В.Зеленский: Украин газар нутгаа хэнд ч өгөхгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Украин улс газар нутгаа хэнд ч өгөхгүй. Гэхдээ асуудлыг дипломат болон энхийн замаар шийдвэрлэх байр сууриндаа үнэнч хэвээр байх болно. Бид өөрийнхөө газар нутаг дээр байна. Бид юунаас ч, хэнээс ч айхгүй. Бид хэнд ч өргүй. Бид хэнд ч юу ч өгөхгүй. Үүнд бид итгэлтэй байна" гэж ОХУ Донецк, Луганскийг бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөх тухай шийдвэр гаргасны дараа Украины ард түмэнд хандаж, мэдэгджээ.

Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Нормандын дөрвөл /Герман, ОХУ, Украин, Франц/ -ийн дээд хэмжээний уулзалт, ЕАБХАБ-ын тусгай хуралдаан хийх санаачилга гаргасан тухай мэдэгдсэн байна. “Бид түншүүдээсээ тодорхой, үр дүнтэй алхам хийхийг хүлээж байна” гэж онцолжээ.

ОХУ Донецк, Луганск мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь Минскийн хэлэлцээрээс гарч, Нормандын дөрвөлийн хүрээнд гаргасан шийдвэрийг үл ойшоосон гэж ойлгохоор байна гэж Зеленский онцлов.

Тэрбээр Украин улсын хил найдвартай хамгаалагдсан гээд газар нутгаа хамгаалах систем бий болсон гэж мэдэгджээ.
НҮБ-ын Дүрмийн 51-р заалтын дагуу Украин улс өөрийгөө батлан хамгаалах эрхтэй. ОХУ-ын энэхүү үйлдлээр тус улсын тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдаж байна. Үүнээс гарах үр дагаврын бүх хариуцлагыг Оросын эрх баригчид хүлээх ёстой гэж Зеленский онцолжээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.20) 2022 оны 02 сарын 25

Өөрийн хүчинд л найд. Одоо ч огцрох талаа бодсон дээр дээ.

0  |  0
Зочин(66.181.161.32) 2022 оны 02 сарын 24

Тусгаар удс болох гэсний төлөө дайтаагүй.хажуудаа хутгатай буутай хэнд ч хэрэгүй хүний үгэнд ордог тавьтаргүй айлтай хаяа хаяандаа буулгах.байлгахгүйн төлөө орос айл ийм алхам хийж байгаа юм биш үү .бодоо ч

0  |  0
Зочин(77.13.181.88) 2022 оны 02 сарын 23

Дайн битгий болоосой.Монголчуудад бас хор нөлөө нь ирнээ.Оросоос авдаг бензин тосны үнэ өсөөд л Хятадууд энэ үед юу хийж Монголыг минь хорлох болоо ?\n2 хүн хэрэлдэхэд 3 дахь хүн нь баярлаж суудаг гэж.

0  |  0
Зо(202.55.188.33) 2022 оны 02 сарын 22

Харахаха шааж байгаад баларлааа хаа

0  |  0
Зочин(59.153.115.254) 2022 оны 02 сарын 22

Сургамжтай л бндаа манай улсын хувьд

0  |  0
Зочин(103.212.118.208) 2022 оны 02 сарын 23

Тусгаар улс болно гэснийх нь төлөө маш олон жил хүнд зэвсгээр нүдлээ шүү дээ. Тэгээд одоо матрын нулимс унагаад яах билээ. АНУ Югославийг яалаа даа. Хэдэн хэсэг болгоод олон улс болгож задлаа биздээ. Сербүүдийг тэнд ёстой хядаж бгаад шүү. Энэ алиалагч хэт нэг талыг барилгүй Орос болон баруунтай яг тэгш харьцаж эхлээд улсаа босгож авах бсан биш гэж үү. Одоо Оросын цэргүүд Донецк, Луганск руу орчихоор хэн ,ямар улс цэрэг зэвсгийн супер гүрэнтэй байлдахыг хүсэх юм.

4  |  0
Zochin(202.55.188.109) 2022 оны 02 сарын 23

Zelenskii alia bandiaa tertee tergui Ukrain uls gej baihgui bolno..Chi Mangar batsaan Amerik Nato g avraliin tenger gej bod oo yu .ted hun torolhtniigg suiruuleed hayad baihgui yu .

0  |  1
орхон(66.181.160.39) 2022 оны 02 сарын 22

одоо цусаар уйлаад нэмэргүй болсоон

0  |  0
тб(202.21.108.236) 2022 оны 02 сарын 22

АНУ-ын тагнуулын байгууллага ч агуу ажиллах юмаа. Дайрах гээд байгааг мэдээд л байж

0  |  0
АРД(103.26.194.53) 2022 оны 02 сарын 22

Юун хүний хэрэгт дуртай юм бэ Монголчууд өөрсдийгөө аваад явхаа бод олигтойхон засаг төртөй болж чадахгүй 30 гаруй жил боллоо төр засаг нь авилгалаар дүүрч банк санхүү нь гэмт хэрэгтэн луйварчдын гарт орчихсон байна цаашаа яаж шудрага амьдрах болж байнаа...

2  |  0
Зочин(202.9.46.59) 2022 оны 02 сарын 22

Оросууд юу ч хийлгэхгүй байлгаж байсан юмаа.

0  |  0
зочин (202.9.46.82) 2022 оны 02 сарын 22

БҮТЭН 8 ЖИЛ ДАЙТАЖ БАЙХЫНХАА ОРОНД АСУУДЛАА ШИЙДЭЖ БАЙХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ТА НАР ???

2  |  0
Zochin(202.126.90.122) 2022 оны 02 сарын 22

Gazar nutgaa avch uldeh bolomjtoi 8 jil blaa,uy ch hiilgui bsaar bgaad aldlaa..

2  |  0
Top