Д.Амарбаясгалан: НАМЗХ мэргэжлийн улстөрчдийг бэлтгэж байгаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 03

НАМЗХ-ны 25 жилийн ойн ээлжит бус Их хурал өнөөдөр /2022.04.02/ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд албан ёсоор эхэллээ.  Энэхүү хурлаа "Шинэ үе-Шинэ сэргэлт" уриан дор хоёр өдөр зохион байгуулах бөгөөд хуралд 462 гишүүд, төлөөлөгч оролцож байгаа юм. "Шинэ үе-Шинэ сэргэлт" академийг нээж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн ээлжит бус Их хуралд зочин илтгэгчээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож байна. Түүнээс өнөөдрийн ээлжит бус Их хурлын талаар зарим зүйлийг тодрууллаа.


-Таны хувьд НАМЗХ-ны ээлжит бус Их хуралд зочин илтгэгчээр оролцож байна. Холбооны залуучууддаа юуг онцолж, захиж хэлэх вэ. Өнөөдрийн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Залуучуудын байгууллага улс төрийн намд ямар чухал үүрэг роль гүйцэтгэдэг талаар онцлохыг хүсч байна. Аливаа улс төрийн нам оршин тогтнох, эс оршин тогтнох нь боловсон хүчнээсээ шууд хамааралтай. Тиймээс боловсон хүчнийг маш сайн бэлтгэж, мэргэшүүлж чадсанаараа тухайн нам мэргэжлийн институцынхаа үүргийг гүйцэтгэх болов уу гэж боддог. НАМЗХ 25 жилийн хугацаанд чамгүй амжилт гаргаж,  өнөөдрийн МАН-ыг амжилттай явах алхмыг бодитой хийж ирсэн. Нэг ёсондоо намд хүмүүжих, улс төрийн соёл, ойлголт авах, цаашлаад үзэл бодол, үнэт зүйлтэй шинэ үеийг гаргаж ирэх үүрэгтэй байгууллага.

Тэр утгаараа НАМЗХ улс төрийн үнэт зүйл, үзэл баримтлалтай залуу үеийг төлөвшүүлэх зорилготой маш олон хэлбрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн байдаг. Ялангуяа нам үзэл баримтлалаа тодотгож, бодлого зарчмаа тодорхойлж явж байгаа энэ үед залуучуудын байгууллагын оролцоо маш чухал. Энэ хурлаар залуучуудын байгууллага маань нэрээ өөрчлөх алхмыг хийж байгаа. Бүр тодруулбал, “Социал демократ” залуучууд болон өөрчлөгдөж байгаа. Социал демократ гэдэг үзэл чинь өөрөө ардчилсан нийгмийн хөгжлийг авч явдаг шүү дээ. 

МАН 30 дугаар Их хурлаараа бодлого, зарчмаа тодотгон зарласан. Төрийн түвшинд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүх түвшинд хэрэгжүүлье гэж зорьж байна. Бид ковидын үе, өнөөдрийн үүсээд байгаа дайны үеийн нөхцөл байдлаас болоод Монгол Улсад ямархуу хүндрэл бэрхшээл ирж байна гэдгийг бодитоор харчихлаа. Тэгэхээр Засгийн газрын зүгээс хэнээс ч үл хамааралтайгаар, ялангуяа урд, хойд, гуравдахь ч хөршөөсөө гар харахгүйгээр дангаар хөгжих боломжийг хэрэгжүүлэх ёстой юм байна гэж үзэж байгаа. Тэр утгаараа аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх, жижиг дунд салбарыг бэхжүүлэх, импортыг бууруулж, импортыг орлох бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болгох зайлшгүй шаардлагатай юм гэсэн бодлого дэвшүүлж байна. Мэдээж стратегийн хувьд эрчим хүчний салбараа хөгжүүлэх ёстой. Хил гааль, боомтын нэвтрэх чадвараа дээшлүүлж, тээвэр ложистикийн сүлжээгээ сайжруулахгүй бол бид хөгжих боломжгүй юм байна гэдгийг харгалзаж үзсэн.  Нөгөө талдаа энэ бүгд дутмагаас болж, ард иргэдэд ажлын байр хомс, халамжийн бодлогоруу чиглэсэн байдалтай байгаа. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого” бодит амьдрал дээрээс үүсч байгаа асуудлыг шийдвэрлэх арга замр уу чиглэсэн гэж дүгнэж хэлмээр байна.

-МАН бодлого, зарчмын гол өөрчлөлт, эрмэлзлэлийг товчоор илэрхийлбэл, таны бодлоор?

