Спикер, ЕС хоёрын магтсан төсөв 3 сарын дотор 2 дахь ТОДОТГОЛТОЙ туллаа

2022 оны 04 сарын 15

Нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг өнгөрсөн ням гарагт /2022.04.10/ хуралдаж, төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлэн жагссан залуусын шаардлагад бодитой хариу өгөх ёстой гэсэн байр суурийг спикер илэрхийлсэн. Түүнчлэн Ажлын хэсгээс 2022 оны төсвийг хэмнэлтийн  горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх нь зүйтэй гэж үзсэн.

Тэгвэл өнөөдөр /2022.04.15/ Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Тэгэхээр Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш 4 сар хүрэхгүй хугацааны дотор ХОЁР УДАА тодотгогдох нөхцөл байдал үүсээд байна.

Эхний тодотголын тухайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсан юм.

Энэ хүрээнд тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв  хооронд зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөж, тусгасан гэж Засгийн газар, УИХ-ын гишүүд тайлбарлаж буй.

Тэгвэл хоёр дахь удаагийн буюу энэ удаагийн тодотгол хийх гэж буй зорилго нь төсвийн зардлыг хэмнэх, зардлаа оновчтой байдлаар эргэн харах  буюу  сангийн бодлогыг  хумих арга хэмжээнүүдээр дамжуулан инфляцын эрчмийг бууруулахад чиглэж байгаа юм.

 

Сануулахад, УИХ-аас эхний байдлаар хуульчлан баталсан 2022 оны нэгдсэн төсөвт:

 

  • Орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьтай тэнцэхээр тооцсон
  • Зарлагыг 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон юм.

 

Орлогын тооцооллыг харахад, 88.4 хувь буюу 13.9 их наяд төгрөг нь  татвараар, 11.6 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь татварын бус орлогоор бүрдүүлэхээр тусгасан.

Харин эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлыг аваад үзэхэд, энэ оны төсөвт  14 орчим их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ гэдэг бодит эрсдэлтэй тулсан харагдаж буй юм. Нөхцөл байдал өнөөдрөөс арай гайгүй байсан нэгдүгээр сарын статистикийг аваад үзэхэд, орлогын албан татвар өмнөх 2021 оны мөн үеэс 7 орчим нэгж хувиар буурчихсан үзүүлэлттэй байсан. Инфляцтай холбоотойгоор төсөв, мөнгөний бодлого нэмж хатуурах төлөвтэй байгаа энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогын хэмжээ ч буурах эрсдэлтэй байгаа билээ.

Тэгэхээр 2022 оны төсвийн хоёр дахь удаагийн тодотголоор зардлуудаа хэмнэхдээ асуудалд ерөнхийлсөн байдлаар хандаад өнгөрөх бус эдийн засагчдын тооцоолол, судалгааг анзаарч хандах шаардлагатай байна. Тухайлбал, гадаад шок хэт өндөр байгаа энэ үед  эдийн засгийн дотоод идэвхжилээ унагахгүй байхын тулд хэрэгжүүлэх хэрэгтэй төсөл хөтөлбөрүүд юу юу байна вэ гэдэгт нь анхаарах ёстой. Хил боомтын асуудалд манай улс төрийн түвшний дипломат ур чадвар жулдсаар байгаа нь нэгэнт тодорхой болсон тул дотоод нөөц бололцоогоо зөв үнэлэх тал дээр эрх баригчид тархиа ажиллуулах хэрэгтэй л харагдаж буй юм.

Тогтвортой байдлын тухай хуулийн дагуу  2022 онд төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувиас хэтрэх ёсгүй. Энэ хүрээнд алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар баталсан. Төсвийн алдагдлын 1.4 их наядыг гадаадын зээл тусламжаар шийдвэрлэх бол, Тогтворжуулалтын сангаас төсөв рүү 400  тэрбум төгрөг татахаар тооцсон. Харин үлдсэн хэсгийг нь Засгийн газрын дотоод бонд гаргаж нөхөхөөр тооцоолсон байдаг.

Энэ онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Үр дүнд нь  ДНБ-ий хэмжээ  820 гаруй тэрбум төгрөгөөр өснө гэсэн тооцоолсон байсан ч, биелэх магадлал тун муу юм.

 

  • Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ  энэ оны төсвийн талаар хэлэхдээ “Татвар төлөгчдийн мөнгө бүр эдийн засагт үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлаж боловсруулагдсан” гэж байсан.

 

  • Харин төсвийн төслийг хуульчлан, баталсан парламентын спикер Г.Занданшатар “Цар тахлын дараах сэргэлтийг дэмжихэд чиглэсэн төсөв” боллоо гэж тодотгож байв.

 

Эрх баригчдын зүгээс эдийн засгийг сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын болоод урсгал зардлуудыг тусгасан гэж тайлбарладаг 2022 оны төсвийн хуулиар Төсвийн ерөнхийлөн захирагч тус бүр хэдэн төгрөг захиран зарцуулах эрхтэй болсныг 2021 оны төсөв, 2022 оны төсвийн төслүүд дэх дүнгүүдтэй харьцуулан хүргэж байна.

Сануулахад, энэ  онд шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн  Эдийн засаг хөгжлийн яамны сайдын зардлыг 2022 оны төсвийн ТӨСӨЛД  4,392.4 сая төгрөгөөр тусгаж оруулж ирсэн бол хэлэлцүүлгийн явцад энэ хэмжээ нэмэгдэж,  313 тэрбум 859 сая 900 мянган төгрөг байхаар хуульчлан батлагдсан. Мөн шинээр байгуулагдсан Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  сайдын захиран зарцуулах зардал 2022 оны төсвийн төсөлд 1,862.6 сая төгрөг байхаар эхэлж тусгагдсан бол 44 тэрбум 544 сая 100 мянган төгрөг байхаар хуульчлагдан батлагдсан юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга

 

  •     2021 оны төсөвт -  10,002.9 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД - 21,928.0 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ – 22,428.0 сая төгрөг

 

 

Монгол Улсын Их Хурлын Дарга

 

  •     2021 оны төсөвт - 61,592.7 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД - 63,755.2 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ – 68,708.0 сая төгрөг

 

                                               

Монгол Улсын Ерөнхий сайд

 

  •     2021 оны төсөвт - 172,411.0 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД - 292,418.0 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ – 294,773.8 сая төгрөг

 

 

Монгол Улсын Шадар сайд

 

  •     2021 оны төсөвт - 478,293.3 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД - 201,694.6 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ -   202, 890.4 сая төгрөг

 

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

 

  •     2021 оны төсөвт - 96,796.4 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД - 123,866.7 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨЛД -  81,558.7 сая төгрөг

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

  •     2021 оны төсөвт - 163,589.8 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  - 159,236.1 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ -  159,666.1 сая төгрөг

 

 

Гадаад харилцааны сайд

 

  •     2021 оны төсөвт  101,094.4 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  121,773.8 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   121, 773.8 сая төгрөг

 

 

Сангийн сайд

 

  •     2021 оны төсөвт  3,269,136.6 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  4,027,486.3 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   3,632,548.7  сая төгрөг

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад

 

  •     2021 оны төсөвт 630,171.1 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  706,925.3 сая төгрөг
  •     2022 оны  ТӨСӨВТ  707,825.3 сая төгрөг 

 

 

Зам тээврийн хөгжлийн сайд

 

  •     2021 оны төсөвт 299,131.5 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  464,090.6 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨЛД 465,092.7 сая төгрөг

 

 

Батлан хамгаалахын сайд

 

  •     2021 оны төсөвт 283,646.7 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  295,701.2 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  295,701.2 сая төгрөг

 

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд

 

  •     2021 оны төсөвт 1,733,468.1 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  2,315,811.6 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  2,330,373.6 сая төгрөг

 

 

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

 

  •     2021 оны төсөвт  40,118.3 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  48,193.7 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  48,193.7 сая төгрөг

