ОХУ-ын цаатан хүүхдүүд нүүдлийн сургуульд суралцдаг. Мэрлэнкэ хэмээх энэ сургууль Якутын Эвено-Бытантайск дүүрэгт 4 жилийн өмнө байгуулагджээ.
Энд хүүхдүүд жирийн хичээл сургуулиас гадна цаатан ард түмний өв уламжлалд суралцдаг.
Хүүхдүүд хичээлдээ дуртай.
Ангиа галлаж дулаацна.
Урцаас бусад зүйл дэлхийн өөр сургуулиудаас ялгагдах юмгүй.
Үндэсний гоёл чимэглэл хийх хичээл ордог онцлогтой.
Ардын уламжлалд ч бас суралцана.
Багш нь арьс элдэхийг зааж өгнө.
Хүүхэд болгон цаа бугын ясаар гоёл чимэглэл хийж сурах ёстой.
Мэдээж мал маллана.
Хамгийн хөгжилтэй хичээл бол уралдах.
Ахмадууддаа түлээ бэлтгэж тусална.
Чарга хийж сурах нь цаашдын амьдралд тун хэрэгтэй.
Сургууль дээр “Залуу цаатан” хүүхдийн клуб ажилладаг.
Клубын зорилго нь ардын уламжлалаа хадгалах, өвлүүлэн үлдээх.
Сэтгэгдэл ( 1 )