Хаврын синдром гэж ЮУ вэ, ХЭРХЭН ДАВАХ вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 31

Улирал солигдох үед үүсдэг сэтгэл гутрал буюу бидний нийтлэг ярьж заншсанаар хаврын синдромыг хэрхэн даван туулж, эрүүл мэндээ хамгаалах талаар мэдээлэл хүргэе.

Улирал солигдох үед үүсдэг сэтгэл гутрал гэж байдаг. Үүнийг “Seasonal depression”, “Seasonal Affective Disorder” гэж нэрлэдэг. Улирал солигдох үед үүсдэг сэтгэл гутрал нь зарим хүмүүст намар, өвөлд илэрдэг бол зарим хүмүүст хавар, зунд илэрдэг байна.


Улирлын чанартай хямрал яагаад үүсдэг вэ?

Ихэнх тохиолдолд улирлын чанартай сэтгэлийн хямралын шинж тэмдэг намар, өвлийн улиралд эхэлж, хавар ойртох тусам алга болдог боловч зарим хүнд тийм байдаггүй. Зарим хүнд эсрэгээрээ хямрал хавар эхэлж, зуныг хүртэл үргэлжилдэг. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар улирал солигдох үед үүсдэг сэтгэл санааны өөрчлөлт нь нарны гэрлийн хомсдол, цаг агаарын өөрчлөлттэй холбоотой. Гэхдээ өдөр уртасч, ургамал ногоо цэцэглэж, нарны гэрэл элбэг болоод ирэхээр хямрал аяндаа алга болно.

Мөн зарим хүнд нарны гэрэл нэмэгдэх нь унтах-сэрэх мөчлөгийг алдагдуулж, эрүүл мэндэд нь нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, хурц нартай өдрүүдэд хүний тархи өндөр “бэлэн байдалд” байж, тайвшрах, амрахад хэцүү болдог. Тогтмол хангалттай унтахгүй байх нь сэтгэлийн хямралд орох магадлалыг нэмдэг.

Түүнчлэн серотонин, мелатонины хэмжээ буурах нь ердийнхөөсөө илүү ядарч сульдахад хүргэдэг.

Хаврын синдром ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

Өвлийн өдрүүд уртасч, хавар ойртох тусам та дараах зүйлийг анзаарч магадгүй юм.

 

  • Уйтгар гуниг, найдваргүй байдлын байнгын мэдрэмж авна, ерөнхийдөө сэтгэлээрээ сульдана

 

  • Таны хийж буй зүйл сонирхолгүй санагдана

 

  • Өдөр тутмынхаа ажлын сэдлийг олох, хийхэд бэрхшээлтэй байх

 

  • Нойрмоглох, тайван бус болох зэрэг өөрчлөлт

 

  • Нойргүйдэл

 

  • Төвлөрөх, мэдээлэл санахад бэрхшээлтэй болох

 

  • Хоолны дуршил буурах эсвэл жин хасах

 

  • Цочромтгой болох

 

  • Уур хүрэх, түрэмгий болох

 

  • Үхлийн тухай бодох, эсвэл амиа хорлох тухай бодол орж ирэх

 

Хэрхэн даван туулах вэ?

 

  • Аз жаргалын даавар болох серотонины ялгарлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ даавар нь хөдөлгөөн хийх үед ялгарч, хүнийг идэвхтэй, аз жаргалтай болгодог. Урин дулааны улиралд ихэнх хүмүүс агаар салхинд гарч, амарч, идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Харин намар хичээл эхэлж, ажлын ачаалал зуныг бодвол илүү нэмэгддэг байна. Ялангуяа халуун дулаан улирлаас цаг агаар хүйтрэх үед хүнд хоосон мэдрэмжүүд төрж болно. Энэ үеэр хүмүүсийн сэтгэлзүй тогтворгүй болж, илүү стресстдэг.