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

 

  •     2021 оны төсөвт - 186,212.1 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  235,405.9 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   242,747.4 сая төгрөг

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

 

  •     2021 оны төсөвт 2,227,442.6 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  1,180,877.7 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ 1,182,421.8 сая төгрөг

 

 

Эрүүл мэндийн сайд

 

  •     2021 оны төсөвт  742,876.0 сая төгрөг. Тодотголоор 735 тэрбум төгрөгийн зардал нэмсэн.
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  1,481,3 тэрбум төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  1,481,369.2 сая төгрөг

 

 

Эрчим хүчний сайд

 

  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД   193,036.4 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   201,249.9 сая төгрөг

 

 

Барилга, хот байгуулалтын сайд

 

  •     2021 оны төсөвт 206,274.3 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  368,258.2 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  388,355.1 сая төгрөг

 

 

Соёлын сайд

 

  •     2021 оны төсөвт 149,349.4 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД 263,350.2 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   272,407.9 сая төгрөг

 

 

Эдийн засаг хөгжлийн сайд

 

  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  4,392.4 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  313,859.9 сая төгрөг

 

 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

 

  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД   1,862.6 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   44,544.1 сая төгрөг

 

 

Шүүхийн  сахилгын хороо

 

  •     2022 оны ТӨСӨВТ   2,738.0 сая төгрөг

 

 

Улсын Ерөнхий прокурор

 

  •     2021 төсөвт 79,003.3 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  62,818.6 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  62,818.6 сая төгрөг

 

 

Авлигатай тэмцэх газрын дарга

 

  •     2021 оны төсөвт  29,794.8 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД   34,024.7 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ    34,024.7 сая төгрөг

 

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга

 

  •     2021 оны төсөвт 4,844.4 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД 9,730.1 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  9,730.1 сая төгрөг

 

 

Монгол Улсын Ерөнхий аудитор

 

  •     2021 оны төсөвт  27,255.2 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  26,187.4 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  26,187.4 сая төгрөг

 

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга

 

  •     2021 оны төсөвт 7,169.0 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  6,607.7 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   8,607.7 сая төгрөг

 

 

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

 

  •     2021 оны төсөвт  5,227.7 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  9,570.4 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   10,659.0 сая төгрөг

 

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга

 

  •     2021 оны төсөвт  61,161.3 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  79,515.8 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   81,040.3 сая төгрөг

 

 

Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга

 

  •     2021 оны төсөвт 1,487.5 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД   1,270.9 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  3,266.2 сая төгрөг

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга

 

  •     2021 оны төсөвт 2,427.8 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  2,826.8 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  3,126.8 сая төгрөг

 

 

Төрийн албаны зөвлөлийн дарга

 

  •     2021 оны төсөвт   3,017.8 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД   2,595.5 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   2,595.5 сая төгрөг

 

 

Үндэсний статистикийн хорооны дарга

 

  •     2021 оны төсөвт 11,119.8 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  17,842.2 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   17,842.2 сая төгрөг

 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга

 

  •     2021 оны төсөвт 28,122.3 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  9,044.9 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ   9,044,9 сая төгрөг

 

 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын зардал

 

 

  •     2021 оны төсөвт   5,408.4 сая төгрөг
  •     2022 оны төсвийн ТӨСӨЛД  15,348.2 сая төгрөг
  •     2022 оны ТӨСӨВТ  15,348.2 сая төгрөг

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.25.106) 2022 оны 04 сарын 15

Төсвийн зардлыг орлогын 80-аас ихгүй байхаар тооцож байж л энэ хямралаас гарна. Нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтыг бүгдийг нь танах хэрэгтэй.

0  |  0
5(139.5.217.143) 2022 оны 04 сарын 15

Төсөв тодотгоод хасах нь гэсэн чинь нэмэгдээд ,нөгөө 2.4 ИХ наядын алдагдал чинь өсөх нь .....Алдагдлыг зээлээр л хаана .зайл

0  |  0
Top