Хятадад шинэ төрлийн хуягт үлэг гүрвэлийн араг яс олджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Хатад улсад шинэ төрлийн хуягт үлэг гүрвэл олджээ.

“eLife” сэтгүүлд бичсэнээр, эл төрөл зүйл нь Юрийн галавын эхэн үед буюу 192-174 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт хуягт үлэг гүрвэлийн төрөлд хамаарах гэнэ. Юньнань мужид олдсон энэ төрал зүйлийг “Yuxisaurus kopchicki” гэж нэрлэжээ. Энэ нь Азиас олдсон, хамгийн сайн хадгалагдан үлдсэн олдвор болж байна.

Юньнанийн их сургуулийн судлаач Ши Яогийн ярьснаар, үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл лагс биетэй, өргөстэй хуягтайгаас гадна бие дээр нь өвөрмөц ургацтайгаараа онцлог гэнэ.

Олдвор нь гавал, нугас, дөрвөн мөч, болон хуягны олон хэсэг зэрэг бараг бүрэн бүтэн араг яснаас бүрджээ. Үлэг гүрвэлийн хуяг нь энэ төрөл стегозавр, анкизавраас гадна эдгээрээс өмнө амьдарч байсан Y. kopchicki  төрөлд байсан болохыг гэрчилж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Y. kopchicki төрөл нь дөрвөн хөлтэй ч хоёр хөл дээрээ явах чадвартай байжээ.

Шинэ олдвор хуягт үлэг гүрвэлүүд дэлхийд хэрхэн тархсан, хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг олж мэдэхэд тус болно гэж судлаачид найдаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top