ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин энэ сарын 14-нд “Үр тариа, сахар гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглосон” тогтоол гаргалаа.
Үр тариаг Евразийн эдийн засгийн холбооны улсуудад экспортлохыг зургаадугаар сарын 30 хүртэл, цагаан сахар, нишингийн сахарыг гуравдагч орнуудад гаргахыг наймдугаар сарын 31 хүртэл хориглосон байна.
Үр тарианд улаан буудай, хөх тариатай буудай, таримал хөх тариа, арвай, эрдэнэ шиш багтжээ.
Энэ нь эдийн засгийн хоригийн үед дотоодын хүнсний зах зээлийг хамгаалах зорилготой гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
1917 ондоо ухарч байна даа.