-Ер нь аливаа улс төрийн хүчин Засгийн эрхийг барьж байхдаа ямар бодлого, зарчимтай ажиллах юм бэ гэдгээ байнга тогтоож сурья. Нэг ёсондоо улс төрд шинэ хандлага бий болгоё. Хүний эрхийг дээдэлдэг, хамгаалдаг, үүний тулд хууль эрхзүйн орчныг нь засаж сайжруулахын төлөө эрх барьж байгаа намынхаа үүргийг гүйцэтгэдэг байя гэж үзэж байгаа. Бид ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил боллоо. Гэтэл жинхэнэ утгаараа ардчиллыг хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг дээр анхаарах ёстой. Хоёрдугаарт, авлига албан тушаалын гэмт хэрэг өнөөдөр Монголын нөхцөлд хамгийн хүнд шатанд орчихсон өвчин болсон. Үүнтэй бид, эрх барьж байгаа нам тэмцэх ёстой. Авлигыг хамгаалж өмгөөлж болохгүй. Ирээдүй, бидний үр хүүхэд амьдрах нийгмийг ямар байлгах вэ гэдэг дээр зарчмаа гаргаж ажиллах шаардлагатай. Нэн ялангуяа дарааллаад Засгийн эрх барьж байгаа намын хувьд үүн дээр маш хатуу байр суурийг барьж, баримталж ажиллах хэрэгтэй. Нэг ёсондоо авлигачидтай бид тэмцэнэ гэсэн үг. Албан тушаалын гэмт хэрэг үйлддэг нөхдүүдтэй хатуу тэмцэнэ. Энэ бүгдээс үүдэлтэй төрийн хүнд суртлыг арилгах ёстой. Хариуцлагагүй байдлыг таслан зогсоох учиртай. Хариуцлага алдсан этгээд хар амиа бодоод суух биш, олон түмний өмнө хүлээсэн МАН-ын зарчмыг баримталж, хариуцлага алдсандаа хүлцэл өчөөд ажил албан тушаалаа өгч чаддаг соёлыг нэвтрүүлэх ёстой. Эдгээр дээр намын үндсэн зарчмаа тогтоод ажиллаж байна. Цаашдаа үүнийг анхан, дунд шатанд нэвтрүүлэхийн төлөө маш том арга хэмжээнүүдийг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Үндсэндээ, МАН Засгийн эрхийг барьж байхдаа албан тушаалтан, эрх мэдэлтэн, төрийн албан хаагчид ард иргэддээ яаж хандаж байгаа, өргөдөл гомдолд нь хариуг нь цаг тухайд нь өгдөг байх зарчмыг яаж нэвтрүүлэх юм бэ, асуудлыг шийдэх гэж сууж байгаа дарга асуудлыг шийдэж чадаж байна уу гэдгийг цогцоор авч үзэх гэх мэт, энэ бүгдийг үндсэн зарчмаа болгож ажиллаж байна.

Улс төрийн намгүйгээр парламентийн засаглал оршин тогтнох үндэс байхгүй. Тэгэхээр парламентийн засаглалаа хадгалахын тулд улс төрийн намтай байхаас өөр сонголтгүй. Гэтэл тэр нам нь ард иргэдийн хүсэл, хүлээлтэд хүрч ажиллаж чаддаггүй байж болохгүй шүү дээ.  Итгэл найдварыг нь даадаг, хүсэл хүлээлтэд нь нийцсэн, ёсзүйн хариуцлага хүлээдэг, мэргэжлийн улс төрчдийг дотроо агуулсан намыг бүтээхийн төлөө бид явж байна.

-НАМЗХ-ныхан өнгөрсөн 25 жилийг Оюун санааны тусгаар тогтнолыг тодорхойлсон он жилүүд гэж тодотгосон. Үүнийг та өөрийнхөөрөө хэрхэн тодорхойлох вэ?

-Чөлөөтэй сэтгэх боломж бололцоог олж авсан нь сүүлийн 30 жилийн зах зээлийн нийгмийн томоохон ач холбогдол. Нийгмийн өөрчлөлтөөс болж бид олон зүйлтэй нүүр тулсан. Богино хугацаанд олон зүйлийг өөрийн болгож авах гэж хичээж байна.  Миний хувьд өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намууд нь мэргэжлийн институц болж чадаагүйгээсээ болоод нийгмийн хөгжлийг өнөөдрийн түвшинд хадгалаад байгаа гэж үздэг. Илүү байх боломжоо бид олж авч чадаагүй. Өөрөөр хэлбэл, илүү хариуцлагатай нийгэм бий болгох байснаа алдаж дээ гэж үзэж байгаа. Тэгэхээр үндсэндээ, нэг талдаа оюун санаа, эдийн засаг, нийгмийн харилцаанд орох зэрэг бүх талаараа эрх чөлөөтэй нийгэм гэж бид харж байгаа боловч цаад талдаа энэ бүгдийн зохицуулалтыг хийж байгаа хууль эрхзүйн орчин, бусад зүйлүүд хуучин нийгмийн философитойгоо хэвээрээ байгаа. Иймээс өөрчлөлт хийх ёстой гэж үзээд байгаа юм. Харин залуучуудын байгууллага өнөөдрийн цаг үед оюуны санааны хувьд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан нь үнэн. Энэ чиг хандлагаараа МАН дотор ч гэсэн ардчилал бэхжих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, олон ургальч үзэл бий болох эхлэлийг тавьж өгсөн.  Товчхондоо, залуучуудын байгууллага эдгээрийн дуу хоолой болж чадсан.

