ФОТО: Үнийн хөөрөгдөл, тэгш бус нийгмийг эсэргүүцэн жагсав

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

 

Үнийн хөөрөгдөл, тэгш бус нийгмийг эсэргүүцсэн залуусын тэвчээр туйлдаа хүрлээ. (2022.04.07)

Эсэргүүцлээ илэрхийлж, төв талбайг тойрон гороолох залуусыг харахад цөхөрч, туйлдаа хүрсэн дүр зураг харагдана.  "Гурав тойрчихлоо. Одоо жаахан амраад босъё" хэмээн ярилцаж, 2 литрийн савтай усыг жижиг сав руу юүлж, хувааж ууна. Учир нь тэд 500 граммтай усыг 2000 төгрөгөөр авч уухыг хүсэхгүй байна. 

Хатуу ч гэсэн өнөөгийн Монгол Улсын дүр зураг энэ. Төрийн ордон дотор "том ах нар" нь бодлого ярина. Харин гадна нь ирээдүй болсон залуу үеийнхэн нь "Өдөрт идэх хоолоо багасгаад ч мөнгө хүрэлцэхгүй байна" хэмээн цөхрөлийн үг унагаж, итгэлгүйхэн сууна. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top