Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон https://ptd.ub.gov.mn/ сайтаар 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлыг тухай бүр шуурхай хүлээн авч, шийдвэрлэж байна. Үүнд:
Талархал: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Оюун-Эрдэнэ: Ч:38 (ХМК-Хайлаастын шинэ эцэс) чиглэлд явж байсан Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ-ын 5-285 гарааш дугаартай автобусанд сургуулийн хүүхэд хичээлийн цүнх, ном бэлдэж яваад автобус дотор орхиж буусан байсныг жолооч нь олж өгсөн явдалд баярлалаа.
Талархал: Баянзүрх дүүргийн иргэн Б.Баттулга: Ч:74 (Цагаан даваа-Вокзал) чиглэлд явж байсан EBUS ХХК-ийн 16-031 гарааш дугаартай автобусны жолооч Б.Үүрцайхад маш их баярлалаа. Бичиг баримтаа гээсэн байсныг олж өгсөн.
Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Мөнгөндалай: Ч:6 (Толгойт-10-р хороолол) чиглэлд явж байсан 13-386 гарааш дугаартай Эрдэм транс ХХК-ийн жолооч Н.Анхбаярт баярлалаа. Бага насны хүүхэд утасны чихэвч гээсэн байсныг олж өгсөн.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Адьяабаяр: МУИС-ийн буудлаас хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Иргэний гомдлын дагуу шалгаад 15-090 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох арга хэмжээ авав.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Т.Цэрмаа: Чингис зочид буудлаас суугаад Тэнгис кино театр дээр буусан. Жолооч тасралтгүй утсаар чанга чанга ярьж явлаа. Зорчигч нар шаардлага тавихаар хүлээж авахгүй байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолоочийн камерын бичлэгийг шалгахад тухайн жолооч гарын оролцоогүйгээр гар утсаар ярьсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байна. Тус жолоочид утсаар хэт удаан ярих болон чанга ярихгүй байх тухай үүрэг өгөв.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Одгэрэл: Ч:40 (Мах импекс-Улаанхуаран) чиглэлийн 4-050 гарааш дугаартай автобусны жолооч Баянзүрх дүүрэг зогсоолоос хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: Иргэний гаргасан гомдлын дагуу шалгаад Блюбус ХХК-ийн 4-050 гарааш дугаартай жолоочид сануулж, ААНБ-д жолоочид арга хэмжээ авч мэдэгдэх тухай үүрэг болгов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Цэдэвсүрэн: Ч:7 (Нисэх-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 3-170 гарааш дугаартай автобус хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч шалгаад Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-170 гарааш дугаартай жолоочид арга хэмжээ авч мэдэгдэх тухай үүргийг тус жолоочийн аж ахуйн нэгж байгууллагад үүрэг болгов.

Сэтгэгдэл ( 0 )