Цахим орчинд мэдээлэл 14 хоногт 8000-аас багагүй хүнд хүрдэг. Баримт, нотолгоогүй, сураг төдий эсвэл өөрийн ойлгосноор мэдээллийг цахим орчноор дамжуулан бусдад түгээснээр эхний өдөр хоёр хүнд, түүний маргааш дахиад хоёр хүнд хүрэх байдлаар 14 хоногт 8000-аас багагүй хүнд хүрэх магадлалтай гэж үздэг. Зарим судлаачийн тооцоолсноор хэдэн өдөр, хэр олон хүнд нэг зэрэг хүргэснээс хамааран тухайн мэдээлэл олон мянган хүний анхааралд өртдөг байна.
Цахим ертөнц хөгжиж хүн бүр хүссэн мэдээллээ олж авахаас гадна өөрт буй мэдээлээ бусадтай хуваалцах боломжтой болсон. Гэхдээ манай улсад цахим ертөнцийг мэдээлэл авах болон солилцохоос гадна өөрийн бодлоор бусдыг буруутгах, хэн нэгэн рүү дайрч, доромжилсон зүйлсийг илүүтэй нийтлэхэд ашиглах болжээ.
Өнгөрсөн онд Германы парламент нэгэн “чанга” хуулийг батлуулахаар санал оруулсан юм. Энэхүү хуулиар сүлжээнд нь тарсан худал мэдээлэл бүрд Фэйсбүүк компани 500 мянган еврогийн торгууль хүлээж байхаар тусгагдсан юм. Ганц Фэйсбүүк ч биш бусад сайтууд ийм хариуцлага хүлээдэг болох гэнэ. Бусдыг гүтгэсэн агуулга, худал мэдээлэл зэргийг 24 цагийн дотор устгахгүй бол ийм торгууль хүлээхээр болж байгаа. Монголд ч гэсэн ийм хууль хэрэгжих цаг нь болсон бололтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Цахим орчинд ялагнуяа Засгийн газрын бодлого шийдвэрийг илтэд мушгин гуйвуулсан төрийн алба хаагчдыг хэн нэгэнтэй заавал хамааруулсан гүтгэлэг тараасан сайтуудад маш чанга хариуцлага тооцох цаг нь болсон байна.Ямарч баримт нотолгоогүйгээр хүний нэр төрд халдах явдал хэрээс хэтэрч сэтгэлзүйн дайралт дарамт бол замбараагаа алдаж байгааг цэгцлэх шаардлагатай. Энэ улс орон чинь хөгжиж байна.Залуучууд санаачлагатай идэвхитэй ажиллаж байна. Тэдгээрт урам өгөхөөсөө итгэл зүтгэлийг мохоосон сэтгэгдлүүд хэлэх хэлэхгүй доромжлолыг таслан зосгоох хууль хяналттай баймаар байна.