“СӨҮЛ ПЛАЗА” төвийн 11 давхраас хүн унаж нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Сөүл плаза” төвийн ослын шатнаас дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хүн унаж,нас баржээ.

Хэрэг гарсан өдрийн 08.00 цагийн орчимд "Тус төвийн ард талд хаанаас унасан нь мэдэгдэхгүй хүн хэвтэж байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очих үед Сүхбаатар дүүргийн иргэн, 28 настай эмэгтэй “Сөүл плаза” төвийн 11 давхраас унаж, нас барсан байжээ.

Албаныхны шалгалтаар, талийгаач эмэгтэй өөрийнхөө амийг хорлосон нь тогтоогдсон гэх бөгөөд тэрээр 07:20 цагт гэрээсээ гарч яваад, хагас цагийн дараа ийн өндрөөс унаж, амь насаа алдсан байна.

Талийгаач нь сүүлийн хэдэн жилд сэтгэл гутралын шинжтэй, нойргүйдэлд орсон байсан гэх ба нас барахаасаа хоёр хоногийн өмнө найз залуугийн хамт сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байжээ.

“Сөүл плаза” төвийн Харуул, хамгаалалтын ажилтнаас болсон явдлын тухай тодруулахад “Өчигдөр өглөө осол гарсан гэж хүмүүс ярьж байна. Тухайн үед би байгаагүй. Ээлжинд гарч байсан хүн нь бууж, би ээлжийг нь хүлээж аваад байж байна. Нас барсан хүний тухайд энэ байгууллагад өмнө нь ажиллаж байсан хүн гэж сонссон. Цагдаа нар ирээд хүн болгоноос мэдүүлэг аваад явсан. Хэрэг гарахад байсан харуулын сэтгэл санаа муу байгаа. Ийм юм харж үзсэн хүн аргагүй байх. Надад өөр мэдээлэл байхгүй” гэлээ.

Талийгаачийн унаж нас барсан гэх аваарын шатнаас хоёр метрийн зайд харуулын байр байх бөгөөд гурван харуул ээлжинд гардаг гэх. Гэвч тухайн өдрийн харуул талийгаач амиа хорлох зорилгоор аваарын шат руу гарах үед унтаж байжээ.

Орчны аюулгүй байдал, харуул хамгаалалтын талаар тодруулахаар тус төвийн менежер н.Тэмүүлэнгээс тодруулахад “Манайхаас тэр ослын шатыг хариуцдаггүй. Осол гарсан газарт хаалт хийх тухай одоогоор тодорхой яригдсан зүйл байхгүй байна. Би хэрэг гарахад байгаагүй. Дарга нар ирэхээр тодорхой мэдээлэл өгнө “ гэлээ.

Хэрэг гарснаас 24 цагийн дараа биднийг очих үед ч тус ослын шат руу гарах гарц нээлттэй байлаа. Хүний амь нас хохирсон хэрэг гарсан байхад шатанд хаалт, хамгаалалт хийгээгүй, орж гарахад чөлөөтэй хэвээр байсан гэсэн үг. 

Өндөр үнэтэй түрээстэй тус төв нь энэ мэтээр өндрөөс унаж, гэмтэх эрсдэлд ойр буюу "нээлттэй" байгаа нь дахин элдэв хэрэг гарах вий гэх болгоомжлол түрүүлж байв.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(150.129.143.235) 2022 оны 04 сарын 15

Үр хүүхдүүд нь эцэг эхээ гомдоож загнаж зоддог болсноор аав ээж нь унаж үхээд байгаа биз зарим үр хүүхдүүд нь эцэг эхээ нохойноос дор үзэж байна шүүдээ

0  |  0
Зочин(192.82.72.177) 2022 оны 04 сарын 14

Хааж болохгүй биз дээ . Хайран хүн . Яалтай билээ дээ хөөрхий . Хэний ч буруу гэх юмгүй дэ

0  |  0
Ххх(139.5.219.225) 2022 оны 04 сарын 14

Ослын шатыг хааж болохгүй шд хө

1  |  0
Ххх(139.5.219.225) 2022 оны 04 сарын 17

Ослын шатыг хааж болохгүй шд хө

3  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 04 сарын 17

Ослын шат гэдэг чинь осол аваар гарах үед ашиглах зориулалттай байнга бэлэн байдалд байх ёстой биз дээ, хаана, хаалт хашилт хийнэ гэсэн юу байж болохгүй байх аа, тэгвэл ослын шат гэсэн утгаа алдана биз дээ

8  |  0
Top