 

  • Ачааллаа зохицуулж хэвших, зөв хооллох

 

  • Таагүй асуудлыг дор бүр нь ямар нэгэн байдлаар гадагшлуулж байх хэрэгтэй. Хүнтэй ярилцаж, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, уйлмаар санагдвал уйлж бай

 

  • Хангалттай нойр авах нь маш чухал

 

  • Дуртай зүйлээ хий

 

  • Хайртай хүмүүстэйгээ хамт бай. Гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстэйгээ байнга харилцаа холбоотой байхыг хичээгээрэй

 

  • Ном унш 

 

  • Хөгжим сонс

 

  • Нийгмийн ажилд идэвхтэй оролцох нь стрессийг зайлуулагч хамгийн үр дүнтэй арга юм

 

  • Завгүй байх нь амьдралд илүү өргөн цар хүрээ, боломж байдгийг ойлгуулах шилдэг арга

 

Ковидын дараах хам шинж

Хэрвээ ядрах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг нь ковидын дараах хам шинжтэй холбоотой бол танд дараах зөвлөгөөг хүргэе.

COVID-19 тусаад эдгэрсэн хүмүүст халдвар ямар нэгэн ул мөр үлдээж, хөнгөн өвчилсөн байлаа ч таагүй шинж тэмдэг төрөх үе бий. Ковидын дараа хэрхэн би организмаа нөхөн сэргээх талаар ковидын дараах хам шинжийг судалсан багийнхан ийнхүү зөвлөжээ.


Ковидын дараах хам шинж гэж юу вэ?

 

  • Их Британийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үндэсний хүрээлэнгийн боловсруулсан зөвлөмжөөр хэрвээ танд ковидын шинж тэмдэг 4-12 долоо хоногоор хадгалагдаж байгаа бол энэ нь шинж тэмдэг илэрч буй COVID-19;

 

  • Хэрвээ шинж тэмдэг 12 долоо хоногоос дээш үргэлжилж байгаа бөгөөд өөр ямар нэгэн өвчин биш бол энэ нь ковидын дараах хам шинж;

 

Гэхдээ та өөрөө өөртөө онош тавьж, өөрөө эмчлэхээр оролдож болохгүй. Зөвхөн эмч л танд тохирох эмчилгээг зааж өгөхөөс гадна үр дүнг нь хянах боломжтой.

COVID-19-ийн халдвараар өвчилснийхөө дараа ямар шинж тэмдгүүдэд анхаарал хандуулах шаардлагатай вэ?

Халдварт хамгийн ихээр өртсөн эрхтэнүүдэд анхаарал хандуулах шаардлагатай. Эрүүл мэндийн тань байдлыг тодорхойлоход туслах шинжилгээг судалгааны дараа ийнхүү гаргажээ.

 

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ,

 

  • С реактив уургийн шинжилгээ (үлдэгдэл үрэвсэл, цус багадалтыг эмчлэхэд энэ шинжилгээний хариу тусалдаг);

 

  • -Цусны бүлэгнэлтийг шалгах (бүлэн үүсэх эрсдэлийг арилгахад тусална);

 

  • -Зүрхний булчингийн байдлыг үнэлэх (энэ нь уушгины хатгалгаа болсон, зүрхний асуудалтай хүмүүст маш чухал шинжилгээ юм);

 

  • Элэг, бөөрний үзүүлэлтийг шалгах (энэ нь өвчлөлийн дараах байдлыг ажиглаж, эмийн хэрэглээг дүгнэнэ)

 

Ковидын дараа нөхөн сэргэхэд чухал шинжилгээнүүд:

 

  • Организмд хүчилтөрөгч дутагдалтай байгаа эсэхийг тогтоох шинжилгээ

 

  • Витамин D-гийн түвшин тогтоох шинжилгээ

 

  • Эсрэг биеийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Энэ нь халдвар авсны дараа дархлаа хэр тогтсоныг, вакцины үр дүнг шалгана.

 

Эдгээр үзүүлэлтийг шалгах нь COVID-19-ийн халдвараар хөнгөн, хүнд өвчилсөн бүх хүнд шаардлагатай. Тэр дундаа хатгалгаа болж, хүндэрсэн өвчтөнүүдэд маш хэрэгтэй. Эрч хүчгүй болох, нойрны хэмнэл өөрчлөгдөх, ядрах, амьсгал боогдох, ханиалгах зэрэг нь бүгд эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ шалгах шаардлагатайг харуулна. Дээрх шинжилгээнүүд нь ковидын дараах хүндрэл үүсэхээс сэргийлж, бүрэн эдгэрэхэд тусална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top