Цагдаагийн алба хаагчид өнөөдөр (2022.03.17) өглөө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнийг дайчлан баривчиллаа.
Өчигдөр 22:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах нийтийн байрны ... тоотоос, тус өрөөг түрээслэн амьдарч байсан 54 настай эмэгтэй нас барсан байдалтай олджээ.
Нийтийн байрны оршин суугчид талийгаачийн амьдарч байсан өрөөнөөс эвгүй үнэр гарч байгаа тухай цагдаад мэдэгдсэн бөгөөд албаныхан хэргийн газарт ирэхэд талийгаачийн цогцос хэдийнэ муудаж, ялзарсан байжээ.
Улмаар цогцсыг Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргэж, задлан шинжилгээнд оруулсан байна. Урьдчилсан дүгнэлтээр, талийгаачийн хоолойг боож, амь насыг нь хохироосон гэж үзэж байгаа бөгөөд механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон аж.
Хэрэгт холбогдуулан түүний нөхөр, 46 настай Э-г сэжиглэн, цагдаагийн байгууллагаас яаралтай эрэн сурвалжилж байсан ба өнөөдөр үүрийн 05:00 цагийн орчимд сэжигтэн этгээдийг хэргийн газарт буюу нийтийн байранд ирэх үед нь баривчилж, саатуулжээ.
Сэжигтэн этгээд нь цагдаагийн байгууллагад “Талийгаачтай хардалтын улмаас маргалдсан, түүнийг нас барсныг мэдээгүй” гэх утгатай зүйл мэдүүлжээ.
Хэрэг гуравдугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд сэжигтэн Э тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба талийгаачийн амьдарч байсан өрөөнөөс архины шил хураан авч, шинжилгээнд хүргүүлсэн байна.
Хүн амины хэрэг гарсан гэх нийтийн байрны эздээс зарим зүйлийг тодруулах гэсэн боловч "Цагдаа нар ямар нэг мэдээлэл өгч болохгүй" гэсэн хэмээгээд, бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзав.
Харин тус байрны ... тоотын оршин суугч “Талийгаач одоогоос сар гаруйн өмнө энэ байранд нүүж ирж, амьдрах болсон. Ямар ажил хийдэг байсныг мэдэхгүй. Бид өглөө ажилдаа яваад орой ирдэг. Хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр нөхрийг нь согтуу орж байхыг харсан. Маргааш орой нь 20:00 цагийн орчимд талийгаачийн амьдарч байсан өрөөнд хүмүүс муудалцаж, чанга чанга дуу гарахыг сонссон. Өмнө нь ч тийм байдал ажиглагдаж байсан учраас нэг их тоогоогүй. Тэр өдрөөс хойш дуу чимээ огт гараагүй. Өчигдөр оройноос хойш манай байрныхан тэр өрөөнөөс муухай үнэр гарах боллоо гэж ярилцаж байсан” гэж ярилаа.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж байсан нь баримтаар тогтоогдсон аж.
Одоогоос нэг жилийн өмнө буюу 2021 оны зургаадугаар сард сэжигтэн Э гэгч нь талийгаачийг хутгалж байжээ. Талийгаач тухайн үед Цэргийн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгээд гарсан аж. Энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан гэх бөгөөд хэрэг шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн байжээ.
Хэрэв хэргийг удаашруулалгүй сэжигтэн этгээдэд ял, шийтгэл оноосон бол өнөөдөр дээрх эмэгтэй амьд мэнд байх боломжтой байлаа.
Олон удаагийн хүчирхийллийн үйлдлийг цагдаагийн байгууллага тухайн үед таслан зогсоогоогүйн улмаас нэг хүний алтан амь үрэгдсэнээр дуусаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
мөрдөн байцаагч мөнгө шаналгаад хэргийг удаадпаг аргатай.Чи төдөн төгрөг олж авчирвал хэргийг чинь зөөлрүүлж тэнсэн болгоно гэх маягаар байцаагч ажилладаг. Ялангуяа хутга хулгай зодоон зэрэг хэргийг хааш нь ч эргүүлж болдог.Хүн амьны хэрэг ч гэсэн хохирогч нь ядуучууд байвал ахиухан мөнгө нэхдэг.Тэгээд хамгийн доод ялыг өгдөгБихутганы хэргээр бүтэн жил байцаагдсан.Худлаа хэрэг нэмж илэрлээ гээд хугацаагаа сунгадаг.Эсвэл холбогдогч этгээдийг эрэн сурвалжилж байна,гадагшаа гарсан байна гэхмаягаар хичнээн ч удааж болдог
мөрдөн байцаагч мөнгө шаналгаад хэргийг удаадпаг аргатай.Чи төдөн төгрөг олж авчирвал хэргийг чинь зөөлрүүлж тэнсэн болгоно гэх маягаар байцаагч ажилладаг. Ялангуяа хутга хулгай зодоон зэрэг хэргийг хааш нь ч эргүүлж болдог.Хүн амьны хэрэг ч гэсэн хохирогч нь ядуучууд байвал ахиухан мөнгө нэхдэг.Тэгээд хамгийн доод ялыг өгдөгБихутганы хэргээр бүтэн жил байцаагдсан.Худлаа хэрэг нэмж илэрлээ гээд хугацаагаа сунгадаг.Эсвэл холбогдогч этгээдийг эрэн сурвалжилж байна,гадагшаа гарсан байна гэхмаягаар хичнээн ч удааж болдог
НАС БАРСАН БАЙДАЛТАЙ ГЭЖ БИЧИХГҮЙ ХҮҮХДЭЭ, ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ
huuli shuuh ni hunii naimaachin hujaanuud bhd
Цаазын ялаа сэргээхгүй бол олон хүний амь хохирч бна
eviidee ich l zovj !!! , ulm amgalan boltugai