Хятад улс дэлхийг зайнаас тандан судлах хиймэл дагуул болох “Gaofen-3-03”-ыг тойрог замд амжилттай оруулжээ.
Хятадын Төв телевизээс мэдээлснээр хиймэл дагуулыг орон нутгийн цагаарт 7:47-д Хятадын хойд хэсгээс хөөргөсөн байна.
Энэхүү хиймэл дагуул нь байгаль орчны хяналт шинжилгээ, далайн гамшгаас урьдчилан сэргийлэхэд зориулагджээ.
БНХАУ өмнө нь дэлхийн тойрог замд гурван “Тяньпин-2” хиймэл дагуулыг амжилттай оруулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )