"ОХУ, Украины хямрал Монголын хүчин чармайлтыг сүйтгэж болзошгүй"

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 09

Ройтерс дээр нийтлэгдсэн  “Орос Украинд халдсанаар Монголын зүүн болон  барууныг тэнцвэржүүлэх гэсэн бодлого алдагдахад хүрэв” гарчигтай нийтлэлийг орчуулан хүргэж байна.

ОХУ Украинд нэвтэрч, барууны орнууд Москвагийн эсрэг хатуу хориг арга хэмжээ авсан нь далайд гарцгүй Монголыг эдийн засаг, дипломат бодлогын  хувьд хүндхэн  байдалд оруулж зүүний болон барууны хүчийг тэнцвэржүүлэх гэсэн бодлого нь алдагдаж болзошгүй талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Улаанбаатарын хотын төв цэг болох  Сүхбаатарын талбайд цөөн тооны хүн цугларч, ОХУ-ын Украинд явуулж буй байлдааны ажиллагааг зогсоохыг уриалсан.  Монгол Улс ЗХУ-ын хэдэн арван жилийн ноёрхлын дараа  буюу 1990 онд ардчилсан шилжилтийг туулсан ч одоо тус улсад Хятадын тогтоосон эдийн засгийн ноёрхол улам бүр гүнзгийрсээр байгаа юм.  Хойд талаараа Орос, урд талаараа Хятадаар хүрээлэгдсэн Монгол Улс улс төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх зорилготойгоор Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг холбоотнуудаа "Гуравдагч хөрш" хэмээн зарлаж, харилцаагаа өргөжүүлэхээр оролдож ирсэн ч эдийн засгийн хувьд хоёр аварга хөршөөсөө хараат хэвээр байсаар байна.

Монгол Улсын төв банкны  гадаад худалдааны дийлэнх нь Оросын банкуудаар дамждаг бөгөөд  нефтийн хэрэгцээгээ  олон улсын тусгаарлалтад ороод буй  хойд хөршөөсөө авдаг. Монголын улс төр судлаач Л.Сумати “Бид Оросоос хэт хамааралтай байгаа. Барууны орнууд ОХУ-д  хориг тавьсан нь зөвхөн бензин төдийгүй олон талаараа бидэнд нөлөөлнө” гэв. Тэрбээр мөн Монгол Улс Оросын ханган нийлүүлэгчдээс их хэмжээний үр тариа авдаг гэдгийг онцолжээ. Үүнээс гадна Сумати "Манай банкууд Оросын банкуудаар дамжуулан шилжүүлэг хийдэг тул SWIFT нь манай импорт, экспортын үйл ажиллагаанд ч нөлөөлнө" гэдгийг онцолжээ.

Өнгөрсөн лхагва гарагт Европын таван улс ОХУ тэргүүтэй Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон улсын банк болон Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүнчлэлээсээ гарсны дараа Монгол Улс үлдсэн цөөхөн гишүүн орнуудын нэг хэвээр хоцорлоо.  Украины хямралаас үүдэлтэй хориг Орос улсыг Хятадаас түүхий эдийн зах зээлийн хувьд хараат болгосноор хөрш орнуудынхаа сүүдрээс зугтах гэсэн Монголын олон жилийн хүчин чармайлтыг сүйтгэж болзошгүй юм.

Эдийн засагч Ч.Отгочулуу “Далайд гарцгүй, хоёр аварга хөршийн дунд хавчуулагдсан манайх шиг улсын хувьд хилийн худалдаанд тулгуурладаг. Нөхцөл байдал хурцадмал байсаар ирсэн. Харин энэ дайн Монголын эдийн засгийг улам хүндрүүлэхээр байна" гэжээ. Герман улс “Хойд урс­гал-2” хийн хоолойг цуцлах шийдвэр гаргасны дараа ОХУ-ын  дорно зүг рүү чиглэсэн эдийн засгийн стратегид Монгол Улс чухал байр суурь эзлэх төлөвтэй байна. “Сибирийн хүч 2” гэгддэг  Оросын 50 тэрбум шоо метр байгалийн хийг Хятадад нийлүүлэх үндэстэн дамнасан хий дамжуулах хоолойн төслийн Монгол дахь хэсгийг барих гэрээнд Монгол Улс гарын үсэг зурсан. Ерөнхийдөө Монгол Улс геополитикийн маргаанаас хол байхыг хичээдэг.

