Цоодолын Хулангийн Оросын ард түмэнд илгээсэн захидал БҮРЭН ЭХЭЭРЭЭ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн Оросын ард түмэнд захидал илгээсэн талаар Zindaa.mn мэдээлэл хүргэж байсан билээ. (Өмнөх мэдээг ЭНД дарж унших)

Түүний захидлыг Argumenri.ru, RusskiyMir.ru, Телеканал 360 гэхчлэн Оросын олон хэвлэл онцлон нийтэлжээ. 

Найз Надя болон Оросын ард түмэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, илгээсэн түүний нээлттэй захидал олон хүнд хүрч, олон тооны талархал, коммент авсан байна.
 


Тухайлбал, Ксения Новичкова гэгч уншигч “Уртаас урт захидлын мөр бүрийг анхааралтай уншив. Саруул ухаан, мэдлэг, ухаарал шингэсэн захидлыг олон өнцгөөс бичсэн нь баярлуулж байна. Зохиолчид баярлалаа” гэсэн бол уншигч Роман Логунов “Монгол эмэгтэй, танд баярлалаа” гэжээ.

Ирина Карки гэгч эмэгтэй “Ухаалаг бас үзэсгэлэнтэй найздаа мэнд дамжуулахыг хүссэн” бол Ж.Сержема “Цаг үеэ олсон захидал байна. Америк зүүрмэглээгүй. Монголыг тойглож эхэлсэн. Сайн, найрсаг хөршөө алдах вий. Оросын Засгийн газар Монгол Улстай улс төр, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарч, шаардлага алхмыг хийнэ гэдэгт итгэж байна. Украинд тохиосон зүйл тохиолдохгүй байхыг бурхнаас хүсье” гэсэн коммент бичсэн байв.

Сонирхуулахад, яруу найрагч Ц.Хулан саяхны өдрүүдэд ОХУ-д зочлоод иржээ. Тэрээр Москва, Санктпетербург хотуудад очиж, уулзалт, ярилцлагад оролцсон байна.

Оросын уншигчдын анхаарлыг татсан Ц.Хулан найрагчийн захидлыг монгол болон орос хэл дээр бүрэн эхээр нь хүргэж байна. Ирэх долоо хоногт бид түүнтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага хүргэх болно. 

* * *

ХҮНЛЭГ ЁС ТАНЬ ЯЛАН ДИЙЛНЭ ЭЭ, ОРОСУУД АА
 

Монгол ,Орос хоёр, эртнээс нааш газрын зураг дээр төдийгүй зүрх сэтгэл, дотоод оюунаараа нандин ижилсэл бүхий, өнөөдөр ба өнгөрсөнд ч  агуу хоёр үндэстэн, түүхэн адил үнэт зүйлс, түүний дотор нэг нэгэндээ цаглашгүй итгэдэг итгэлээр холбогдсон, олон жилийн андлал нөхөрлөлтэй ард түмнүүд билээ.

Олон улсын улстөрийн тавцанд ОХУ амаргүй, эгзэгтэй үеийг туулж, бусад улс оронтой харилцах харилцаандаа шигшилт хийж, дэнсэлж байгаа энэ өдрүүдэд миний бие мэдээ мэдээллийн завсраар, Оросын сэдэв хамаатай байж болох  зарим нэг найз нөхөдтэйгөө холбогдлоо. Нөхөд маань гэвэл Монголын  урлаг соёл, боловсрол гэгээрэл, мөн улстөрийн чигийн улс байж таарах шүү дээ. Ингээд  хэдэнтээ утас цохиж, ганц нэг хүнтэй уулзсаны хойно,  Оросын бүхий л илэрхийллийн мөн чанар болсон хүнлэг ёс,  олон талт үйл ажиллагааны нарийн учрыг  ойлгон дэмжинэ гэдэгт  бид нэг л мэдэхэд санал нэгдэв. Тийм ч учраас би нөхдийн өмнөөс, өөрийн санаа бодлыг ч завсарт нь тусган,ийнхүү  бичиж байна.

Орос бол монголчууд бидний хувьд нэн түрүүнд, монгол  хэл, үндэс  угсаатай буриад, халимаг, киргиз, якут, тува үндэстнүүдийн маань түүхэн, нүүдэллэн очсон улс орон билээ. Уулын цэнгэг горхинууд урсан бууж нам газрын дөлгөөн их мөрөн голуудад цутгахын адилаар, магадгүй, үлгэр дөнгөж зохиогдож туульс сая хайлж эхлэх тэртээ дээр үед , догшин сэргэлэн монголчууд маань Оросын шороон дээр анх  хөл тавьжээ. Тэднийг маань ямагт  талх давс барин угтаж байгаагүй нь мэдээж хэрэг. Гэвч Оросын уудам тариан тал, өтгөн ой хөвчид тулгаа тулж, ханаа дугуйлсан эдгээр монгол угсаатнууд  эгэл орос хүний хүнлэг сайхан сэтгэл, шулуухан зан, нөмөр нүнжиг, бидний ард түмнүүд энхээр зэрэгцэн аж төрөх цэцэн билигт гүн ухааныг  нь таньж мэдэрсэн билээ. Тэдний маань хувьд  Орос ,хүчирхэг агуу гүрэн төдийгүй, элгэн хайрт өлгий эх орон  нь болж  хувирсан байна.

Орос бол агуу агаад хүчирхэг...энэ бол төрийн сүлд дууллын үг төдий биш ээ. Дэлхийн Хоёрдугаар дайны аймшигт өдрүүдийг туулж, олон олон сая шилдэг сайхан хөвгүүд охидоо алдаж, дэлхийг нөмрөхөөр заналхийлсэн фашизмыг ялан дийлж, гэмгүй тарчилсан хүн төрөлхтнийг аварсан энэ улс бол - манай Орос билээ. Миний үеийнхэн дайны тухай кинонууд үзэж, хүн болцгоосон. Тийм ч болохоор, өр нимгэн зөөлөн  болсон байх. Тийм ч учир, сүүлийн хэдэн жил америкчуудын хийх болсон  тэр дайны тухай хэтэрхий “цэвэр цэмцгэр”, америкчууд л Гитлерийг сөрөн боссон мэт үзүүлдэг кинонуудад яаж ч хичээ, нэг л итгэж чаддаггүй юм. Үнс нурман дотроос амилдаг домогт  галт шувуу Фениксын  адилаар, өнөө цагийн тусгаар тогтносон ОХУ-ыг барьж байгуулж, босгож  бүтээж чадсан улс бол - манай Орос л  юм.

