MISS WORLD | Польш улсын мисс ТЭРГҮҮН титмийн эзэн боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

"Miss World" тэмцээний 70 дахь удаагийн уралдааны сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр (2022.03.17) болж, титмийн эзнээр Польшийн мисс, 21 настай Каролина Биелавска шалгарлаа.

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан тус уралдаанд А.Бөртэ-Үжин Монгол Улсыг төлөөлөн оролцож "Авьяаслаг мисс" төрөлд шилдгээр шалгарсан билээ. 

Нийт 123 орны гоо бүсгүйчүүд оролцсон шалгаруулалтын финалын шатанд 40 орны мисс өрсөлдсөн. 

Финалын шатны шилдэг зургаад Индонез, Зааны ясан эрэг, Мексик, Хойд Ирланд, Польш, АНУ-ын миссүүд шалгарч, улмаар тэргүүн титмийн эзнээр Польшийн гоо бүсгүй шалгарлаа. 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(172.58.141.49) 2025 оны 03 сарын 13

baidag l slav basgan

1  |  0
Top