Мариуполь хот дахь “Азовсталь” гангийн үйлдвэрийн газраас Украины таван цэрэг гарч, бууж өгсөн тухай Донецкийн ардын цагдаа мэдээлжээ.
Оросын Зэвсэгт хүчин, Донецкийн ардын цагдаагаас санал тавьсны дагуу тэд сайн дураар зэвсгээ хаяж, “Азовсталь” үйлдвэрийн бүсээс гарчээ.
Тэд бууж өгөх саналыг тус үйлдвэрийн бүсэд агаараас хаясан ухуулах хуудаснаас олж мэдсэн байна.
Оросын Зэвсэгт хүчин болох Донецкийн ардын цагдаа өнгөрсөн сарын 7-нд Мариуполь хотыг бүсэлсэн ба одоогоор тус хотыг бүрэн чөлөөлөх тулаан болж байна.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ сарын 16 гэхэд хотыг бүрэн цэвэрлэжээ. Украины армийн үлдсэн цэрэг, гаднын хөлсний цэрэг болон “Азов” бүлэглэлийн хэт үндсэрхэг үзэлтнүүд “Азовсталь” ган боловсруулах үйлдвэрийн бүсэд бүслэгдээд байгаа юм.
“Азовсталь” дахь цэргүүдэд бууж өгөх ЭЦСИЙН боломж олгосон тухай мэдээллийг эндээс уншина уу.
Сэтгэгдэл ( 1 )
Хар тамхиа татаад л юун бууж өгөх...