Орос Украин руу дайрснаас хойш түүхий эдийн зах зээлд ямар өөрчлөлт гарсан бэ!

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Украины дайн дэлхийн эдийн засгийг сүйрүүлж байна гэхэд хилсдэхгүй билээ. Дайн намжих  төлөвгүй байгаа энэ үед DW агентлаг  хоёрдугаар сарын 24-нд ОХУ Украинд дайрснаас хойш түүхий эдийн зах зээлд гарсан өөрчлөлтийг тоймложээ. 

Хоёрдугаар сарын 24-нд Оросын анхны танк, цэргийн машинууд Украины нутаг дэвсгэрт орж ирэхтэй зэрэгцэн  нефтийн үнэ баррель тутамдаа 100 ам.доллароос (91 евро) давж, хөнгөнцагааны үнэ дээд цэгтээ хүрч, улаан буудайн үнэ сүүлийн есөн жилийн хамгийн дээд түвшинд  хүрээд буй. 

Ийнхүү өссөн нь  газрын тос, байгалийн хий, нүүрс, хөнгөнцагааны гол нийлүүлэгч Орос,  улаан буудай, тосны ургамлын гол экспортлогч Украины хооронд дайн дэгдсэнтэй холбоотойгоор инфляц хөөрөгдөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, эдийн засгийн эргэлтийг алдагдуулах вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй. Гэхдээ мөргөлдөөн эхэлснээс хойш нэг сарын дараа эдгээр болгоомжлол биелж эхлээд байгаа юм.

 

Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, улаан буудайн хомсдол нь Египет зэрэг орнуудын хүнсний хямралыг гүнзгийрүүлж, эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсны улмаас инфляц огцом өссөн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулахад хүргэж байна. Газрын тос, байгалийн хийн үнэ богино хугацаанд, хамгийн өндөр хувиар өссөн

Европын холбоо Москвагийн орлогын хамгийн том эх үүсвэрийг зогсоохын тулд ОХУ-д нефтийн хориг тавихаар тэмцэж байгаа энэ үед газрын тос, байгалийн хий нь сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн өндөр дүнгээр өсөөд байгаа юм.  АНУ Оросын газрын тосонд хориг тавиад байгаа ч эрчим хүчний хувьд  ОХУ-аас ихээхэн хамааралтай Европын холбоо хоригт нэгдэх  эсэх талаар хэлэлцсээр байна. 

Европ дахь байгалийн хийн үнэ энэ сарын эхээр нэг мегаватт цаг  нь (МВт цаг) 345 евро болж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Гэхдээ сүүлийн долоо хоногт харьцангуй тогтвортой байж, ойролцоогоор 100 МВт цаг хүртэл буураад буй.

Гэвч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт Оросын хийг худалдан авч буй найрсаг бус харилцаатай  улс орнууд төлбөрөө евро, ам.доллароор биш рублиэр төлнө хэмээсэн нь Европын хийн зах зээлд тодорхой бус байдлыг бий болгов. “

Rystad Energy”-ийн шинжээч Винисиус Романо "Путиний шийдвэрийн хэрэгжилт маш тодорхойгүй байхаар байна. Оросоос Европ руу нийлүүлэх хийн  бараг бүх гэрээ евро эсвэл ам.доллароор хийгдсэн” гэжээ. Хоёрдугаар сард 90 орчим ам.доллар байсан  Брент маркийн нефтийн үнэ гуравдугаар сарын 07-нд олон жилийн хамгийн цэгтээ хүрч, нэг баррель нь 139 ам.доллар болсон бол одоо 118 ам.долларт хүрч буураад буй. Бензин, түлшний үнэ ч нэлээд өссөн.

 

ХҮНСНИЙ ХЯМРАЛ ГҮНЗГИЙРЛЭЭ

 

Украины дайн дэлхийн улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцгийн тосны нийлүүлэлтэд нөлөөлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Өлсгөлөнгийн хар салхи дэгдэж, дэлхийн хүнсний систем сүйрнэ” гэж анхааруулсан. Орос, Украин хоёр нийлээд дэлхийн улаан буудайн экспортын 30 орчим хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн хоёр улс дэлхийн наранцэцгийн тосны экспортын 80 хувийг бүрдүүлдэг. Үр тарианы худалдааны гол зам болох Хар тэнгис дэх  улаан буудай ачсан хөлөг онгоцнуудыг  Оросын арми хаагаад буй. Үүнтэй холбоотойгоор улаан буудайн үнэ 2008 оноос хойших хамгийн өндөр үнэд хүрсэн бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байна.