Яагаад манай Орос  гэв гэхээр, бидний хоёр улс орны хамтын түүх олон олон иргэдийнх нь  хувь заяа, тавилангаар сүлжилдэн нэхэгдэж, энэ түүх хойч үеийнхэнд ард түмнүүд хэрхэн ахан дүүс болж,нөхөрлөж болдгийн яруу тод жишээ байж чадсаных юм. Халхын голд тулалдсан орос  эрчүүлийн эр зориг, японы милитаризмыг бут цохисон тэдний ялгуусан ялалт... Энэ бүхэн дорнод Монголын талд сүндэрлэсэн зүгээр л нэг хөшөө чулуу огт биш ээ. Энэхүү олон хөшөө дурсгал, булш бунханы дунд би нэгэн даруухан мөнхжинг , ахлах дэслэгч Ремизовын мөнхжинг  үе үе санаж явдаг юм. Япончууд түүнийг дөрвөн мөчнөөс нь төмөр утсаар хүлж хуягт танкаар тэлж алсан юм. Тэгэхэд тэр дөнгөж 37 настай байв. Ард түмний хайртай, цэргийн дарга нар Жуков, Дандарын зэрэгцэн зогсч байсан нуувчинд өнөөдөр хаврын ногоо чимээгүйхэн  өндийж байна. Урт өвлийн шөнүүдэд нойр хугаслан, Улаан армид хэдэн мянган нэхий дээл оёж суусан монгол эхчүүдийн сэтгэл, алтан ээмэг бэлзгээ ажиг ч үгүй тайлж Ялалтын төлөө, хаа байсан Сталинградын дэргэд тулалдаж байгаа, хэнийг нь бүү мэд тэр орос бацаануудын төлөө май гэж өгсөн олон олон гоё монгол бүсгүйчүүл...Бидний өвөө нар  удамт хурдан хүлгүүдийнхээ алтан жолоог өргөж та нарт өгч байлаа. Өөр бидэнд юм байдаг сан бол, бүгдийг нь өгөхөд бид бэлэн байсаан.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2019 оны наймдугаар сард  албан айлчлалаар Монгол улсад хүрэлцэн ирж, Халх голын ялалтын 90 жилийн ойд оролцон, хүлээн авалт ын үеэр нэгэн монгол хөгшинд, дайны үед фронт руу лаа, бээлий хүргэж өгсөн нэгэн эмээд хүндэтгэл үзүүлэхээр суудал руу нь дөхөж очсон юм. Тэгтэл тэр настай  хөгшин ,эрхэм дээдсийг мэндчилэн тонгойход  гараас нь татан хацар дээр нь үнсэж орхив. Дараа нь тэр хөгшнөөс “Эмээ, та хэний хацрыг шовхийтэл  үнсчихэв ээ” гэж сурвалжлагчид өхөөрдөн  асуухад  “ Үгүй ээ хүү минь, би зүгээр л нэг орос хүүг үнссэн биш үү” гэж үнэн сэтгэлээсээ, хэнэг ч үгүй хариулсан. Энэ чинь л манай найрамдал.

Цуглаан жагсаалтай 1990 оны 12 дугаар сард оросын цэргийн анги нэгтгэлүүдийг монголын нутаг дэвсгэрээс гаргах үеэр, орос офицеруудын эхнэр хүүхдүүд  хойт хил дээр, Наушк, Сэлэнгийн тэр  хавьд, жигтэйхэн  хүйтэн жавартай өвлөөр  дан майханд нэлээд хэсэг аргацаан, хэцүүхэн  аж төрсөн гэж дуулддаг. Монголчуудын  гутамшиг гэж  манайхны олон хүн одоо ч санадаг шиг байна лээ. Оросуудын яаруухан орхисон  орон сууцнууд, таван давхруудад дараахан нь манай нэгэн нэрт сэтгүүлч ажлаар явж байхдаа орж үзжээ. Халуун дулаан илчээ  хараахан алдчихаагүй тохилог жаахан гал тогооны өрөөний ханан дээр бүсгүй хүний нямбайхан бичгээр  “Энэ гэрт бидний дараа амьдрах айл гэрийнхэнд аз жаргал, хамаг сайхан бүхнийг хүсэн ерөөе. Светлана, түүний нөхөр, гурван хүүхдийн хамтаар “гэж бичээд явсныг олж харжээ. Оросын сэтгэл гэж ийм л юм биш үү?

Орос орон - иргэн харьяат болгон нь өөрийгөө хамгийн их уншдаг  ард түмний эд эс хэмээн бардамхан нэрлэж болох  машид  “уншимтгай” улс. Пушкин, Ахматова, Чехов, Толстой, Достоевский... Бийр бэхсийн агуу  суутнуудыг  нэгэн доороос  хүн төрөлхтөнд бэлэглэсэн өөр үндэстэн ер байдаг юм уу? Архангельскийн цаст тайгаас Ломоносовыг төрүүлэн өсгөж, Смоленскоос гаралтай  нэг шантгар хамарт хүүгээр дэлхийн анхны сансрын нисгэгч, гагарины гайхамшигт мишээлтэй нь цуг бойжуулсан Оросоос өөр үндэстэн бий билүү? Оросын шинжлэх ухаан, соёл гэгээрлийн гэрэлт толгой бүхний өмнө мэхийн ёсолмуу. Ностальги ба  өнгөрсөн үе, өндөр дээд бүхнийг  санагалзах гуниг нь хүний сул дорой  тал ерөөс  биш юм. Харин өнөөгийн хатуу бэрх цаг, улстөрийн бохир муухай  хүчнүүд  улс орон, олон улс, тив дэлхийн энгээр тархан хүчээ авсан цаг үе рүү хандсан эгдүүцэл болж очиж байна. Энэхүү бохир улстөрийн хүч хоёр нүүртэй, олон дүр төрхтэй,хэсэг шуугиад өнгөрсөн “Жокер” киноны гол дүр шиг, эртний миф домгийн Янусын хоёр нүүр шиг зэвүүн царайтай.  ОХУ яг л энэ нүүр царайтай тулсан гэж  надад санагдана..

Ялимгүй алсаас эхлэе, Манай хоёр орны хүүхэд залуус түүхээ сайн мэдэхгүй байж ч магад.  1990 -д оны эхэнд Монгол улс тайван жагсаалын замаар төрөө унагаж, ардчиллын замд шилжсэн. Өнөөдөр Украйн улс “ардчиллаар” амьсгалж, НАТО, ЕВРОПЫН ХОЛБОО-нд элсэн орж урьд үзэгдээгүйгээр хөгжихийг мөрөөдөж байгаагийн адилаар, Монгол улс ч мэдээж, сайн сайхан замыг сонголоо гэж санаж байсаан. Гэхдээ л энэ замыг там тум мэдэж байсан. Тодорхой зүйл гэвэл, бидний шинэ түншүүд бургер чикен өгнө, оросын оронд англи хэл сэхээтнүүд маягийн улсад давамгайлна зэрэг нь бол илэрхий байсан. Монгол улсын замнах замын зүг чиг  Баруун руу эргэж, урд хөрш Хятад руугаа хандлаа. Ингээд, Шинэ Үндсэн хууль баталж, олон намт төрийн тогтолцоо, тийм ч учир байнга солигддог УИХ, тогтворгүй ЗГ-уудтай борлж, өмч хувьчлал, барууны улсуудынхыг хуулбарласан эдийн засгийн өөрчлөлтүүд хийгдлээ. Унаж босч, үхэж сэхсээр байсан. Гэхдээ л хамаг олны халуун найдвар унтарчихаагүй, сайн сайхан ирээдүйгээ бүтээнэ гэж  цөхрөлтгүй итгэсээр байсан...одоог хүртэл тэр итгэл биелээгүй л байна. Яагаад?

Яагаад өнөөдөр Монголд өрх болгон ажилгүйдлийн тухай ярьж байна? Гэсэн хэрнээ  яагаад монгол иргэн бүр 31 мянган ам. долларын өртэй  байгаа юм, олон улсад? Ардчилал биднийг молигодчихсон уу, яав?

Тухайн үед л, үл үзэгдэх улс төрийн гадаад нөлөө,  заавраар хөдөлж, монголчууд бид хөл дороо нүх малтаж байсан биш юм уу? Тэнгисийн чанад дахь Америк, Европын олон улстай   “олон талт хамтын ажиллагаа” өрнүүлж, тэдний ярьдаг даяаршлын илбэдмэл урхинд орж, либертаризиын үзэл суртлаар цэнэглэн,ардчиллаар дэвшихээр шийдсэн манай “хоцрогдсон” Монгол улс  тэгвэл одоо ажилгүйдэл, ядууралтай тэмцэхээс гадна толгой дараалан авлигажсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдтэйгээ заамдалцан тэмцэх болсныг яалтай вэ, тэдний ард түмнээсээ хулгайлсан олон саяуд Барууныхны банкны оффшор дансанд түгжээтэй байхад... Авлигын индексийн олон улсын судалгаагаар Монгол улс хаа байсан Африкийн Кот Дивуар, Танзанитай нэг мөрөнд жагссан гэхээр онигоо. Хулхи сонгуулиуд хийж, сонгогчид билэг тэмдэг төдий, яагаад гэвэл санал тоолох машиныг далайн чанадад үйлдвэрлэн авчирч, тусгай программжуулдаг гэлцэх тул улс төрийн сонгуулиуд олон түмний санал хүслийг илэрхийлэхээ больсон нь оргүй биш. Манай ноёд түшмэлүүдийн евро, долларт бөхөлзөн худалдагдахын хэмжээгээр та бидний төгрөг, рублийн ханш навс унаад байна.

