"Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ цаг мөчид төв талбайд жагсаж байгаа иргэдтэй Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд уулзаж байна.
Залуус Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, үнийн өсөлтийг бууруулахыг шаардаж, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр гарч ирж, залуус та бүхэнтэй уулзахыг хүссэн. Өнөөдөр миний хувьд амаргүй дүрэм журмыг давж байж гарч ирлээ. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа. Тодорхой шалтгааны улмаас тодруулга авах ёстой хүмүүсийг саатуулсан гэх мэдээллийг Хууль зүйн сайд өгсөн. Өнөөдрийн байдлаар нэг ч саатуулагдсан хүн үлдээгүй. Бүгдийг тодруулга аваад явуулсан.
Би та бүхнээс уучлал гуйж байна. Намайг уучлаарай. Ковид биднээс хамаарахгүй байгаа, дайн биднээс хамаарахгүй байгаа. Ганц Монголд биш дэлхий даяараа хүнд байгаа. Ковидоос сэргийлж вакциндаа хамрагдсанд баярлалаа. Вакцинд хамрагдсаны үр дүнд бид олуулаа цуглаж байна. Би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Засгийн газарт болж байгаа зүйл ч байна, болохгүй байгаа олон зүйлс ч байна. Бид бүгдээрээ хамтдаа хичээх нь чухал" гэхчлэн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 7 )