АНУ-ын “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай амжилттай залгагджээ. Тус хөлөг дөрвөн сансрын жуулчныг хүргэсэн тухай НАСА агентлаг мэдээлжээ.
Сансрын станцтай залгагдах явц автомат горимоор явжээ. АНУ-ын “Axiom Space” компанийн сансрын арилжааны хөтөлбөрийн хүрээнд болж буй нислэгт оролцож буй жуулчид 1.5 цагийн дараа Олон улсын сансрын станцад орсон байна. Тэд тус станц дээр найман хоног байрлах юм.
Тус хөлгийг тээвэрлэсэн “Falcon 9” пуужин тээвэрлэгчийг баасан гарагт Флорида мужийн Канаверал сансрын буудлаас хөөргөжээ. Хөлөг Олон улсын сансрын станцад бямба гарагт хүрчээ. Аяллын багт бизнесмен Ларри Коннор /АНУ/, Эйтан Стиббе /Израил/, Марк Пэти /Канад/ нар орсон. Тэд сансрын аялалд тус бүр 55 сая ам.долларын төлсөн байна. Багийн ахлагч сансрын нисэгч асан Майкл Лопес Алегриагийн аяллыг “Axiom Space” компани даажээ. Тэрбээр тус компанийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг.
Техас мужийн Хьюстон хотод төвтэй 2016 онд үүсгэн байгуулагдсан “Axiom Space” компани сансрын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулах зорилгоор 2020 оны гуравдугаар сард “SpaceX” компанитай гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор “SpaceX” компанийн сансрын хөлгөөр дөрвөн аялал зохион байгуулах аж. “Axiom Space” мөн НАСА агентлагтай гэрээ байгуулж, Олон улсын сансрын станцын АНУ-ын талын хэсэгт сансрын жуулчдыг байрлуулах тохиролцоонд хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Амь насны эрсдэлтэй аялалд 4 тэнэг тус бүр 55 сая $ төлсөн гэжийна малнууд.