Эртэд хэн нэг нь Орос хэл бол коммунистуудын хэл гэж “хуцжээ”. Оросыг өмөөрч, Украйныг, хамгийн гол нь Украйныг өдөөн хатгаж, далдаас санхүүжүүлж буй америкчуудыг ялласны төлөө ингэж бичихчээ болж. Харанхуй мунхаг, тархиа угаалгаж, хууль ёс алдарч, ёс суртхуун хөлийн улан дор гишгэгдсээр , цахим ч үүгээр л амьсгалж байна. Нүгэл гээд өрөөсөн нүдээр ч үздэггүй байсан амиа хорлолт хэвийн үзэгдэл болж, хар тамхинд залуус хуйларч, бүхэл бүтэн Хар тамхины хэрэг мөрдөх тасаг нээсэн. Монголын хүн ам уртаашаа 3-хан сая гэж бодохоор энэ ямар уу.

Өнөөгөөс эргэн харахад, адармаат ерээд оны  тэр л үед  монголчууд бид зальжнаар инээмсэглэн наалдах Жокеруудын үнэн төрхийг олж харж чадаагүй юм байна. Манай байгалийн баялаг, үндэсний бахархал, асар уудам газар нутагруу, Монгол даяараа  үнэхээр барддаг байсан тэр үнэтэй цайтай  бүхэн рүү гэтэж байсныг мэдсэнгүй . Энэ тэгээд ОХУ-д ямар хамаатай юм гэж та асуух вий.

Аливаа улс орныг хагалан бутаргах нь Жокеруудын тэргүүн зорилт юм байна. Танк, хуягт машинаар Оросыг айлгаж, хагалж буталж  дөнгөхгүй ээ. Харин Геополитик бол сэм отооны  дайн юм. Монголд энэ “дайн”хийдгээ хийсэн. Жокерууд 1990-д оны эхээр ба БНМАУ нуран унахад өөрсдийн янз бүрийн сангуудыг  үй олноор оруулж ирж, тараан байршуулсан, Сорос, Кристина Нобель, Мэри Стопс...өөр юу юу ч билээ. Хар үүргэвч цагаан цамцтай америк хөвгүүд айл айлын хаалга балбаж Иахов, Баптист, Мормоны сургааль тарааж явсан. Эдүгээ хар. Монголчуудыг олон зууны  түүх соёл, зан заншлаар нэгтгэж байсан язгуур уламжлалт буддын  шашин одоо хүн амын сүсэг бишрэлийн хэрэглээний хоёрдугаарт орох дөхсөн, ичгүүртэй байдалд байна. ХҮНИЙ ЭРХ -ээр турхирсан барууны суртлаар хүмүүжигсэд эрээ цээрээ алдаж, ижил хүйстэн, хос эрхтэнтэйчүүлийн урт цуваа  улс орны төв талбайд ил цагаанаар жагсч  явах боллоо. Гадаад улсын дипломат халдашгүй байдлын халхавч доороос ижил хүйстнүүдийн жагсаалыг санхүүжүүлдэг гээд бодохоор энэ цуваа жил тутам нэмэгдэх нь аргагүй ч юм байх аа. Залуусыг садар самуунд дасгах, хөнгөн амьдрал, амар олдох ашиг хонжоонд сургах, архи хар тамхинд донтоох, тухайн улс орны эх орончдыг алж хорлох болон сэтгэл санаа, эрүүл мэндээр нь хохироон нийгмээс  зайлуулах, шилдэг сэхээтнүүдийг эь нэр хүндгүй болгож гутаах, үндэсний соёл урлаг, зан заншлыг хөсөрдүүлэх, нийгэмд үл итгэлцэл тарьж хагалан бутаргаж эв нэгдлийг ор мөргүй болгох...Энэ бүхэн Монголд харамсалтай нь, биелсэн шиг байна.

Энэ бүгдээс Оросын ахан дүүс та нарыг сэрэмжлүүлэх гэсэн юм. Оросын хувь заяанд ойр хамаатай хүн бүр үүнийг ойлгоосой. Өөрийн бүхнээ хайрлан хямгад оросууд аа, бид алдаж, алдсаар ч байна. Эх орноо, эх оронтой хүйгээр холбоотой бүхнээ  алдчихаад жишимгүй суувал тийм муу ардчиллаар чинь үлийгээ хийх юм. Сэрэмжтэй байгтун, монголчууд бид бид назгайрч, анзаарсангүй. Төрөлх орос хэл, утга зохиолоо харийн хэлний хог тантан болгохоос айж хямгад, олон улсын түгээмэл доншууч англи хэлний холимог бүү болгоорой. Оросын соёл урлагаа, унаган онгон байдлаа хадгалж үлдэгтүн. Тэдний  өөрсдөө бол тоож үздэггүй хямд муу кинонуудад авталгүй, хүүхдүүдээ ч супералуурчин болгохоос сэргийлээрэй. Алуурчин Жэк байснаас “Мананд төөрсөн зараа “байг”, хүүхдүүд маань. Бие биенээ хайрлаж халамжлан, Төр засагтайгаа ойр нягт болж нэгдээрэй. Тийм ээ, ямар ч төр засагт сайн муу өчнөөн л юм байдаг, харин энэ тохиолдолд тэдний түмэн зөв шүү. Сэм авга оросуудыг зандалчин , алуурчин түрэмгийлэгч гэж сийхгүй хэлж яаж чадаж байнаа? Өөрсдөө бүхий л тив дэлхийгээр нь, бүр Африк, Латин Америк, Австралиар нь гартаа оруулчихаад шүү. Тэдний толгой-оффис Англи тэд хамтран Европын улсад балиар дотоожоо угаасны улмаас нэг л өнгө муутай, сааралтсан булингартсан дүр төрх орчихлоо.  Алдарт  Чехийн Карлов Варын рашаан хаачив? Үлгэрийн Дракулатай Румын улс газрын гаваар ороод алга болчихсон уу? Ази тивд хүртэл, Бурханы орон Энэтхэг хүн амын олонхийн ядуурлаас биш харин хар шүхэр шиг нөмөрсөн англи хэл, америк соёл иргэншлийн хэт түрэлтээс унаган байдлаа алдцарлаа. Өөрөөсөө урван холдох л ямар ч ард түмний мөхөл үхэл.