Өнгөрсөн жил Казахстанд болсон эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд  цэргээ илгээсэн ОХУ-ын шийдвэр болон АНУ Афганистанаас цэргээ татсан зэрэг олон улсын тавцанд өрнөсөн томоохон үйл явдлуудад ямар нэгэн тайлбар хийгээгүй. Одоогийн байдлаар Украинд хийсэн халдлагын талаар чимээгүй байгаа бөгөөд лхагва гарагт Оросын цэргийг гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд түдгэлзсэн санал өгсөн 34 орны нэг нь Монгол билээ.

Бритиш Колумбын их сургуулийн улс төр  шинжээч Жулиан Диеркес “Монголын одоогийн удирдлага нь Путин эсвэл Ши Жиньпинтэй сөргөлдөх дургүй. 

Гэвч энэ нь улам бүр туйлширч буй геополитикийн мөргөлдөөнд нэг талыг барьж, ялангуяа Европ болон Барууны орнуудад гадуурхагдсан Москвагийн талд зогсвол энэ нь эргээд дарамтанд орох эрсдэл үүсгэж болзошгүй юм” гэжээ. Тэрбээр Монгол Украин гэх мэт асуудлаар аль нэг талд орохоос аргагүйд хүрэх тусам АНУ тэргүүтэй "Гуравдагч хөрш"-тэй харилцаа тог­тоох замаар маневр хийх боломж хомсдох болно гэдгийг тодотгосон байна. Ч.Отгочулуу “Гуравдагч хөр­шийн тухайд тэд бидний өвөрмөц байд­лыг ойлгож байгаа гэж найдаж байна. Монгол Улс нийтлэг эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг эрхэмлэдэг. Гэвч эдийн засаг нь бие дааж чадахгүй байна” гэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б(192.82.88.238) 2022 оны 03 сарын 11

Хятад нүүрс авахаараа хямдхан авах гэдэг. Тийм бол зарах гээд гуйхгүйгээр, зарахаа болих хэрэгтэй. Америкийн чадвар монголд 0 тул юунд ч хариу бүү өг. Чимээгүй суу. Тэд өөрийнхөө асуудлыг биднээс асуух хэрэггүй. Украйн яах ийх монголд хамаагүй.

1  |  0
Azaa Azaa(139.5.219.236) 2022 оны 03 сарын 11

Хятадыг муулаад яаж бн биднээс нүүрс авахгүй байгаа нь ядуу буйраа байлгах ухаалаг ард түмэн байсан бол хөөж тууж ад үзэхгүй харинч нүүрсээ сайн зарж баян болох бсн оросыг магтаад сайжирсан юм бнуу би оросыг муулах гээгүй хүчтэнийг дагж хүчтэй болно

0  |  2
зочин(202.9.46.228) 2022 оны 03 сарын 11

украин орос хоёрын хооронд яс хаядаг шигээ монгол орос хоёрын хооронд яс хаяж байгаа ухаантай юм биздээ.

2  |  1
Ах(66.181.161.52) 2022 оны 03 сарын 11

Одоо бид жаахан бодолтой байж нүсэр том биш ч өөрсөдөө хэрэгтэй үйдпвэрлэл хийх хэрэгтэй .юм биш үү

5  |  0
ззз(202.126.89.127) 2022 оны 03 сарын 10

Мөнхийн хөршүүд. анус бол хол байна даа, тэндээс ирэх бүх урд, хойд 2-ын аль нэгээр заавал дамжиж ирнэ. онгоц ч бай тамөр зам ч бай, сайн яривал энэ интернет ч тэр. үүнийг хэзээч мартах ёсгүй.

