Нийслэлийн Ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагийг даваа гаригаас эхлэн өөрчилсөн. Автозамын түгжрэлийг бууруулах үүднээс тус ажлыг зохион байгуулж буй ч эхний өдрөөсөө хэрэгжилт муу байна, онцын ялгаа алга гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд өрнөсөн юм. Тиймээс замын хөдөлгөөний оргил ачааллыг бууруулах зорилгоор хичээл эхлэх цагийг нь урагшлуулсан сургуулиудын эхний өдрийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.
ГЭРЭЭСЭЭ ЭРТ ГАРВАЛ ЭРТ Л ТҮГЖИРНЭ ГЭВ
Бүх төрлийн боловсролын байгууллагын хичээл танхимаар орох болсноос эхлэн нэг хэсэг нам гүм байсан замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Тиймээс замын хөдөлгөөний ачаалал үүсэхэд ихээхэн нөлөө үзүүлдэг сургуулиудыг сонгон авч хичээл эхлэх цагт нь өөрчлөлт оруулсан.
Эдгээр 59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг байна. Дээрх сургуулиудад нийт 85.207 хүүхэд суралцаж байгаагийн 28,1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.
Гадаад хэлний төрөлжсөн сургалттай 23-р сургуулийн хашаанд өглөөний ээлжийн сурагчид тарж, өдрийн ээлжийн сурагчид хичээлдээ орохоор гадаа жагсаж байхтай таарлаа. Энэ сургуулийн өглөөний ээлжийн хичээл 07.45 минутаас эхлэх болсон. Тиймээс эхний ээлжийн сурагчид 13.00 цагт тарсан учир 13.10 минут гэхэд эцэг эхчүүд хүүхдээ авахаар урт дараалал үүсгэн зогсчээ. Хүүхдүүд өглөө хичээлдээ арай эрт явснаа огт тоосон шинжгүй сургуулийнхаа хашааг тойрон гүйлдэж байх зуур хоёрдугаар ээлжийн сурагчид дотогш орж байв.
Хоёрдугаар ангийн ач охиноо өглөөний ээлжээс авах гэж зогсох настангаас шинэ хичээлийн хуваарийн талаар тодрууллаа. Тэднийх гуравдугаар хороололд амьдардаг учир хичээл эхлэх цаг урагшилсан урагшлаагүй хүүхдүүд өглөө 06:00 цагтай уралдан босч, цай ундаа хальтхан уугаад сандарч гэрээсээ гардаг байна. Ингээд 06:20-06:30 минут гэж гарахад 07:45 минутаас эхлэх хичээлдээ арай ядан ирдэг гэнэ.
Мөн хүүхдүүд хэдэн цагт ч гарсан зам түгжрэлтэй хэвээр байдаг тул хичээл арай эрт эхлэх, оройтоход онцын ялгаа гарахгүй хэмээж байв. Цааш явахад хүүхдээ авах гэж дараалал үүсгэсэн олон эцэг эхтэй таарлаа.
Тэдний нэг болох эмэгтэйн гэр 23-р сургуультай ойр учир цагийн хуваарьт орсон өөрчлөлт гэр бүлийнхэнд нь тийм ч сүртэй нөлөөлөөгүй байна. Өглөөний хичээл 08:00 цагаас ордог байхад охинтойгоо 07:30 минут гэж гэрээсээ гарахад хангалттай амждаг байсан гэнэ.
Харин өчигдөр өглөөнөөс эхлэн 15 минут эрт гарах болсон байна. Мөн төрсөн дүүгийнх нь охин тус сургуульд суралцдаг ба Баянхошууны Зурагтын буудлаас хичээлдээ ирдэг аж. Тиймээс хичээл эхлэх цаг урагшилсан ч гэсэн дүүгийнх нь охин эхний автобустай зэрэгцсэн замын түгжрээнд гацчихдаг тул сургуульдаа ирэх хүндрэлтэй байдаг гэв. Үүнээс гадна эцэг эх болон сурагчдын хамгийн их давхардуулж хэлсэн санаа нь эрт гарвал, эрт л замын түгжрээ үүснэ гэдгийг илэрхийлж байв. Хүүхдээ холоос зөөдөг гэлтгүй ойр гэртэй байх эцэг эхчүүд 15 минутын өмнө хичээл эхлүүлэх нь тийм ч оновчтой шийдвэр биш, сургуулиас нь тэр цагт ир гэсэн учир ирж байгааг хэллээ.