Би нэг их, Оросын улаан хамгаалагч бас биш шүү. Танайхны, монголчууд биднийг дээрээс харж муу хэлдэг зарим нэг  люмпен-холопуудын хямсгар занг үзэн яддаг. Ер нь  чукча, узбек, тажик гээд “багуудын”талаар та нарын онигоо нэг их олигтой юм биш. Бага үндэстэн, их үндэстэн гэж байдаггүй, харин их түүхийг бүтээж чадсан бага , бардам үндэстэн л гэж байдаг. Тийм ээ, Сталины хэлмэгдүүлэл, миний өндөр дээд лам өвөө нарыг До яамныхны чинь зарлиг  тушаалаар буудаж алсныг бас үзэн яддаг. Гэхдээ нэгэн цагт манай Чингисийн үр удам Бат, Сүбээдэй нар оросын вангуудын нуруун дээр найрлаж байсныг санан санан хэлээ хазаж, тэр дээр огторгуйд ч юм уу, үйлийн үрийн ариун хүрдэн эргэсээр буйг мэддэг болохоор олон юм ярьдаггүй. Тийм ээ, оросын бараа, ялангуяа эмэгтэй хувцас нь өмнөд солонгос, францыхыг гүйцэхгүйг мэднэ, тэгээд ч би Орос улсал ганц хоёр удаа л зорчиж үзсэн. Гэхдээ энэ тийм чухал юм уу, ямар? Хамгийн гол нь, би орос хүний зүрх сэтгэл, хүнлэг ёсонд итгэдэг, та бидэнд нэгэн адил дотно чанар байдаг л юм даа

Украйнд эхлүүлсэн тусгай ажиллагааг монголчууд бид янз янзаар л хүлээж авч байна, ардчилал юм хойно. Энэ ардчиллыг өмнөө түрий барин бас хэлэхэд, сэхээлэг, дэвшилтэт, сэтгэл сайт сая сая энгийн америкчуулыг би муйхар мунаг удирдагчдаас нь болж хэзээ ч буруутгахгүй шүү.

Боломжтой бол, энэ захидлыг найз нөхдөдөө, санаа нэгтнүүддээ дамжуулан уншуулаарай. Намайг  гэнэхнээр романтиклаж гэх вий, нээрэн ч миний биш улс төрчдийн хэрэг ч билүү. Гэхдээ, романтиклал бол гэнэн сэтгэлийн хамгийн үнэн зөн совин байдаг, ийм зөн совин муусайн улстөрчид, дипломатуудад  хэзээ ч заяадаггүй юм . Энэ л зөн совингоор хэлэхэд, хүнлэг чанар тань зайлшгүй  ялан дийлэх болно, оросууд аа!

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч ЦООДОЛЫН ХУЛАН

Улаанбаатар, 2022 оны 3 дугаар сар



* * *

МОНГОЛЬСКАЯ ПОЭТЕССА И ДРАМАТУРГ НАПИСАЛА ОТКРЫТОЕ ПИСЬМО СВОЕЙ ПОДРУГЕ И ВСЕМ РОССИЯНАМ
 

Дорогая Надюша! Монголия и Россия, издавна соседствующие не только на географической карте мира, но и очень близкие по духу две великих нации как в прошлом, так и в настоящем, два народа, имеющие общие исторические ценности, одной из которых является непоколебимая, взаимная вера друг в друга и наша долголетняя, крепкая дружба.

В эти мартовские дни 2022 года, когда Россия переживает критическую ситуацию на международной политической арене, когда у России возникло немало вопросов по осмыслению взаимоотношений с другими странами, между сводками новостей я созвонилась с некоторыми друзьями, с теми, кого может интересовать эта тема. А друзья у меня, ты знаешь, в основном представители культурной, образовательной, духовной, отчасти и политической сферы Монголии. Итак, после звонков и немногих встреч мы как-то даже неосознанно объединились в поддержке русского гуманизма, которым овеяна вся его многогранная значимость, и все его разносторонние проявления. И я пишу как бы от имени друзей, вплетая и мои чувства среди их помыслов.
 


Россия, прежде всего для нас, монголов, является исторической, перекочевавшей Родиной наших сородичей монголоязычных национальностей: бурят, калмыков, киргизов, якутов, тувинцев... Как чистые горные ручьи вливаются в русла больших спокойных вод и рек, так давным-давно, когда только может (об этом сказки рассказывались и эпосы сочинялись), буйные наши монголы ступили на русскую землю. Нельзя сказать, что их всегда встречали хлебом и солью. Но нашедшие на просторах полей и лесов России свой очаг и кров, эти монголоязычные народы признали доброту и человечность русской души, простоту и щедрость их характера, мудрую, глубинную философию мирного сосуществования наших народов. Россия отныне и впредь является для них не только могучей державой, но и родимой Отчизной. Россия - великая и могучая, это не только слова из гимна.

Страна, которая пережила страшные дни Второй мировой войны, потерявшая миллионы своих лучших сыновей и дочерей, страна, ставшая Победителем мирового фашизма и Спасателем всего невинно страдающего человечества - это наша Россия. Моё поколение выросло на военных фильмах. Может, от этого мы добрее, может потому и не верится, как ни старайся, в слишком уж “стерильные” американские фильмы последних лет про войну, где якобы они тогда восстали против Гитлера. Это наша Россия, как птица Феникс, восставшая из пепла, и могущая строить и созидать сегодняшнюю, независимую Россию. Наша, потому что обоюдное прошлое наших стран соткано из множеств человеческих судеб, эти жизни и судьбы стали примером для грядущих поколений, как символ братства народов. Мужество русских воинов на Халхин-Голе, их победоносная сила и отвага против японского милитаризма - это не просто каменные глыбы среди восточных степей монгольской земли... Я всегда помню и выделяю среди многочисленных мемориалов одну простенькую могилу – могилу старшего лейтенанта Ремизова. Японцы его распяли танками, за руки и ноги обвязав железными проволоками. А ему было только 37. В окопах, где стояли бок о бок Жуков и Дандар, два народных любимца, сейчас тихо поднимается весенняя трава. Любовь монгольских матерей, которые длинными морозными ночами шили тысячи и тысячи овчинных шуб для Красной армии; надежда красивых монголок, не раздумывая снимавших с ушей и пальцев золотые серёжки и кольца для победы, для вовсе незнакомых им русских пацанов, защищавших какой-то Сталинград... Наши деды отдали вам на фронт любимейших породистых скакунов... Если б было у нас больше ещё чего-то, мы бы отдали целиком...

Президент России Владимир Путин, прилетев в Монголию с официальным визитом в августе 2019 года, на приёме в честь 90-летия Победы в Халхин-Голе, любезно удостоил вниманием обыкновенную монгольскую старушку, некогда возившую варежки и свечи для советского фронта. И та милая седовласая женщина потянула его высочество за рукав и по-матерински поцеловала в щёку...

Потом оказалось, что она не знала из-за старости лет, кого ей довелось одарить поцелуем, на вопрос журналиста она искренне ответила: “Я думала, что это просто русский мальчик”. Это и есть наша дружба. Говорят, в митингующем декабре 1990-го года, когда вывели советские войска с территорий Монголии, сотни офицерских жён и детей на какой-то срок вынуждены были ютиться в палатках на высокоградусном морозе где-то на границе, под Наушками и Селенгой. Множество монголов до сих пор это считают настоящим позором для себя. Позже, в скороспешно покинутых пятиэтажках гарнизонов, наш один знаменитый журналист мельком увидел какую-то надпись. На стене пока ещё тёпленькой, маленькой кухни опрятным женским почерком было написано ”Желаю счастья и благополучия той семье, которая будет жить здесь после нас. Светлана, её муж и трое их детей”. Не это ли душа России?

