Гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлэн, хамрандаа филлер буюу дүүргэлт үйлчилгээ хийлгэснээс болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон хэргийн талаар олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хохирогч А-тай уулзаж, ярилцлаа.
Тэрбээр өнгөрөгч 2021 оны долоодугаар сард нэр бүхий гоо сайхны эмнэлэгт хамар болон уруулын филлер үйлчилгээ авахаар очжээ. Түүний ярьснаар хамрын филлер үйлчилгээ авах үед нүд нь бүрэлзэж эхэлжээ. Энэ тухай эмчдээ хэлэхэд “Танд харшилж байна, удахгүй зүгээр болно” гэж хэлсэн ч эмэгтэйн баруун нүд юм харахгүй болсон тул өөр эмнэлгээс эмч дуудаж, филлер хайлуулах тариа хийгээд явуулсан байна.
Маргаашаас нь хохирогч эмэгтэй Гэмтэл, согог судлалын төвөөс эхлээд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л эмнэлгүүдэд хандсан боловч өмнө нь ийм тохиолдол таарч байгаагүй тул эрсдэлтэй гэж үзэн, түүнийг хүлээн авах эмнэлэг олдоогүй байна.
Эмч нарын зүгээс "Аз таарвал хараа сэргэх боломжтой" гэдэг хариулт өгч байсан бөгөөд нэгэн эмчийн зөвлөснөөр маш хүчтэй дааврын эмчилгээ хийлгэхэд 14 хоногийн дараагаас харах чадвар нь сэргэж, орчин тойрныг бүдэг харах болжээ.
Гэвч энэ үед түүний хамарнаас эвгүй үнэртэй шүүс гарч эхэлснээр дахин эмнэлэгт хандах шаардлагатай болжээ.
Удалгүй “Филлерийн хор хамрыг үхжүүлж байна” гэсэн онош тогтоогдож, дахин эмчилгээ хийлгэсэн ч эмийн гаж нөлөөнөөс үүдэн, жин нэмж эхэлжээ. Ингээд хохирогч эмэгтэй “MRI” шинжилгээнд ороход тархинд нь уйланхай үүссэн болох нь тогтоогдоод байгаа аж.
Бусдын эрүүл мэнд, гоо сайхныг эрсдэлд оруулсан гэх эмнэлгийн зүгээс ямар нэг хариуцлага хүлээгээгүй байгаа бөгөөд нэрээ өөрчлөн, үйл ажиллагаагаа явуулж, олон охид, эмэгтэйчүүдэд чанаргүй үйлчилгээгээ үзүүлсээр байгаа гэдгийг хохирогч бүсгүй ярьсан юм.
Хохирсон иргэний зүгээс хуулийн байгууллагад хандахаа мэдэгдсэн ба дээрх эмнэлэг, эмч нарт маш их гомдолтой байгаагаа илэрхийлж байв.
Тиймээс хэрвээ та гоо сайхны филлер болон бусад төрлийн үйлчилгээ авах гэж байгаа бол эрүүл мэнд, гоо сайхан, амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд тухайн эмнэлэг магадлан итгэмжлэгдсэн эсэх, эмч болон хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, багаж зэргийг нягталж байх шаардлагатай гэдгийг үүгээр сэрэмжлүүлж байна.
ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕОГООР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 38 )
udaxgyi mngoloor duuren xamargyi xuuxen bolno doo bugdeeree xamraaraa oroldono
Филлер хамрийн гол судсыг бөгөлчиж судас таарсан байна. Удахгүй хамарчин үхжиж тасарж байхгүй боллон
Монголд энэ төрлийн гоо сайхны юм хийх болоогүй хамгийн гол нь ийм хариуцлагагүй нийгэмд эрүүл мэндээрээ дэнчин тавих ямар хэрэгтэй юм өвдсөн хүнийг дапаалах муухай л юм. Эр нөхөр үр хүүхэд ижий аавдаа сайхан харагдаж байгаа хойно хиймэл эрхтэнээр гоёх тийм сайхан хэрэг үү. Эцэг эхээс заяан бие хаа эрхтэнтэйгээ баймаарсан. Илүү маяг л одоогийн бүсгүйчүүдэд байна даа. \n
анхнаасаа тийм юм хийлгэх дэмий л бсн юм даа . одоо яахав өөртөө л гомдохоос
Yagaad iim hariutslaggui bdgiimbe hunii eruul mend goo saihan shuude
Хүйтэн мэсэн дор хэвтэхдээ сайн бодож байх хэрэгтэй
Hohi chini l gej heliidaa. Zuv zugeer turuulsen nuur tsarai bie haag yug ni orolddog bna aa
Мөнгөнд шунаж улайрдаг эмнэлгүүд болиосой дэндүү юмаа энэ хүний хохирлыг яаж барагдуулах юм бээ\nЭнэ дураараа ажилладөг хувийн эмнэлгүүдийг хааж тэр нмч нарыг насаар нь дахин ажиллах эрхгүй болгох хэрэгтэй
tegwel bvgdiig n haagaach
Зүгээр байсан эрхтнээрээ оролдохоор тэгдэг юм
Ямар эмнэлэг бэ зарлаарай.сая хамрын филлер хийлгээд сар болж бгаа юм хөндүүрлэж өвдөөд байх юм
Ямар эмнэлэг вэ зарлаарай. Болгоомжильёо.