СУРГУУЛИЙН АВТОБУСЫГ ГАДАА ХҮЙТЭНД 20 ГАРУЙ МИНУТ ХҮЛЭЭДЭГ
"Сургуулийн цагдаа" гэсэн шар хантааз өмссөн, аавууд автобусны чиглэл заасан самбар барьж зогсоно. Хүүхдүүд сургуулийн автобусаа хаана хүлээхийг сайн мэддэг тул шар хантаазтай ах нарын барьсан самбарт дөхөж очсонгүй. Харин тэд автобус байрлах газар руу шуудхан гүйгээд оччихож байлаа. Хол гэртэй сурагчид сургуулийн автобусаа хүлээн зогсохдоо хоорондоо ноцолдож, заримдаа элдвийг нууцхан шивнэлдэн хэсэг хэсэг болон зогсоно.
Олны нэрлэж заншсанаар Туул рестораны замын урд талд 23-р сургуулийн багачуудыг тээвэрлэх автобус чиглэл чиглэлээрээ ирдэг байна. Хүйтэн жаварт хацар нь улайсан, сэргэлэн хоёр охин найзуудынхаа хамтаар сургуулийн автобусандаа суух ээлжээ хүлээж байлаа. Тэдний нэг нь Буянт-Ухаа хороолол, нөгөө нь Таван шараас сургуульдаа ирдэг гэнэ. Таван шараас ирдэг сурагч өглөө ээжээрээ хүргүүлдэг бол өдөр хичээлээ тараад сургуулийн автобусанд сууж харьдаг байна. Өглөө хэдэн цагаас гэрээсээ гардагыг нь тодруулбал 06.30 минут гэж хариуллаа.
Түүний найз 5в бүлгийн сурагч М Буянт-Ухаа хорооллоос хичээлдээ ирэхийн тулд мөн л 06:30 минутад гэрээсээ гардаг байна. Төвийн сургуульд хол газраас ирдэг сурагчид цөм 06.30 минутанд гэрээсээ гардаг ч хоцрох цагтаа хоцрон тэр өдрийн тэнгэр таалсны дагуу хичээлдээ ирэх аж. Мөн эхний ээлжийн хичээл 13.10 минут гэж тардаг. Харин сургуулийн автобус хүүхдүүдээ аваад 13.40 минутанд өдөлдөг гэв. Тэр хооронд хүүхдүүд автобусаа хүлээн гадаа зогсдог байна. Хаврын эхэн сар бараглаж буй ч агаарын хэм өдөртөө -13 хэмийн хүйтэн зааж байлаа.
ХОЛООС ИРДЭГ СУРАГЧИД ӨМНӨХӨӨСӨӨ 15 МИНУТЫН ӨМНӨ ГАРСАН Ч ХОЦОРЧ БАЙНА
23-р сургуультай адил сургалтын чанар өндөр хэмээн үнэлэгддэг тавдугаар сургуульд холоос ирэх хүүхэд олон бий. Сургуулийнхаа гадаа элдвийг хөөрөлдөн баясах ахлах ангийн хэсэг сурагчдаас мөн л хичээлийн шинэ цагийн хуваарийн талаарх сэтгэгдлийг нь сонслоо. Тэдний дунд Офицеруудын ордон, Долоон буудлаас хичээлдээ ирдэг сурагчид байв. Офицеруудын ордноос өглөө 06.20 минут гэхэд гарч автобусанд суухгүй бол хичээлдээ амждаггүй байна. Мөн 11-р анги болсон тул замын хөдөлгөөний ачааллаас үүдэн хичээлдээ хоцроход ойлгох багш цөөн гэлээ.
Аль чадахаараа эрт гарч, хамгийн эхний автобусанд суусан ч хоцорч ирдэг хэмээн сулхан хариулах сурагч энэ нөхцөл байдалд дасаад удсан шинжтэй байв. Үүнээс гадна тэднээс сургуулийн автобусанд суудаг эсэхийг лавлавал хувиараа нийтийн тээвэрт зорчиж ирснээс хавь илүү хоцордог гэв.
Гэсэн ч сургуулийн автобусанд сууж ирээд хоцорвол багш нар загнадаггүй гэдгийг онцоллоо.
Энэ ангид 38 хүүхэд сурдгаас маш цөөн нь сургуультайгаа ойр гэртэй байна. Тиймээс ангиараа шахуу өглөө автобусанд сууж хичээлдээ ирдэг. Гэвч хэдэн цагт ч гарсан яг цагтаа амжих нь ховор гэлээ.
