Дэлхийн хамгийн хөгшин ирвэс Тувад байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

Дэлхийн байгаль хамгаалах сангийн ОХУ дахь салбараас ирвэс тооллого явууллаа. Тооллогын үеэр Тувагийн Алтайн нуруунд тавьсан нууц камерт Хоргай нэртэй ирвэс өртсөн байна. 13 настай тус ирвэсийг 2010 оноос хянаж байгаа. Сүүлийн үед харагдахгүй байсан ч ийнхүү Хоргай камерт орж ирсэнээр эсэн мэнд байгаагаа мэдэгдлээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлснээр Хоргай дэлхийн хамгийн ахмад ирвэс гэнэ.

WWF сангийн шинжээч, Алтайн дархан цаазат газрын ажилтан Сергей Спицын “Бид Хоргайг арьсан дээрх толбоор нь шууд танилаа. Камерын дэргэд мөр, амьтны яс, сэг зэм байгаа нь Хоргай идэвхтэй ан хийж байгаагийн илрэл” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бий(202.21.108.214) 2022 оны 04 сарын 18

ирвэс гээд зөв бичээч

0  |  0
Top