Зэсийн эрэлтийг нөхөхийн тулд найман жил шаардлагатай

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

2030 он гэхэд жил бүрийн 4.7 сая тонн нийлүүлэлтийн алдагдлыг арилгах боломжтой уурхайнуудыг барихад дэлхийн зэсийн салбар 100 гаруй тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай гэж CRU-ийн үндсэн металлын нийлүүлэлтийн албаны дарга Эрик Хэймлих мэдэгджээ. Тэрбээр Чилийн Сантьяго хотод болсон 2022 оны Дэлхийн зэсийн бага хурлын үеэр “Цэвэр эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн салбар эрчимтэй хөгжиж байгаа тул ирэх 10  жилд зэсийн  нийлүүлэлтийн зөрүү жилд зургаан сая тонн байх төлөвтэй байна. Энэ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхай болох Чили дэх “Escondida”-тай тэнцэх хэмжээний найман төслийг ирэх найман жилийн хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн үг юм. Гэхдээ энэ нь томоохон бүтээн байгуулалт шаардах тул  эргэлзээтэй мэт санагдаж байна” гэжээ. 

Сүүлийн гурван жилийн хугацаанд хэд хэдэн томоохон зэсийн уурхай ашиглалтад орсон. Тухайлбал, “Cobre Panama” 2019 оны есдүгээр сараас  үйлдвэрлэл явуулж эхэлсэн.  Уг уурхайн нь 3.1 тэрбум тонн батлагдсан нөөцтэй бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 300 мянга гаруй тонн зэс үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо бий. Айвенхоу Майнз өнгөрсөн оны тавдугаар сард БНАСАУ дахь Камоа-Какула төслийнхөө  зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг  эхлүүлж, долоодугаар сард арилжааны үйлдвэрлэлд хүрсэн. Мөн “Anglo American” (LON: AAL) Перу улсын Мокегуа мужид байрлах “Quellaveco” уурхайгаас  анхны хүдрээ 2021 оны аравдугаар сард олборлосон. Уг хөрөнгө нь 2022 оны дундуур арилжааны үйлдвэрлэлд хүрч, энэ онд 120-160 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна. 

Зэсийн төслүүд хэрэгжих шатандаа байгаа ч уурхайн бүтээн байгуулалт улам төвөгтэй, өртөг өндөртэй болж байгаа энэ үед төлөвлөгөөгөө хурдасгах замаар өнгөрсөн мөчлөгийн нийлүүлэлтийн алдааг давтахаас болгоомжилж байна. “Bank of America” болон  “Global Research”-ийн хамгийн сүүлийн тайлан нь CRU-ийн таамаглалтай адилхан байгаа юм.

Түүнчлэн “Bank of America”-ийн шинжээчдийн үзэж байгаагаар, зэсийн төслийн ойрын хугацаанд харагдах байдал сайн байгаа аж.  Мэргэжилтнүүд "Одоогоор хэрэгжүүлж буй зэсийн  төслийн олонх нь бараг 30 жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хайгуулын үйл ажиллагаа харьцангуй хязгаарлагдмал байгаа тул нийлүүлэлтийн өсөлт 2025 оноос хойш буурч магадгүй" гэж үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Баррик Гоулд удаан үргэлжилсэн маргаанаа эцэслэн тохиролцсон тул ирэх арван жилийн зэсийн шинэ нийлүүлэлтийн нэг хэсэг нь Пакистан дахь Реко Дик ордоос орж ирэх магадлалтай. Түүнчлэн Филиппин дэх Алькантара группын Тампакан төсөл нь дэлхийн нийлүүлэлтийн зөрүүг арилгахад хувь нэмэр оруулах төлөвтэй байгаа юм. Үүнээс гадна Рио Тинто Монгол дахь Оюу Толгойн зэс, алтны аварга том уурхайн гүний өргөтгөлийн ажлыг 6.93 тэрбум ам.долларын өртөгтэй бүтээж байгаа бөгөөд зардал хэтэрснээс болоод саатаад байсан ч 2023 оны эхний хагасаас  үйлдвэрлэлээ эхлүүлэхээр байна.

Түүнчлэн зэсийн шинжээчид Эквадорын Каскабель дахь “SolGold” компанийн  “Alpala” зэс, алтны төслийг анхааралтай ажиглаж байна. Тус компани төслийн урьдчилсан ТЭЗҮ (ТЭЗҮ)-ийг хараахан нийтлээгүй байгаа ч уурхай ашиглалтад орсноор жилд  150 мянган  тонн зэс, 245 мянган унц алт, 913 мянган унц мөнгөний  баяжмал үйлдвэрлэнэ гэсэн тооцоо байна.  Зэсийн урт хугацааны хэтийн төлөв өсөх хандлагатай хэвээр байгаа ч 2021 онтой харьцуулахад энэ жил зогсонги байдалд орох төлөвтэй байна" байгааг “Refinitiv”-ийн үндсэн металлын ахлах шинжээч Карен Нортон онцолжээ.

“Bank of America” энэ онд эрэлт тогтвортой байх бол 2023 оноос олборлолтоос үүдсэн ашгаа өгөх төлөвтэй байна гэж үзжээ.  Гэхдээ ерөнхийдөө нүүрстөрөгчгүйжүүлэх хүчин чармайлтаас үүдэн зэсийн эрэлт нэмэгдэхээр байгаа юм. Ирэх онд 25 сая тоннын нөөцтэй зах зээлийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг эзэлнэ гэж “JPMorgan” таамаглаад буй. Эрчим хүчний шилжилтийн үеийн зэсийн нийт хэрэгцээ энэ онд 1.8 сая тонн байсан бол 2025 он гэхэд гурван сая гаруй тоннд хүрнэ гэж “JPMorgan” мэдэгдэв.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top