Архидан согтуурсан үедээ үеэл ахынхаа амь насыг хохироосон хэрэг энэ сарын 20-ны өдөр гарсан байна.
Тодруулбал, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, ... тоотоос гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй эрэгтэй хүний цогцос олдсон байна.
Албаныхан хэргийг шалгахад, тус тоотод оршин суух хаягтай 32 настай эрэгтэй бусдад зодуулсан байдалтай нас барсан байжээ. Амь хохирогчийн толгой, нурууны хэсэгт олон тооны хөхрөлт гэмтэл үүссэн байсан гэх бөгөөд хэргийн газраас архины шил болон хохирогчийн хурууны хээг бэхжүүлж, эд мөрийн баримтаар шинжилгээнд явуулжээ.
Харин энэ хэрэгт талийгаачийн үеэл дүү болох 30 настай эрэгтэй М гэгчийг холбогдуулан, саатуулаад байгаа ба тэд хэрэг гардаг өдөр архидан согтуурч, улмаар үл ялих зүйлээс болж маргалдаж, нэгнийхээ амь насанд халджээ. Задлан шинжилгээний дүгнэлтээр, амь хохирогч тархины гэмтэлтэй, баруун талын хавирга хугаралттай гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд архины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, харин хөгжиж буй орнуудад нэмэгдэн, дэлхийн хэмжээнд жил бүр 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор нас барж байгаа нь нийт нас баралтын 5.9 хувь, цаг бусын нас баралтын 3.2 хувийг эзэлж байна.
Түүнчлэн Монгол улсад бүртгэгдсэн 27318 гэмт хэргийн 6683 (25.3 хувь )нь согтуугаар үйлдэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 25.3 хувь буюу дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн болох нь тогтоогджээ.
Иймд, архи согтууруулах ундааны хэрэглээгээ зохицуулж, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлэхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 5 )
Согтуу монгол ингээд л дандаа бие биеэ алж байх юм. Малаас дор ухамсартай хүн ямар олон байнаа.
Архи тамхигүй улс болох хэрэгтэй бнаа
Хотын дарга \nСумьяабазар олон залуусыг алах нь дээ....
Монголын эрхэмсэг архичдаа ууж болноо нэгийгээ алж болохгүй зүгээр сайхан уугаад там үсрээд эсвэл эрүүлжүүлэхэд өөрөө гүйж очоод мань нь хүн алах гээд байнаа эрүүлжүүлээд өгчихөө гээд хэлэхээр чамайг авчихнаа.Мэрэгжлийн архичдын улсын анхдугаар зөвлөлгөөн дээр энэ тухай яринаа илтгэлийг мэрэгжлийн ахмад архичин энэ чиглэлээр докторын зэрэг хамгаалсан мөнхийн согтуу Бараашиг овогт Самогон тавих ба зөвлөлгөөн дээр эрүүл ирэхийг хориглоно төрийн ордонд энэ зөвлөгөөн болно эрхэмсэг архичдын өлгий бат оршиг архин далай урсаж байгээ
Архиа уух дуртай хүмүүс нь ууцгаана биз.