Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ

2026 оны 09 сарын 10

 

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны есдүгээр сарын 09-ний өдөр нийт 1902 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 681, гэмт хэргийн шинжтэй 103 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 11, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 51, хулгайн 24 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 83 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 4 хэргийг шуурхай илрүүлж, 15 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нарангэрэл (192.82.65.208)  2026 оны 09 сарын 11

согтуугаар машин барьсан хэнийг ч болов шууд эрхийг хасаад шоронд явуулаачээ хууль дүрэм журам чинь үйлчлэхгүй байна наад эргүү малнуудад

0  |  0
Top