Цагдаагийн байгууллагад 2026 оны есдүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтын явцад “Тоёота Приус” маркийн автомашины жолооч явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байна.
ЗХД-ийн 16.1 Явган хүний гарцад ойртохдоо жолооч хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )