"Miss World" тэмцээний 70 дахь удаагийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр (2022.03.17) болж, титмийн эзнээр Польшийн гоо бүсгүй Каролина Биелавска шалгарлаа.
Пуэрто Рико дахь Сан Хуанд зохион байгуулагдсан уг тэмцээний ялагч болсон Каролина Биелавска энэ жил 21 нас хүрч байгаа бөгөөд бизнесийн удирдлага чиглэлээр магистр хамгаалж байгаа нэгэн.
Үүний дараа докторын зэрэг хамгаалж, алдартай илтгэгч болох зорилготой байгаа тэрээр "Зорилготой гоо бүсгүй" төслийн хүрээнд эх орныхоо орон гэргүй хүмүүст туслах сайн дурын ажлыг өрнүүлжээ. 400 гаруй хүнд ковидын эсрэг вакцин хийлгэх эрхийг Засгийн газраасаа авч чадсан гоо бүсгүй улсдаа анх удаа нийтийн халуун ус байгуулжээ.
Долоо хоног бүрийн ням гарагт тэрээр халуун хоол, уух зүйлс, хувцас, амны хаалт зэргийг орон гэргүй хүмүүст хүргэж өгөхийн сацуу тэдэнд хуулийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.












Сэтгэгдэл ( 3 )