ОХУ Европт нийлүүлэх байгалийн хийн төлбөрийг рубльд шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 24

ОХУ найрсаг бус улсуудад нийлүүлэх байгалийн хийн төлбөрийг рубльд шилжүүлнэ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Түүний хэлснээр, Оросын бараа бүтээгдэхүүнийг ЕХ болон АНУ-д ам.доллар, еврогоор нийлүүлэх нь Москвагийн хувьд ач холбогдолгүй болсон. Тиймээс эхний ээлжид байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөр тооцоог рубльд шилжүүлж байна. Гэхдээ гэрээнд заасан хэмжээ, үнэ хэвээр үлдэх гэнэ. Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн рублийн хаш чангарч, Москвагийн бирж дээр ам.долларын ханш суларчээ.

ОХУ-ын “найрсаг бус” гэх ангилалд орсон улс орнуудад нийлүүлэх байгалийн хийн төлбөр тооцоог рубльд шилжүүлснээр Оросын санхүүгийн тогтвортой байдлыг хангаад зогсохгүй ирээдүйд дэлхий дахинд харилцан итгэлцэл, хүндлэл дээр суурилсан эдийн засгийн хамтын ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд ач холбогдолтой гэж Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.73) 2022 оны 03 сарын 25

Гарцыг бол амархан олж байхад Монголын төрийн байгаа байдал ч үнэн арчаагүй

2  |  0
Zochin(109.89.151.254) 2022 оны 03 сарын 25

Mash zov shiidveriig gargaj ee! Onoodoroo bodoj margaashiin nyydlee xaraagyi utgagyi olon xorig tavij orosiig xychgyidyylex gesen oorsdiin tavisan xorigtoo evropchuud byderch baix shiv dee !

2  |  0
Сайн (66.181.161.120) 2022 оны 03 сарын 24

Новшийн доллар будаа болноо

1  |  0
Top