Дэлхий даяар наранцэцгийн тосны үнэ ч өссөөр байгаа юм. Нийлүүлэлтийн хомсдолоос болгоомжилж Европын орны иргэд  тос, гурилын нөөц бүрдүүлж байна.  Түүнчлэн Орос, Украины хямралаас үүдэлтэйгээр  бордооны үнэ өссөн нь тариаланчдыг тариалж буй газрынхаа хэмжээг багасгахад хүргэж байна.  Үүнээс гадна Орос бол калий, аммиак, мочевин зэрэг хөрсний шим тэжээлийн томоохон экспортлогч юм.

 

НИКЕЛИЙН ХАНШ  “ГАЛЗУУРАВ”

 

Оросын түрэмгийллийг дагаад түүхий эдийн үнэ өссөн. Түүхий эд дундаас нэг металлын бирж дэх ханшийн  хөдөлгөөн хамгийн идэвхтэй байв. Гуравдугаар сарын 08-нд Хятадын томоохон үйлдвэрлэгч Цингшан Холдинг богино  худалдан авалт хийхээс өөр аргагүйд хүрсэний улмаас никель хоёр дахин өсөж, тонн нь 100 мянга гаруй ам.доллар болжээ. Украины мөргөлдөөний улмаас нийлүүлэлт удааширч байна гэсэн болгоомжлолын улмаас  Лондоны металлын бирж никелийн  (LME) арилжаагаа зогсооход хүрсэн.

Лити-ион батерей болон зэвэрдэггүй ган үйлдвэрлэхэд ашигладаг дэлхийн никельний 10 орчим хувийг Орос улс хангадаг. LME никелийн үнэ тонн тутамдаа 30 мянган ам. доллар болж буурсан ч Украин, Оросын асуудал хурцдахаас өмнөх үеийнхээс хэд дахин өндөр үнэтэй байгаа юм. Сүүлийн хэдэн сарын турш литий, кобальт зэрэг түүхий эдийн үнийн өсөлттэй тэмцэж байсан цахилгаан машин үйлдвэрлэгчдийн хувьд никелийн үнэ өссөн нь мөн томоохон дарамт болохоор байна. Үүнтэй холбоотойгоор Тесла автомашиныхаа үнийг нэмэхээ мэдэгдсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.135) 2022 оны 04 сарын 04

ОРОСЫГ оролдож байж өөрсдийгөө ороовоо гэж хөөрхийс. НАТО УКРАЙНААР дутав л гэж.

1  |  0
zochin(66.181.185.135) 2022 оны 04 сарын 01

ОРОСЫГ оролдож байж өөрсдийгөө ороовоо гэж хөөрхийс. НАТО УКРАЙНААР дутав л гэж.

0  |  0
zochin(66.181.185.135) 2022 оны 04 сарын 04

ХҮЧИРХЭГ БААВГАЙГ СЭРЭЭГЭЭД ДЭЛХИЙГЭЭРЭЭ БАРЬЦ АЛДЛАА ДАА КККК

1  |  0
zochin(66.181.185.135) 2022 оны 04 сарын 01

ХҮЧИРХЭГ БААВГАЙГ СЭРЭЭГЭЭД ДЭЛХИЙГЭЭРЭЭ БАРЬЦ АЛДЛАА ДАА КККК

0  |  0
zochin(66.181.185.135) 2022 оны 04 сарын 01

ХҮЧИРХЭГ БААВГАЙГ СЭРЭЭГЭЭД ДЭЛХИЙГЭЭРЭЭ БАРЬЦ АЛДЛАА ДАА КККК

0  |  0
Иргэн (66.181.161.49) 2022 оны 03 сарын 31

ОРОСЫГ оролдож байж өөрсдийгөө ороовоо гэж хөөрхийс. НАТО УКРАЙНААР дутав л гэж.

0  |  0
Зочин(66.181.161.20) 2022 оны 03 сарын 31

ХҮЧИРХЭГ БААВГАЙГ СЭРЭЭГЭЭД ДЭЛХИЙГЭЭРЭЭ БАРЬЦ АЛДЛАА ДАА КККК

2  |  0
Зочин(66.181.161.20) 2022 оны 03 сарын 31

ХҮЧИРХЭГ БААВГАЙГ СЭРЭЭГЭЭД ДЭЛХИЙГЭЭРЭЭ БАРЬЦ АЛДАЖ БАЙНА ДАА КККК

1  |  0
зочин(103.212.119.145) 2022 оны 04 сарын 04

болж дээ оросуудыг хэт басах хэрэггүй л байсан юм даа дэлхий

3  |  0
Top