Хичээл эхлэх цаг урагшилсантай холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын дэд дарга Л.Буянтогтохоос нөхцөл байдлыг тодруулахад ’’Одоогийн байдлаар төрийн өмчийн 23 сургууль шинэ цагийн хуваарийг 100 хувь хэрэгжүүлсэн. Мөн сургуулиуд дээр асуудал гарсан зүйл одоогоор алга байна. Зарим сургуульд сургуулийн автобус төсөл хэрэгжиж байгаа. Хоёр сургуулийн дунд нэг автобус явж байгаа тохиолдолд цаг давхцах гэх мэт асуудал үүссэн. Үүнийг бид Нийтийн тээвэр үйлчилгээний газартай хамтран зохицуулах болно. Төрийн бус өмчийн 36 сургуулиас зургаан сургууль нь шинэ шийдвэрийг хэрэгжүүлээгүй гэсэн мэдээ ирсэн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Үй-Цай сургууль, Хан-Уул дүүргийн Оргил, Хобби, Бритиш, Сакура, Жет зэрэг сургуулиуд шийдвэрийг хэрэгжүүлээгүй байна’’ гэв.
Мөн хичээл эхлүүлэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулахдаа Боловсролын байгууллага болон бусад холбогдох албаныхан нэгдүгээр сараас эхлэн судалгаа гаргаж мэдээлэл солилцсон байна.
Түүнчлэн, сонгогдсон 59 сургуулийн удирдлагатай уулзаж саналыг нь авчээ. Судалгааг гаргахдаа Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын хөдөлгөөн зохицуулалтын төвтэй хамтарсан байна. Энэхүү судалгаагаар оргил ачааллын үеэр нийт найман бүсийн түгжрэл 12,5 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ. Тиймээс энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх болсон байна.
Шинэ шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний өдрийн дүр зураг ингэж буулаа. Мөн тус шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хуралдаан болсон. Дээрх арга хэмжээг авснаар зарим хэсэгт үр дүнгээ өгсөн бол Нарны зам дагуух сургуулиудад өөрчлөлт гараагүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдсэн байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний зохицуулалтын газраас өчигдрийн ачааллыг өмнөх долоо хоногтой харьцуулсан судалгааг гаргахаар болжээ. Үр дүнг нь ирэх долоо хоногоос нийтэд мэдээлэх аж. Ингэхдээ долоо хоногийн даваа-лхагва гараг хүртэлх гурван өдөр дараалсан тооцоог нэгтгэн дунджийг нь гаргаж нийтэд танилцуулах юм .
Мөн ирэх долоо хоногт холбогдох нэгжүүдээс ирсэн мэдээлэл дээр үндэслэн шаардлагатай бол зарим нэг сургууль болон бүсийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг үгүйсгэхгүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах гэж оролдохдоо хичээл эхлэх цагийг ухрааж, хойшлуулж явсаар нэг мэдэхэд шөнө орно гэж айлдах цаг ирж ч мэдэхээр байна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Аль боломжит хувилбар гаргах гэсээр хичээлийн жил дуусах байхдаа . Уул нь улсаа зөв л чиглүүлэн удирдах байх гээд та нарыг сонгосон шүү. \n
хамран сургах тойргоор сургахаас өөр гарц байхгүй\n
Цор ганц ЗӨВ шийдэл бол дагуул хотууд байгуулах шүү дээ, АЙМГУУДАА хотын түвшинд хөгжүүлээч энэ орон нутгийн зөвлөлийнхөөн , СОРОНЗОН захиралыг нэг аймгийн төвийн сургуулийн үйл ажиллагааг сайжруул гээд томилолт өгөөд явуулчихалдаа ....гэх мэт олон асуудлыг нэг дор цэгцэлж болохоор нэг ажил байхынмаа гэж
байж болох гарц: нэг сургуулийг дан 1-4р ангийн сурагчдад зориулсан сургууль, нөгөөг нь 5-9р ангийнхан, гурав дахийг нь төгсөх 10-12р ангийнхан сурахад зориулж ажиллуулаад үзээд алдах
Эцэг эхчүүд минь хамран сургах тойргийнхоо сургуульд л хүүхдээ сурга л даа. Хотын төвийн сургууль сайн гээд хаа холоос түгжрэл үүсгэж, хүүхэд зовоох шаардлагагүй. Таны хүүхэд чадвартай бол аль ч сургуульд сайн сурна. Чадваргүй бол мянган хотын төвийн 1-р зэрэглэлийн сургууль байгаад ч нэмэргүй
yamar mal n iim teneg shiidver gargadag bnaa p i z d a 30han minutiin zaitai umnuhuusuu 7 dor bolloo malnuudaa. estoi neg duurtsen holduu tolgoitoi pizda naraar duurchihsen uls uhsen baasaaraa hugjihuv dee muu lalruud
yamar mal n iim teneg shiidver gargadag bnaa p i z d a 30han minutiin zaitai umnuhuusuu 7 dor bolloo malnuudaa. estoi neg duurtsen holduu tolgoitoi pizda naraar duurchihsen uls uhsen baasaaraa hugjihuv dee muu lalruud