1  |  0
Sak(202.126.88.217) 2022 оны 03 сарын 10

Manai turiin tolgoigui heden nohduud yu bodoj baigaa yum baigaan buu med

0  |  0
Zochin(66.181.179.139) 2022 оны 03 сарын 11

2 хөрштөйгөө тэнцвэртэй харилцаатай байх нь хамгийн чухал. Хаа байсан reuters bidend sanaa zovood hereggui dee

6  |  0
nn(202.126.88.40) 2022 оны 03 сарын 11

Бид байгалын хоёр хөршөөс гадна оюун санааны гуравдагч хөршийн бодлогыг хэзээ ч орхигдуулж болохгүй, Өнөөдөрийн байдлаар \nманай хоёр хөрш маань жингийн нэг талд гарсан ийм үед, Бид гуравдагч хөршийн анхаарлыг маш нарийн хүчтэй татах шаардлага бмдэнд ус агаараас чухал шүү,

7  |  2
за Россию..(124.158.69.219) 2022 оны 03 сарын 10

70 гарсан өвгөнд дэлхий сөхрөх юм даа_, ард нь одоо амалсан юмаа өгж эхэлмээр юм болгар, хорват, тэгээд л цаашаа герман ч гэсэн нусаа хацартаа нааж байна шү дээ

1  |  1
м(139.5.219.80) 2022 оны 03 сарын 09

монгол юу гэх нь 2 том гүрэнд нохой хуцсан чинээ тоохгүй шүүдээ. ямар ч нөлөөгүй. дуугүй байгаарай ална шүү л гэж хэлнэ энэ 2 гүрэн бол хирээ мэд гэнэ

0  |  0
р(66.181.161.91) 2022 оны 03 сарын 10

монгол төвийг сахисан гэж өөрсдөө л зарлаад байгаа яс юман дээр хоёр хөршид огт падлийгүй бидэнд ямарч гарц баыхгүй харин маш зөв дипломат бодлого л явуулах ёстой

2  |  0
Мэдэж ав.(66.181.176.148) 2022 оны 03 сарын 10

Хөршүүдийн цаадах этгээдийг хөрш гэж хэлдэггүй юм. ”Гуравдагч хөрш” хэмээх үг нь уран яруугаас цаашгүй хий хоосон үг юм. ”Яруу тод байх гэдэг нь ярианд л тавигддаг шаардлага юм” гэсэн мэргэдийн сургаал бий шүү.

3  |  0
Мэдэж ав.(66.181.176.148) 2022 оны 03 сарын 11

Хөршүүдийн цаадах этгээдийг хөрш гэж хэлдэггүй юм. ”Гуравдагч хөрш” хэмээх үг нь уран яруугаас цаашгүй хий хоосон үг юм. ”Яруу тод байх гэдэг нь ярианд л тавигддаг шаардлага юм” гэсэн мэргэдийн сургаал бий шүү.

2  |  0
Marcus(64.119.20.44) 2022 оны 03 сарын 23

Үнэн хэрэгтээ АНУ нь Зеленский гэх тавьтаргүй нөхөрийг украйны ер-р сонгоод тоглоом хийж бга юм шүү дээ Эцэст нь украйн их хохирол амсаад дуусна.

6  |  0
Тусүгүй(103.10.23.74) 2022 оны 03 сарын 23

АМЕРИКТ ХЭЗЭЭ Ч ИТГЭЖ БОЛОХГҮЙ.

10  |  1
зочин (202.9.46.84) 2022 оны 03 сарын 10

МОНГОЛ УЛС ТӨВИЙГ САХИСАН УЛС БОЛОХ ХЭРЭГТЭЙ ЮМ

9  |  1
Qwerty(202.126.89.199) 2022 оны 03 сарын 10

3 dagch horsho oorsdoo bvteetsgeeyee hooson tal gazaraasaa japand udaan hugtsaand tvreeslej new tokyog bvteey. Tend vildwerlel hudaldaa narin nogooni tarialan dagaj hogjih bolno bas mash ih ajilin bair shineer bii bolno

1  |  5
Top