Россия - это гордое государство, где каждый его гражданин со смелостью может назвать себя частицей самого читающего, одухотворённого народа. Нет, наверное, другой такой национальности, подарившей миру таких гениев пера, как Пушкин, Ахматова, Чехов, Толстой, Достоевский... Нет и другого народа, в сибирской таёжной глуши взрастившего Ломоносова, из обычного Смоленского мальчика выковавшего самого первого космонавта Земли, с его потрясающей Гагаринской улыбкой. Слава и честь всем светлым умам России, творцам науки и просвещения! Ностальгия по-прошлому, по-возвышенному и прекрасному, не есть слабость. Это вызов настоящему времени, времени, когда грязные политические силы во всю мощь расширились в государственном, международном и межконтинентальном масштабе. У этой грязной политической силы - разные лица. Как в нашумевшем, не очень глубоком по сути триллере “Жокер”, у этой силы жуткая морда, словно двоякое лицо Януса. Мне кажется, Россия сегодня столкнулась с этим лицом. Начну немножко издалека. Молодое поколение наших двух стран может не знать события прошлого. Монголия в начале 1990-го года путём мирных демонстраций выбрала демократический путь развития. Как и Украина сегодня пытается пожить по “демократически”, отдаляясь от российского, славянского корня, и вступая в НАТО и ЕВРОСОЮЗ, развиться до невиданных границ, Монголия стремилась конечно, к лучшему, но наугад, ясно было только одно, что наши новые компаньоны нам дадут бургеры и чикены, будет английский язык на смену русскому среди так называемой интеллигенций. Монголия взяла курс целиком на Запад, на южного соседа Китай. Итак, последовали Новая Конституция, многопартийный, потому и шаткий государственный строй на частых парламентских выборах, сменяющиеся друг за другом правительства, приватизация государственных имуществ, ряд аналогичных Западу реформ в экономике... Страна терпела победы и унижения, крахи и восстановления. Но всегда оставалась и тлела надежда всего народа на лучшее будущее, увы... не дождались до сей поры. Почему? Почему сейчас в Монголии в каждой семье не меньше двух безработных, в то время как наша международная валютная задолженность на каждого гражданина составляет 31 тысяча ам. долларов? Неужели обманула нас та “демократия”?

Оказалось, Монголия под диктовку других, невидимых внешнеполитических сил начала с этого “демократического” времени копать под себя яму. Ведя так называемое“ всестороннее сотрудничество” с заокеанским соседом США и другими государствами Европы, в ласковом плену их “глобализаций” и “демократий”, с их идеей “либертаризма”, “отсталый”наш монгольский народ теперь начал бороться не только с анархизмом, бедностью и безработицей, но и со своими же поголовно коррумпированными Президентами, Премьер министрами, парламентёрами, чьи огромные суммы, украденные у народа, числятся на оффшор счетах Западных банков. На недавних международных социсследованиях наш рейтинг по коррупции возрос до того, что страна становится рядом с африканскими странами, как Кот Дивуар, Танзания... На “фейковых” политических выборах избиратели стали играть лишь символическую роль, подсчёт голосов не соответствует действительности, то есть выборы вовсе не отражают волю народа. Потому что специально завезённая, запрограммированная машина для подсчёта голосов заказывается на другом континенте. С индексом роста продажности наших чиновников евро и доллару, обуславливается девальвация наших с тобой народных рублей и тугриков. Недавно в интернете кто-то написал “Русский язык - язык коммунистов”. В отместку тому, кто написал слова в защиту России от Украины, точнее, от американцев. Невежество, беззаконие, беспорядок, упадок нравственности... вот чем кишат фэйсбүки и ежедневные СМИ в нынешнем обществе. В Монголии как никогда, суицид стал естественной кончиной. Наркомания не в единичных цифрах и пришлось открыть целый отдел в государственном учреждении, хотя численность Монголии насчитывает всего 3-х с лишним миллиона человек... Оглядываясь назад, мы, монголы, не смогли узнать именно в тех роковых девяностых, улыбчиво крадущихся Жокеров, посягающих на наши национальные достояния, природные ресурсы, свободные земли и территорий, чем была так богата Монголия. Но какое отношение это имеет к России, опять спросите вы, наверняка.

Раскол страны - самый желаемый результат для Жокеров. Танками и броненосцами никому Россию не испугать и расколоть. Геополитика – это война исподтишка. В Монголии этот Жокер уже в начале распада МНР, подсунул всякие фонды с “добрыми” намерениями, типа фондов Сороса, Кристины Нобель, Мэри Стопс и т.д и т.п. Молодые люди из Америки с их чёрным рюкзаком и белыми сорочками стучались в двери, раздавая учения Иахова, Мормона, Баптистские нравоучения... Теперь наша буддийская религия, испокон веков отражавшая наши обычаи, объединявшая нас и нашу многовековую историю, стоит стыдливо на втором месте. Раздуваемое Западом “HUMAN RIGHT” повсюду обернулось в насилие, безнаказанность. Чего уж говорить о сотнях молодых людях, открыто шествующих на главной площади страны с гейскими флажками и трансгендерскими лозунгами? И заметьте, их число растёт с каждым годом, учитывая то, что их спонсоры находятся под надёжным крылом дипломатической неприкосновенности. Идеология Уоррена Даллеса - растление молодёжи, привыкание с юного возраста к безделью и лёгким наживам, к азартным играм, пристрастие молодёжи к алкоголю и наркоте, физическое и духовное истребление патриотов, лидеров, уничтожение национальной культуры, разжигание вражды между поколениями в обществе, побуждения к отвращениям ко всему национальному и первозданному. Страна моя, всего несколько лет не знавшая, что такое гражданская война, стоит на пороге национальной сумятицы... И невольно хочется предостеречь от этого Надюша, как твою дочку, так и её ровесниц и ровесников, наших российских братьев и сестёр, кому не безразлична судьба России. Берегите своё, мы, монголы, многое потеряли и теряем, грош цена такой демократий, если ты теряешь Родину, и всё, что тебя связывает с ней! Будьте бдительны, мы проморгали! Берегите родной русский язык, литературу от хламов чужого языка, от натиска интернациональной инглиш! Берегите русскую культуру, самобытность. Бойтесь их дешёвых кинофильмов и не дайте ребятишкам уподобиться их анимационным суперкиллерам. Лучше остаться “Ёжиком в тумане”, чем повзрослев, стать Жеком - потрошителем. Не надо стараться подражать американскому образу нездорового, нестандартного мышления, зачастую становящихся почвой ужасных, немыслимых преступлений. Берегите друг друга, будьте сплочённее как никогда с вашим Правительством. Да, у любого Правительства есть плюсы и минусы, но в этом случае они правы, как никогда! И как может назвать дядя Сэм Россию агрессором, если сам вторгся в чуть ли не во все материки, прибрав к рукам Африку, Латинскую Америку, Австралию? Америка, их глава-оффис Англия так постарались выстирать грязное бельё над всей Европой, что эти страны стали какими-то безинтересными, размыто-безликими... Где Карловы-Вары Чехии? Где Румыния со сказочными Дракулами? Даже в Азии, Индия, божественная страна Будды Гаутама, теряет лицо не из-за бедности большинства, а от английского языка, от накрывшей её как чёрный зонт, американской “цивилизаций”. Ведь отчуждение от себя - верная гибель любого народа.

Я не ярая “про-раша”, ненавижу некоторых ваших люмпенов-холопов, когда они отзываются о монголах с пренебрежением, свысока. Анекдоты про чукчей, узбеков и таджиков порой не очень остры и уместны. Нету малых и больших национальностей, но надо знать, что есть малые наций с грандиозной, гордой историей. Да, мне ненавистны Сталинские репрессии тридцатых годов, моих высоких дедов-монахов насмерть застрелили по указанию НКВД-шников. Но ещё я помню историю Батыя и Субэдэя, наших чингизидов, пировавших на спине русских князей, и держу язык за зубами, помня, что есть святая колесница кармы где-то наверху. Да, я не поклонница вашего женского гардероба, где современные товары в магазине не очень супер по сравнению с корейским или французским, хотя в жизни я всего пару раз была в вашей стране. Но это ли главное? Главное то, что я верю в русского человека, в русскую душу, у нас с вами что-то неподдельно родное! Спецоперацию, начавшуюся в Украине, в монгольском обществе каждый рассматривает по своему, на то и есть демократия. Эта же демократия заставляет быть меня открытой: я не виню миллионы достойных, прогрессивных, добросердечных американцев из-за их тупых руководителей. Если возможно, Надя, дай прочесть моё письмо своим друзьям, единомышленникам. Хотя могут упрекать, что я романтично-наивна, может и не моё дело, а дело политиков. Но романтика - это высшая интуиция наивности, чем не владеют дипломаты и политики. Я свято верю, Наденька, что вы обязательно победите, россияне!

