Дэлхий дахин газрын тос, байгалийн хийн хувьд Оросоос хэр хамааралтай вэ!?

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Байдены засаг захиргаа Оросын эрчим хүчний импортод хориг тавихаа мэдэгдээд байгаа билээ. Энэ хоригт Оросын газрын тос, шингэрүүлсэн хий, нүүрс багтана гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна.  АНУ-ын  Ерөнхийлөгч Жо Байден "Украины эсрэг ямар ч үндэслэлгүй дайн эхлүүлсэн Орост хариуцлага тооцох арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно" гэж мэдэгдсэн удаатай. 

Оросын газрын тос, тэр дундаа байгалийн хийнээс илүү хамааралтай Европын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн улмаас хий, газрын тос өнөөг хүртэл АНУ болон Европын орнуудаас тавьсан хориг арга хэмжээнээс ангид байсан.  Өнгөрсөн оны байдлаар АНУ-ын  түүхий нефтийн гурав орчим хувийг Оросын газрын тос эзэлж буй тухай тус улсын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлэв.

Ерөнхийдөө Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүний импорт АНУ-ын нийт бүтээгдэхүүний найм орчим хувийг эзэлж байгаа аж.  Гэсэн хэдий ч АНУ Европыг бодвол харьцангуй жижиг худалдан авагч бөгөөд үнэ өсөх хамгийн том эрсдэл нь Европын хориг арга хэмжээ авсан тохиолдолд үүснэ. Даваа гарагийн арилжаагаар гарын тосны дэлхийн жишиг үнэ баррель нь бараг 140 ам.долларт хүрээд буй. Хориг хэр удаан үргэлжлэх, Иран, Венесуэль  ОХУ-ын газрын тосны зах зээлд дэх орон зайг нөхөж чадах уу гэдэг хүн бүрийн анхаарлыг татаж байна.

 

ОХУ ХЭР ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫН ТОС ЭКСПОРТЛОДОГ ВЭ

Орос бол АНУ, Саудын Арабын дараа дэлхийд гуравдугаарт бичигддэг  томоохон  газрын тос олборлогч юм. Өдөр бүр экспортлодог таван сая баррель түүхий нефтийнхээ талаас илүү хувийг Европ руу гаргадаг. АНУ импортоор авдаг нефтийнхээ  гурав орчим хувийг Оросоос авдаг тул Москвагаас газрын тосны хувьд  бага хамааралтай.

 

ОРОСЫГ ОРЛОХ ӨӨР ЭХ ҮҮСВЭР

АНУ Саудын Арабаас газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг хүссэн  Вашингтоны хүсэлтийг хүлээн аваагүй. Саудын Араб олон улсад худалдаалагдаж буй түүхий нефтийн 60 орчим хувийг бүрдүүлдэг газрын тосны картел болох ОПЕК-ийн хамгийн том үйлдвэрлэгч. Ийм учраас нефтийн үнэд хамгийн их нөлөөлдөг. Харин ОХУ бол ОПЕК-ийн гишүүн биш ч  2017 оноос хойш газрын тосны олборлолтод хязгаарлалт тогтоохоор хамтран ажиллаж, үйлдвэрлэгчдийн орлогыг хадгалахын тулд ажилласаар ирсэн. Оросын газрын тосны бүтээгдэхүүнд хориг тавихаа мэдэгдсэний дараа АНУ Венесуэлийн газрын тосны хоригийг зөөлрүүлэхээр төлөвлөж буйгаа зарлажэээ. АНУ-ын газрын тосны гол нийлүүлэгч байсан Венесуэль хориг арга хэмжээний улмаас нефтээ Хятадад зарах болсон юм.

 

ОРОСЫН ХИЙ БАРУУН ЕВРОП РУУ УРСАХАА БОЛЬЧИХВОЛ ЮУ БОЛОХ ВЭ

Европын орнуудад дулааны үнэ хэдийнээ өсөөд байгаа билээ.  Европын холбооны байгалийн хийн импортын 40 орчим хувийг Орос бүрдүүлдэг. Хэрэв үнэхээр ОХУ байгалийн хийн импортоо зогсоовол  Итали, Герман хүнд байдалд орно. Европ байгалийн хийн экспортлогч Катар эсвэл Алжир, Нигер зэрэг орнууд руу хандаж болох ч үйлдвэрлэлээ  өргөжүүлэхэд  саад бэрхшээл тулгарах нь дамжиггүй. Орос Их Британийн хийн нийлүүлэлтийн тав орчим хувийг л хангадаг бөгөөд АНУ Оросын хийг импортлодоггүй.Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн хомсдолын нөлөөгөөр Их Британи, АНУ-д үнэ мэдэгдэхүйц өсөх нь тодорхой.

 

ХАЛААЛТ, ТҮЛШНИЙ ТӨЛБӨР

 

Украин, Оросын хооронд үүссэн асуудлын  үр дүнд эрчим хүч, түлшний төлбөр нэмэгдэх нь тодорхой болсон.  Их Британид айл өрхийн эрчим хүчний төлбөрийг эрчим хүчний үнийн дээд хязгаараар тогтоодог.Гэхдээ дээд хязгаарыг нэмснээр дөрөвдүгээр сард  700 фунтээр өсөж 2000 орчим фунт стерлинг болно. Энэ намар дээд хязгаарыг дахин нэмэгдүүлснээр тэд ойролцоогоор 3000 фунт стерлинг хүрэх төлөвтэй байна. Их Британийн бензин, дизель түлшний үнэ мөн өссөн бөгөөд дайн үргэлжилж байгаа тул бензин литр тутамд дахин өсөх  төлөвтэй байна. АНУ-д шатахууны үнэ 2008 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсээд байгаа билээ. "Хэрэв бид Оросын газрын тос, байгалийн хийн Европ руу урсахаа больвол хэрэглээгээ бууруулах арга хэмжээ авахаас өөр аргагүй болно” гэж  шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top