Их Британийн эрчим хүчний “Octopus Energy” компани хийн үнэ огцом өссөнтэй холбогдуулан санхүүгийн хүндрэлтэй нүүр туулсан үйлчлүүлэгчиддээ цахилгаанаар халдаг 50 мянган хөнжил үнэгүй тараахаар болжээ. Тус компани нийт хоёр сая хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.
Байгалийн хийн үнэ огцом өссөний улмаас өнгөрсөн долоо хоногт тус улсад цахилгаан эрчим хүчний үнэ 54 хувиар нэмэгджээ.
Гуравдугаар сарын сүүлээр “Sunday Express” сониноос явуулсан судалгаанаас үзвэл Оросын эсрэг тавьсан хоригоос үүдэн улам гүнзгийрсэн эрчим хүчний хямралын улмаас судалгаанд оролцогчдын 67 хувь халаалт, цахилгааны төлбөрөө төлөхөд хүндрэлтэй болжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард европын зах зээл дээр 1000 куб м байгалийн хийн үнэ нэг мянган ам.долларын босгыг давж, аравдугаар сард хоёр мянган ам.долларт хүрч байсан билээ. Сүүлийн зургаан сарын хугацаанд байгалийн хийн үнийн өсөлтийн улмаас Их Британийн эрчим хүчний 25 мянга гаруй компани дампуурлаа зарлаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнэг гарууд баларч байгаа юм бишүү хохь нь