ХУЛАН ЦООДОЛЫН

Заслуженный деятель культуры Монголии, Поэт, драматург.

16 марта 2022 года, УЛАНБАТОР

 

Сэтгэгдэл ( 61 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.64.173) 2023 оны 05 сарын 29

Хулан гайхалтай маш өндөр боловсролтой,ухаалаг,царайлаг,зоримог,чадварлаг,монголын ард түмний бахархал болсон бүсгүй юм байнаа. Энд коммент бичигчид дотор тэнэг мулгуу атаач хорон санаат хүн ганц нэг байгаа нь харагдав.Зүлгэн гэрээ бариад зүгээр л нэг амьдрах боломж олдохгүй ороо бусгаа цаг одооноос алга болж улс маань муу муухайгаа илчлээд цэвэршиж эхэлжээ.2024 оны сонгуулиар бүх муу юмнаас /хүмүүсээс/сална.Оюунэрдэнэ чадна зөв явж байна.Харин Хүрэлсүхийн сэлэм сонгуулийн өмнө хэн нэр дэвшихгүй вэ гэдгийг шийдэхэд хэрэг болоосой

0  |  0
Иргэн(59.153.114.147) 2023 оны 07 сарын 25

90-ээд оны хүнд үед сайхан сэтгэлээр тусалж дэмжиж ирсэн САНГУУДЫГ арай тэгж хэлж болохгүй байх аа БАЛАЙ АВГАЙ чинь.

1  |  0
Ганболд Д.Д(202.9.47.155) 2023 оны 01 сарын 19

Сайхан захидал, хүнлэг зурвас, нөхөрсөг зөвлөгөө ерөөл ажээ!

0  |  2
Пүүжээ (66.181.161.56) 2023 оны 01 сарын 19

Найрсаг 2 орныхоо эв найрамдлыг эрхэмлэхийг хүсэж байгаа эрхэм яруу найрагч Ц.Хулан хатагтайд сайн схн..г хүсье. Орос-монголын эв найрамдал үүрд мөнхөд бат байхыг хүсье...

1  |  1
Ганболд Д.Д(202.9.46.57) 2023 оны 01 сарын 19

Сайхан захидал, хүнлэг зурвас, нөхөрсөг зөвлөгөө ерөөл ажээ! Баяр хүргэж, бодол санаа ижил буйгаа дамжуулж талархая

0  |  1
yanja alimaa(124.60.92.172) 2023 оны 01 сарын 19

oros ornii zub...Putin ii ch zub ...opos yalj chadn diilne ...

0  |  1
Сороо(202.21.109.58) 2023 оны 01 сарын 19

Аугаа орос ооон хэзээч ялна оросууд хэзээч буруу юм хтйхгүй

1  |  1
Үнэнг хэлье (94.254.163.17) 2023 оны 01 сарын 19

Маш олон монголчуудын сэтгэлийг илэрхийлсэн үгс бна. Дэлхийг глобалчлал нэртэй хиймэл урхиар мунхруулаад, одоо бүрэн ноёрхохыг хүсч бгаа АНУ ын капиталистууд мөнгөний эзэдтэй ганцаараа тулалдаж бгаа Оросын ард түмэнд баярлаж бгаа. Хуурамч Ардчилал хийгчид бол тэдний гар хөл бсан ба Монголын ард түмэн тэднээр дамжуулан мөнгөний эздэд хууртагдсан юм. бид үүнийг ойлгосон цагт, америкийн хорон мөнгөний эздийн нөлөөнөөс гарсан цагт хөгжих үүд хаалга нээгдэнэ. Үүний тулд тэдэнтэй тэмцэж бгаа Оросыг дэмжих хэрэгтэй юм.

2  |  2
Баярлалаа(68.100.238.162) 2023 оны 01 сарын 19

Ухаалаг үйлдэл болжээ. Өаярлалаа!

2  |  2
зочин(202.21.104.98) 2023 оны 07 сарын 25

энэ сука болиосой

3  |  4
Болдбаатар(192.82.73.184) 2023 оны 01 сарын 19

Баярлалаа!! Сайхан ухаалаг, үнэн зөв зүйл бичсэнд! Маш их баярлалаа! Та бол манай өөрсдийгөө сэхээтэн зохиолч гэх худал өргөмжлөх хүмүүсийг бодвол чимээгүй, гөлөгнөж, эрх ямбаа алдачих вий гэж бялдуучлан суусангүй жинхэнэ Монголын Том Зохиолч хамгийн эмзэг цагт үгээ хэлж итгэлээ илэрхийлж чаддаг иргэн шиг хандсанд баярлалаа! Бахархаж байна! Тийм Таний түмэн зөв, худал ардчилал, ану барууныг шүтсэн төрийн хулгайч нар, эд нарыг дагасан алиалагч нар Таний зэрэгт хүрэхгүй! Хайрт Монгол минь энэ муу барууны хүүйхэлдээнүүдээс болж их юм алдлаа,хохирлоо! Гэхдээ бид сэргэнэ дийлнэ!!!

5  |  1
Зочин(122.201.31.123) 2023 оны 07 сарын 25

Сука ебанная

4  |  3
Зочин(66.181.191.63) 2023 оны 01 сарын 19

Хулан харин цаг нь ирвэл тэр тэгсэн энэ ингэсэн гээд хүмүүсийн баривчилж өгөөд явах хог байна шүү муу пялдага юм. \n

1  |  5
Ү(66.181.161.67) 2023 оны 01 сарын 19

Маш ойлгомжтой сайхан бичжээ монголын залуу үеийнхэн уншиж хэрэгтэй л юм байна даа баярлалаа найрагч бүсгүйдээ уран бүтээл нь улам ундран оргилох болтугай

8  |  2
Хуланд баярлалаа(103.57.93.77) 2023 оны 01 сарын 19

Үнэнийг бичжээ. Бидэнд 1990 огд ингэж үнэнийг сануулах хүн байсангүй. Оросын Ард түмэн ухаантай. Оросын задраасай гэж хүсэгчид их байгаа шүү. Оросуудад эв нэгдэл хүсэн ерөөе.

8  |  2
Пүүжээ(202.9.41.159) 2023 оны 07 сарын 25

Хуланг өрөвдөх юм, иимэрхүү юм бичиж суугааг нь

4  |  5
Swed(94.234.39.177) 2022 оны 05 сарын 02

Gaihaltai saihan bichij ee. Sanal neg bna. Bayarlalaa uzesgelent yaruu nairagch mini.❤️

8  |  1
Damdin(103.212.119.139) 2022 оны 05 сарын 02

ДУРА!

4  |  5
Чука эгч нь(139.5.218.86) 2022 оны 05 сарын 02

Үнэн үгийг шулуухан хэлсэн Ц.Хуландаа баярлалаа\n

12  |  1
дэмжигч(61.122.208.3) 2022 оны 04 сарын 25

Маш зөв, хятадын эрлийз, хурлийзууд уншаад боож үхэх гэж байгааг нь хар даа. Хулангаас өөр ингэж тоймтой сайн бичсэн хүн ховор байна. Баярлалаа.

