ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаанаас ковидийн үеийн амны хаалт, зай барих дэглэмийг цуцалснаа зарлалаа.
Энэ дэглэм 2020 оны хавраас хойш үргэлжилж байсан юм.
Өчигдрөөс эхлэн Москва хотынхон нийтийн тээвэр, театр, музей, дэлгүүр, кафед орохдоо заавал амны хаалт зүүх шаардлагагүй болсон.
Хотын нийтийн тээвэрт маск зүүх, зай барих сануулга зурагт хуудас, тэмдгүүдийг хуулж байна.
Худалдааны төв, албан газруудад хүмүүсийн халууныг хэмжихгүй, зай барих хаалтуудыг авна.
Хотын дарга Сергей Собянин сүүлийн үед нэг өдөрт илэрч байгаа халдварын тоо мянгаас бага байгаа болон бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор цар тахлын хоригийг цуцалжээ.
Хоёр жил амны хаалт зүүсэн москвачууд баяр хөөртэйгөөр маскаа тайлан хаялаа.
Сэтгэгдэл ( 1 )