ОХУ-ын Төрийн өмчит “Russian Railways” компани Ази руу чиглэсэн нүүрсний тээвэрлэлтдээ голлон анхаарч эхэлсэн талаар “Sxcoal” мэдээлжээ. ОХУ-д барууныхны тавих хориг нэмэгдэж байгаа энэ үед ОХУ-ын экспортлогчдын хувьд худалдан авагчдын хувилбар илүү хязгаарлагдмал болохоор байна. Тус компани 2021 онд Азийн зах зээлд 82.1 сая тонн нүүрс нийлүүлжээ. Энэ нь оны дүнгээр харьцуулбал 7.3 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Одоогоор ОХУ Хятад руу нийлүүлж буй нүүрсний хэмжээгээрээ Индонезийн дараа буюу хоёрдугаарт орж байгаа.
Хятадын томоохон нүүрс импортлогчид болон Оросын уурхайчид энэ сарын эхээр уулзаж, нүүрсний импортыг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Тэд Хятадын юаньд суурилсан хил дамнасан төлбөрийн системийг ашиглах боломжтой эсэх, мөн тээвэрлэлтийн хүчин чадал, нүүрсний чанарын асуудал зэргээр голчлон хэлэлцсэн аж.
Түүнчлэн одоогоор өөр нэг хийн хоолойн асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд “Wood Mackenzie Ltd” Хятадаас хөршдөө оруулсан газрын тос, байгалийн хийн хөрөнгө оруулалтыг Орос дахь Ямал болон Арктикийн LNG төслийг оруулаад 24 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Хятадын зах зээлд гол нийлүүлэгчид болох Австрали, Монголын нүүрсний экспорт буурч, оронд нь үүссэн сул орон зайг ОХУ нөхсөн гэхэд хилсдэхгүй.
Хятадын бүх төрлийн нүүрсний нийт импортын дүнг авч үзвэл өнгөрсөн оны хэмжээнд 6.6 хувийн өсөлттэй гарсан ч коксжих нүүрсний импорт буурсан байна. Хэдийгээр коксжих нүүрсний импорт буурсан ч худалдан авалтын үнийн дүн нь 30.5 хувиар нэмэгдэж 11 тэрбум ам.доллартай тэнцсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна.
Сарын дүнгээр авч үзвэл Хятад улс өнгөрсөн арванхоёрдугаар сард 7.49 сая тонн коксжих нүүрс импортлосон нь өмнөх арваннэгдүгээр сарынхтай (7.74 сая тонн) харьцуулахад 3.3 хувиар буурчээ. Өмнө нь 2008, 2011 болон 2017 онд Австралийн Квийнслэнд мужид хар салхи, үер болж, томоохон уурхайнууд олборлолтоо зогсоох үед коксжих нүүрсний ханш тонн нь 350 ам.долларт хүрч дээд амжилт тогтоож байв.
Тэгвэл энэ удаад Австралийн коксжих нүүрсний ханш тонн нь 400 ам.долларт (FOB нөхцөлтэй) хүрсэн нь шинэ дээд амжилт болов. Хятадын дотоодын зах зээлд ханш бүр 600 ам.долларыг давсан юм. Коксжих нүүрсний ханш оргил түвшнээс асар богино хугацаанд урууддаг байсан бол энэ удаад урт хугацаанд ханш дээгүүр хадгалагдах таамгийг “McKinsey” байгууллагаас дэвшүүлээд буй. Учир нь, ногоон шилжилтийн нөлөөгөөр арилжааны банкууд коксжих нүүрсний уурхай болон холбогдох бизнест зээл олгох нь хумигдаж байгаа нь уг чиглэлд хөрөнгө оруулалтын урсгал татрах нөхцөл болохоор байна. Энэ үйл явц нь коксжих нүүрсний нийлүүлэлтийг хумигдмал байдалд шилжүүлж, ханш дээгүүр түвшинд хадгалагдах суурь болох ажээ.
Коксжих нүүрсний ханшийн энэхүү өсөлт нь олборлогчдод эерэг нөлөөтэй ч гангийн үйлдвэрүүдэд амаргүй тусна. Ийм нөхцөлд гангийн салбарынхан өөр технологиуд руу хошуурах нөхцөл бүрдэж, өртгийн хувьд илүү өрсөлдөхүйц хувилбарыг эрэлхийлэх явцыг хурдасгахыг “McKinsey” сануулжээ. Гэхдээ BHP тэргүүтэй компаниуд уламжлалт ган хайлах зуух (blast furnace) бүхий технологи нийт үйлдвэрлэлийн дийлэнхийг бүрдүүлсэн хэвээр байх тул ойрын 20-30 жилд коксжих нүүрс үнэ цэнээ алдахгүй гэж тайлбарладаг.
Хэдийгээр “McKinsey&Company” коксжих нүүрсний ханш илүү дээгүүр түвшинд хадгалагдана гэж үзэж байгаа бол Австралийн Эрдэс баялаг, эрчим хүчний газар цаашид үнэ тогтвортой буурна гэж үзжээ. Өнгөрсөн онд тус улсын сайн чанарын коксжих нүүрсний (FOB нөхцөлтэй) үнэ дунджаар 227 ам.доллар/тонн байсан бол 2023 онд 162 ам.доллар/тонн болж буурах таамгийг тус байгууллага дэвшүүлсэн байна. Гэхдээ 160 ам.долларын түвшин нь харьцангуй боломжийн үнэ болохыг тус байгууллага тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Төмөр замыг гацааж\nТөрт улсаа худалдсан Женко сөнөтүгэй
Батлага ч бат аар нь шаачихжээ, ийм өсөлттэй цаг үеийг үнэхээр харамсалтай, их хохиролтой өнгөрөөж байна, тухайн үед төмөр үам барьчихсан бол өнөөдөр доллар 3000 хүрэхгүй байх байлаа, маш их харамсалтай, оросын тавиул ч хорлож ханахгүй юм.
Монгол капут болох нээ
бялдаг оросын дарамтанд байж.
Жэнко их хорложээ
love russians\n