11  |  0
Т1(202.126.88.195) 2022 оны 04 сарын 25

Хир хэмжээгээ мэдээч …

0  |  8
Momgol(64.119.23.186) 2022 оны 04 сарын 25

Teneg avgai ve. Tolgoi holbohoos iur yumand tolgoi n hirehguildee

0  |  8
Зомби(66.181.161.67) 2022 оны 09 сарын 29

Молодец. Шунал нь ханадаггүй янкуудыг үзэн ядаж байна.Дэлхийн таван тивийг уран аргаар өөрийн эрхэнд оруулчихаад ганц хөндөлссөн оросуудыг ганцаардуулах санаатай олон ч жил үзэж байна даа. Зөв бичсэн байна.Муусайн барууныг шүтсэн ардчилагч нэртэй Америк мөнгөнөөс аавыгаа ч арилжихад бэлэн болоод бэлтгэгдчихсэн нусан буунуудад л хүндхэн тусч мэдэх нийтлэл байна Тэхдээ бүү тоо.Санаа зөв бол заяа зөв\n

12  |  0
Зочин(103.229.120.190) 2022 оны 05 сарын 02

Украйны үндэсэрхэг үзэлтнүүд Орос иргэдийг олон жил гадуурхаж дотроо хагарал үүсэж эцэстээ дайсагнах болж барууны зэвсгийг Оросын эсрэг нутагтаа байрлуулах, НАТО-д элсэх гээд л мулгуу удирдагчийн балаг энэ. Израйль шиг хөгжинө гээд Зеленский мэдэгдэж буй нь аргагүй л жүжигчин гэмээр. Израйль АНУ-ын ивээл мөнгөөр хөгжиж эцэстээ Палестины нутгийг захаас нь эзэлж буй юм. 2 дахь ЦРУ Израйльд бий. Орос иргэд Крымаа авах, Донбасс, Луганскийг авах хүртэл гадуурхагджээ.

8  |  2
Иргэн(202.126.89.224) 2022 оны 05 сарын 02

Түүх мэддэггүй авгай бололтой: Якут, Тува, буриад Киргизүүд нүүж очоогүй, тэндээ байсан, монгол аймгуудын үр сад гэдгийг мэдэгтүн. Оросын цэргийн ангиудыг бид сүрхий дээ хөөчихсөн юм биш, харилцаагаа сайжруулах гэсэн Хятдадууын шаардлагаар сайн дураараа гарсныг матрын нулимс унаган байж дэгэсдүүлэх хэрэггүй... Ер нь чиний захидалд сэтгэл нэг их хөдлөхгүй байна даа

5  |  5
иргэн(122.201.22.161) 2022 оны 05 сарын 02

Дайны үед эхнэрүүд, эрчүүддээ цайгаа зэхэж сүүгээ өргөдөг болохоос ингэж эрчүүдийнхээ урдуур орж олон долоон юм бичнэ гэдэг нь ээдээ эрээ цээр эх адгаа алдаж буй хэрэг юм л даа. Уг нь.

4  |  5
Zochin(192.82.84.194) 2022 оны 04 сарын 19

Ter 70jil darluulsan pizdak mini chi 70jiliin umnu ymarshuuhan mongol uls baisniig ymar mongol uls bij bolgood 7 sariin dotor naad AN han chini yaj huvaaj idej ustgaj ugui hiisniig medehuu muu umhii malaa 500000hun amtai barag 100 hivi tembuu buus buusun tip yr sharhand barigdsan nuhun urjhui ni zogsoj muhuj baisan ulsiig ter uudgui orosuud chini 2say hurtel usuj 100 bicheg usegten bolj niigmiin haldvart buh uvchniig ustgaj esgij ger shavar tagzaas orchin tsagiin shilen baishind oruulj delhiin hemjeenii bolovsrol medleg ezemshuuln azidaa terguulegch armitai huchirheg uls bii bolgoj ugsiin

4  |  1
Zochin(192.82.84.194) 2022 оны 04 сарын 19

Yag minii bodoj sanaj yvaag bichsen bna bayr hurgey odoo nuguu elbegdorj batuul AN hnii shaal durgui ni hureel heleh helehgui ugeer bulj ehleh baihdaa ene muu salga huuruudiig 90 d ond demjeel salbagnaal aav ijii ahmad uye uurluulaal yvj baisandaa mash ih haramsaj yvdiin gehdee zorig uhsen aluulsan on jiluud yu bilee gedgiig boduulj suuld 7-1 bol buur nudiig mini neej AN tuunii udirdagch nar hen ni hen be gedgiigee buren taniulj ednees salj chadsandaa baharhaj yvdiin amerkiin gar hul gulugnuudiig erduu l eh oron uls mongoloo samar gej ih deed surguuliinhaa diplomiig hudaldaj avch ugch yvuulsan

5  |  0
etdenebat(64.119.22.134) 2022 оны 04 сарын 25

Новшийн *** путлэртэйгээ үхэж далд ор

4  |  5
Зочин(60.230.134.131) 2022 оны 04 сарын 25

Тэнэг өмхий заваан балайр новш чинь. Тэгж яривал \nОросын ард түмжн Монголыг 70 жил колоничилж, хамаг алт, ашигт малтмалыг маань үнэгүй шахуу авдаг байсан. Америкийн түрэмгийлэл гэж худлаа суртал нэвтрүүлэгээр айлгаж, биднийг өндөр хөгжилтэй улсуудтай харилцах боломжгүй болгож, бидний хөгжлийг гацаасан.\n2000 онд анх барууны оронд ирээд нүд нээгдсэн, нөгөө түрэмгийлэгч гээд байсан орнууд нь харин хүний эрхийг дээд зэргээр хамгаалдаг, ядуу хүн нь хүртэл засгаасаа хангалттай мөнгө аваад тэжээлгээд сууж байдаг, дундаж давхаргынхан маш олонтой, тэд том хаузинд амьдардаг, 2-3 машинтай сайхан амьдар

6  |  6
Сайхан захидал бичж(79.225.238.69) 2022 оны 04 сарын 25

Үнэхээр сайхан захидал бичжээ. Молодец.

11  |  6
Чимэд(124.158.64.40) 2022 оны 05 сарын 02

Хулан чи просто молодец.Орос хэлэн дээрхийг уншаад бахархлаа.Манай ”ардчилагчид”чамайг мэдээж муулна,доромжилно.Тэд жинхэнэ ”Зомби”гэдгээ амьдрал дээр 30-д жил баталсан,маргах юм алга. Укрианы үндсэрхэг үзэлтнүүд Донбасс,Донецкийн орос хэлтэнгүүдээ 8 жилийн турш хүнд их буу стингерээр буудаж орон байр худаг ус,тариан талбайгүй болгосон 16200 хүүхэд эмэгтэйчүүдийг аллаа, 100 шахам мянган хүмүүс шархдаж мөнхөд тахир дутуу болж тэргэнцэрт суудаг боллоо. Үүнийг барууны хяналтын групынхэн зураг киногоор зөндөө үзүүллээ Хэн яагаад энэ аллагыг зөвтгөөд асуудал өөрсөд дээр ирэхээр орилж чарлаад байна

14  |  5
Эгэл(139.5.217.200) 2022 оны 04 сарын 25

Бусдын нутаг орж орон сууц сургууль театр,эмнэлэг бөмбөгдөж Үхэл хагацал уй гашууг таригч эзлэн түрэмгийлэгчдээр бахархах хүртлээ оюун ухаан нь бөглөрөх гэж .Зомби гэж энэ дээ.

9  |  5
Zochin(202.126.89.228) 2022 оны 04 сарын 25

Сайн бна

6  |  1
etdenebat (64.119.22.134) 2022 оны 04 сарын 25

Ёстой гичий байна даа хүчирхийлэлийг дэмждэг

4  |  4
Баагий(64.119.21.183) 2022 оны 04 сарын 19

Овоо гагүй гэж бодсон чинь бүүр балай болжээ. Бөмбөгдөөд бгаа нь фашист юм уу бөмбөгдүүлээд бгаа фашист юм уу? Оросыг дагасан улсууд бүгд ядуу хөгжил дорой эрх чөлөөгүй бдаг. Тэгээд бурубтан нь АНУ. 2 Солонгосыг л харчих.

