Б.Сүндэръяагийн хойд аав ЗОЧИД БУУДАЛД амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Сүнээ гэх нэрээр олонд танигдсан иргэн Б.Сүндэръяагийн хойд аав архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алджээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах “Цэцэг” зочид буудалд хүн нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэхүү мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, 50 настай эрэгтэй О.Т гэгч нь гэмтэл шархгүй нас барсан байжээ.

Шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд нарийвчилсан шинжилгээгээр бэлгийн үйл ажиллагаа сайжруулах үйлчилгээтэй эмийн бодис тун хэтрүүлэн хэрэглэсэн болох нь тогтоогдоод байгаа аж.

Талийгаач нь иргэн Б.Сүндэръяа болон түүний ээжийн амь насанд халдахаар завдсан гэх хэргээр 2020 онд шалгагдаж, улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял аваад байсан юм.

Гэвч тэрбээр ялаа бүрэн эдлэлгүйгээр энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа 413 дугаар ангиас суллагдаж, хоёр хоногийн дараа амь насаа алдсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
архи (66.181.166.134) 2022 оны 06 сарын 15

залуучууд аа, та нар энэ Сүнээтэй сууж болохгүй шүү, удам муутай юм бна!!!

0  |  0
Зайл(99.230.64.174) 2022 оны 04 сарын 26

Бүтэхгүй нөхөр байж,,

0  |  0
Зочин(202.126.88.49) 2022 оны 04 сарын 23

Нэг ч гэсэн хулгайч далд оржээ

0  |  0
зочин(192.82.72.200) 2022 оны 04 сарын 23

бухын дозоор уусан гэсэн. 1 шөнийн дотор 6 тавихын тулд.. тэгээд л ззрх нь дийлсэнгүй л дээ

0  |  0
Уншигч(202.9.40.71) 2022 оны 04 сарын 23

Сүнээ нь галзуураад Шар хаданд байн байн очиж эмчлүүлнэ... Хэцүү ч юм даа!!!

0  |  0
Үанга(202.179.26.88) 2022 оны 04 сарын 23

Хэн нэг хормойн дон туссан этгээдийн адгуус төрөл үхэж үрэгдэх нь хэнд ч хамаагүй энэ мэдээ элийхэгч хүний үйлдэл байна.

1  |  0
зочин(66.181.188.23) 2022 оны 04 сарын 23

бүтэхгүй хүмүүс байна даа

1  |  0
Top