-Өнөөгийн НАМЗХ-ны ажлыг хэрхэн үнэлж, дүгнэж байна?

-Залуучуудын байгууллагын энэ цаг үеийн хандлага их өөрчлөгдөж байгаа. Ямар нэгэн байдлаар хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалын төлөөх нэгдлүүдийг бий болгохоос зайлсхийж эхэлсэн. Үнэт зүйл, үзэл баримтлалаа илүүтэй ярьдаг, түүн дээрээ төвлөрсөн, хүнлэг ажил арга хэмжээрүүгээ чиглэж эхэлсэн. Тэгэхээр энэ бол өнөөдрийн НАМЗХ-ны намын соёлд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр. Ер нь улстөрч хүн олны өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагатайгаа уялдуулсан бодлого, зарчим, өнгө, үйлдлийг гаргаж хэвшүүлж байх ёстой. Түүнээс биш дур дураараа өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйлтэй, зөвхөн хувь хүндээ зориулагдсан хүсэл эрмэлзэлтэй явах боломжгүй. Энэ бүх өөрчлөлтийг Н.Учрал Ерөнхийлөгч тэргүүтэй залуучуудын байгууллагынхан амжилттай хийж байгаа.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
del(202.55.188.116) 2022 оны 04 сарын 05

namzh iig taraah heregtei

0  |  0
зочин(150.129.140.13) 2022 оны 04 сарын 05

Мэрэгшсэн авилагчидыг бэлддэг

0  |  0
Хара(202.55.188.116) 2022 оны 04 сарын 04

Мэргэжлийн залхуу шуналтай эрх мэдэлд дуртай сонинуудын бэлдэж байгаа байх

0  |  0
Зочин(120.88.138.92) 2022 оны 04 сарын 04

Инженерүүд, мэргэжилтэй ажилчид Монголыг хөгжүүлэхээс МАН хулгай луйвараар мэргэшсэн цүнх баригчид түй ч хэрэггүй..

0  |  0
zochin(202.238.207.126) 2022 оны 04 сарын 04

Zaluuchuudiig-mergejliin uls torchid beltdej bn gej hoshgoruulaad yahav ee. Ene huniig iim munhag gej bodsongui. Namaar mergejilten beltgedeg bolson yum bol, ih surguuliadaa haah uu. Iim bolovsrolgui, teneg hun, uls oron suirch bhad, ene bid hoyoriin yarij bgaa ug hoyor yag taarna. Dargangiin ehner /MAH/, Tsermaagiin tursan /ard tumen/ hoyor yag tentsene

0  |  0
Зочин(203.91.115.48) 2022 оны 04 сарын 04

Мэргэжлийн авилгачидыг уу? Яаж иргэдээ мөнхийн ядуу, эрх чөлөөгүй байлгах вэ гэдэг цагаан толгойгоос хичээлээ эхэлдэг биз дээ? Тэднийг мөнхийн өлсгөлөн байлга. Хэрэв цадчихвал үгэнд орохоо болино, мөн үү. Дараагийн том хичээл улс орны эдийн засгийн гол судсуудыг атгаж сонгуулийн хандив босгох ба намыг байнгын санхүүжилтээр тэтгэх. 3-рт 2 хөрш орны эрх ашиг дээр тоглон тэдэнд үйлчилсэнээр хугацаагүй засаглах квотоо олж авна. Энэ бол их хуучирсан сургалтын програм. Москвагийн оросуудын боловсруулж үеэ өнгөрөөсөн хөтөлбөр. Сүүл рүүгээ энэ сургалт хүнд суртал, дарангуйлал, тероризм руу л хөтөлдөг.

0  |  0
Зочин (66.181.161.39) 2022 оны 04 сарын 04

Мэргэжлийн хугийнуудыг л бэлтгэдэг байх

1  |  0
S(70.108.1.91) 2022 оны 04 сарын 03

Mergejliin troll

0  |  0
ПИУ ӨМХИЙ (66.181.180.203) 2022 оны 04 сарын 03

ЦҮНХ БАРИГЧДАА БЭЛД БЭЛД ХҮНДХЭН МӨНГӨТЭЙ ЦНХ ҮҮРЭХ МАХЛАГДУУ ХҮМҮҮСИЙГ САЙН БЭЛД

0  |  0
Сандаг(103.57.94.164) 2022 оны 04 сарын 03

Мэргэжлийн цvнх баригчид гээч новш оо

0  |  0
Top