7  |  4
йй(59.153.115.163) 2022 оны 04 сарын 19

төрд ойртуулж огт болохгүй авгай бна даа энэ. дараагийн Украйн эдр гээд муу ёрын бузар вэ түй түй

3  |  3
Хандаа(103.229.120.13) 2022 оны 04 сарын 19

Мэдээж бид орсын ард түмэнд хайртай . Орос орон хэзээд ялан дийлнэ .Орос орон орсын ард түмэн үүрд мандан бадраг .

10  |  2
З(202.126.88.237) 2023 оны 07 сарын 24

Ян хан писда оросуудынхаа доор орж хүчиндүүл

7  |  5
хх(202.126.89.188) 2022 оны 04 сарын 19

Чингисийн Монголчууд нефт тогны хязгаарлалтаас айж оросуудын бөгсийг үнсэх гэж

4  |  2
иргэн(66.181.184.87) 2022 оны 04 сарын 19

Хулангийн захианд: ...Орос бол монголчууд бидний хувьд нэн түрүүнд, монгол хэл, үндэс угсаатай буриад, халимаг, киргиз, якут, тува үндэстнүүдийн маань түүхэн, нүүдэллэн очсон улс орон билээ... хэмээсэн өгүүлбэр нь туйлын буруу байна. Тэдгээр монгол угсаатнууд нүүдэллэн очсон бус, өөрсдийн өвөг дээдсийн утагтаа нутаглаж буй болно. Ийм том сэдвээр бичиж чадна гэж өөрийгөө тоох нь магадгүй хийрхэх өвчний шинж мэт.

7  |  5
Монгол(124.158.96.17) 2022 оны 04 сарын 19

Хавар болж хар чийг хөдлөж байнаааа...

3  |  3
Зочин(66.181.179.240) 2022 оны 09 сарын 29

Орос монголд оросын мэргэжилтэн цэргийг монголчууд хөөсөн гэж ойлгодог хүмүүс байдаг. ЗХУлс эдийн засгийн болон Хятад улсын шаардлагаар цэрэг мэргэжилтнээ өөрсдөө татсан.

8  |  1
зочин(64.119.25.106) 2022 оны 04 сарын 19

Юуун ч урт юм

0  |  2
Irgen(103.26.193.84) 2022 оны 04 сарын 19

Hulaan gej, yamarshuu ch nohor yumbe de.

2  |  2
Монгол(202.126.90.140) 2022 оны 04 сарын 16

0  |  0
Зочин(203.91.115.45) 2022 оны 04 сарын 18

Жүжигчин, дуучин, яруу найрагч зохиолчдыг улс төрөөс хол байлгамаар байгаа юм. Тэд хүний дотоод сэтгэлийг нээн үзүүлэх үүднээс хэтэрхий нэг тал руу гүн орж ажилладаг. Үүнийхээ явцад хувь хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илүүтэй ихээр мэдэрч эмзэглэж байдаг учраас туйлын явцуу ханддагатай болдог. Энэ чанар нь тэднийг багаар ажиллах мэдрэмжийг үгүйсгэдэг. Ийм л учраас тэднийг улс төрөөс хол байлга.

3  |  2
Zochin(202.126.89.202) 2022 оны 04 сарын 19

Сайхан захидал бичжээ. Дэмжиж бна

5  |  2
Содон(150.129.140.114) 2023 оны 07 сарын 24

Тэнэг авгай

6  |  3
ахүү(202.9.40.14) 2022 оны 04 сарын 18

Э.Сержима бас заналхийлсэн байнашүү

1  |  1
зочин(66.181.161.53) 2022 оны 04 сарын 19

хаварын синдром нь хөдөлчихөждээ .. уул нь тэнэг хүний дуугай нь сүртэй гэдэгдээ

3  |  4
Зочин (150.129.143.243) 2022 оны 04 сарын 19

Хулан минь хүн уйлуулчих юм даа, урт чиг .. бас богино чиг\nБаярлалаа

7  |  2
zochin(98.215.126.149) 2022 оны 04 сарын 18

Uul n mongolchuudiin saihan setgeliin hariud orosuud yamar undur tatvar hudaldaanii horig tavidag tuhai n bichsen bol zugeer baijdee.Avilgal ur shir bol delhiin tom jijig buh ulsad bii.Tuuniigee neg ih Tanzanitai haritsuulj orosod hovlood baih hereg bna uudaa.Bas 2r dainii ued delhiin hamgiin buurai mongol hamgiin bayan ANU gaas iluu shaham tuslamj orosd ugsuniig n eemeg bugj esgii gutal gelguigeer arai tomoor ilerhiilsen bol zugeer bailaa.Gehdee hund hetsuu tsagt neg ch gesen setgel zasah ug hund tus boldog yum hoino Hulangiin zahia tedend setgeliin huch uguh bizdee.

2  |  4
Мэндээ(202.72.245.165) 2022 оны 04 сарын 19

Маш зөв.Орос манай тусгаар тогтнолын баталгаа.

10  |  5
Батхаан(202.72.245.165) 2022 оны 04 сарын 19

Зөв шүү.Баяр хүргье.\n

8  |  3
Хулан эмгэнд(192.82.90.219) 2022 оны 04 сарын 19

;дэлхий дээр амьдарч буй хүн украйн эсхүл орос, эсхүл монгол байна уу хэн ч гэсэн өөрийн оронд нь дайрч довтлоод бөмбөгдөөд аж хядаж орон байшинг нь нурам болгосон хэнд ч ямар хандах билээдээ. Орос украйны хэн нь буруутайг ялгаж салгах чадваргй байж орос ялна гэж слиорохоо больдоо Хулан эмгэн. Оросын 2 хотоор явж жаахан үнэгүй хоол зооглож түүндээ саймшрах аядаж буй юм биздээ чааваас

5  |  5
зочин (64.119.17.139) 2022 оны 04 сарын 18

Мэдээж оросын ард түмэн нь, газар нутаг сайхан гэдгийг дэлхийн хүмүүс мэдэж байгаа ш дээ. Хулангаас өөр мэдрэмжгүй народууд байгаа биш. Хүн болж төрсөн ховорхон энэ хугацаанд нь Украин ч бай ,орос нь ч бай энэ дэлхийн хүмүүсийг амар амгалан амьдруулчихад яанам бэ. Оросыг мэдэх хүмүүс Хулан байтугай нь л байгаа биз дээ.

2  |  2
Цогоо(202.126.90.95) 2022 оны 04 сарын 19

Уг нь тогоон дотроо байх ёстой юмыг бусдад дэлгэх ямар хэрэгтэй юм

3  |  3
Зочин(66.181.179.158) 2022 оны 11 сарын 30

Эрхэм дээдсийг гэж ирээл монголчууд өөрсдөөсөө илүү оросыг хайрадаг улсдаа.

4  |  2
emee(202.21.108.35) 2022 оны 04 сарын 19

hulan ohind ih bayarlalaa, bidnii az jargaltai zaluu ue,ahan duusiin hunleg setgeliin nairamdlaar setgel zovohgui jargaj yavsan zaluu nas mini ug burt chini medregdej baina,estoi l hagas divaajing bidend buteej setgeliin ih amar amgaland jargaj dee, orsiin ard tumnii achiig hezee ch martahgui

6  |  2
Zochin (218.235.90.153) 2022 оны 04 сарын 18

Yums uurchilugduj bn. . . Tehdee dain hiih n zuv zam baisan uu? Bid neg delhiin humuus bie bienee hairlaarai.

5  |  0
Top