Er ni neg negnee het duuriaj neg negneese iluu garah gesen uzelee hayah tsag bolson. Mingoloos oor gazar iim bdggui. Busdiig duuriah hereggui yuma. Nas bolgon ooriin ontsligtoi shn. Zaaval zaluu haragdah esvel nuur tsaraigaa oorchloh gej ersdeld oroh ni haramsaltai. Eruul bie mahbod l hamgiin chuhal. Iluudel jingui. Eruul bh. Tiim bvl hunees erch huch undardag
хамрын гол судсыг битүүлчиж. Хүний нүүрийг оролддог хүн курс төгсөөд л болчиж байна ш тээ
Yagaad setgegdel ustgaad bgaa yumbe???
Bi gadaadad amidardag yum. Ene ulsad humuus goo shnii hagalgaa hiilgesen huntei taarch bsngui. Harin mongoldoo haaya amraltaaraa ochih ued huuhnuud yamar ih hagalgaa hiilgej bnaa gaihsan tsochson. 35 sdeesh nasnii emegteichuud hamar uruul daa ih yum shahuulj bn ve. Nuur ni tataldaad hidlihguu bolson humuus duuren. Neeh tom angaisan tom am uruul. Mash evgui haragdsan. Bas hiimel moom. Hatuu booronhii bombig shig rezin ih hiilgej bn. Tanil naiz busguichuud tiim bn.zuragtaar garch bga humuus bas olnii tanil humuus nuurnii hodolgoon hgui zuuraldsn nuurtei hun ih. Mingol huuhnuud negnee duuraigaa
зсссс нэрийгн хэлэхнн яадым,тэр эмнэлэг чин чамаас хойш зөндөө хүнээр тоглож бгааштэ,нэрээ нууцлах бсым бол яах гэж сурвалжлага өгдым.....юм асуухаар сайн санахгүй бна ч гэх шиг
үнэхээр хохирсон л юм бол нэр устай нь зарлаач, одоо болтол шүүх цагдаад хандаагүй болохоор худлаа ч юм шиг, ийм хачин бүдэг бадаг түгшүүр төрүүлсэн худлаа бичих хэрэг юун цуцу
Энэ нөгөө венера билүү гоо хатан медикалын салбар мөн үү. Тэднийх л лав эрээ цээрээ алдсан бна лээ. Би ч бас хохирсон.
Хн,үлийгээ хийж зүгээр байсан нүүр амаараа тоглуулдаг байна аа
Хамарын филлер хийлгэх хэрэггүй шүү олон улсад ихэнх гоо сайхны эмч нар зөвөлдөггүй ,судас таарад хараагүй болдох эрсдэлтэй сайн судалж байгаад хийлгэж байгаарай охидоо
MANAI ERDENETIIHEN bs 5r mikrt bdag gd salond betgii ororoi . AYGU MUUHAI HVITEN TSARAITAI HUJAA AWGAI balair sejgii taria tos nvvrend hiiged hatgad bdi gsi shu.TER MUU UMHII HUJAA AWGAITAI SALOND ORJ MUHAI ARESTAI BOLTSGOOWDO orj nvvree goy bolgoh gd muhai sejgii arestai bolson zaluus hvvhnvvd erdeneteer dvvren GEGEEN GOO gd salond ordogvm shu tarianda eldvi buzri yum shahaj hvnii ares nvvr buzarlaj suujidag buzrii hujaa awgai bde shu hohirson muuhai balair arestai zaluus hvvhnvvd erdenetd zunduu bolson
Goo saihni salond orood heregvi .Yalanguya ter CARBOXY gd zawaan yum bn nvvrend eldew taria hiidim shv goy bolhim bh gd yuuch medegdehgv zawaan balair taria hiilged demi shu .CARBOXY botox gd iimerhvv hujaagii erliiz awgaichudii buzrii tariag hiilged heregv umhii hujaanud yuged mongolchudig uursdusu ilvv huurhun bolgoh gd guliij suuw gj .GOO SAIHNI SALON BOL MATAR DEER MATARSKOB .MUUHAI DEER BVVR MUHAI BOLGODIM SHU bi bs hohirson bolhoro helj bn
Зөндөө хүмүүс хамараа янзлуулаад сэтгэл ханамжтай үлдэж байгаа ямар ч мэс засалд эрсдэл бий шүү залуусаа үнэхээр муруй тахир янзлах шаардлагатай биш л бол байгаагаар нь орхиорой бүр ямар эмнэлэгт хийлгэснээсээ үл шалтгаалж эмнэлгийн хариуцлагагүй байдал болон таны өөрийн онцлогоос шалтгаалж хүндрэл үүсэх магадлалтай шүү
Emnelgig il tod bolgoh heregtei
Odoo zemleed yahavdee.haramsaad ch nemergyi hetsyy bgaa biz dee.evii dee asuudal naashtaigaar shiidegdej gaigyi l unguruusei.eryyl enhiig ynsiee bysgyi min.
Tursun bieeree l baigaachdee .goo saihan I mes zaslaar yahnavdee.hairan saihan aav eejee s za yasan bie\n
Охид бүсгүйчүүдээ зүгээр л байж байлдаа манайд арай хийж чадах эмч байхгүйшдээ мэрэгшүүлдэг сургуульч байхгүй
Нэр устай нь бичих хэрэгтэй шдээ юуг ийн нуудгийн дахиад өчнөөн хүн хохирохоос нь өмнө эмчийн нэр устай нь эмнэлгийн бас олонд дэлгэх хэрэгтэй шдэ мөнгөнөөс болж яахаас ч буцахгүй юмнууд
Аймаар юмаа гоо сханы энэ олон эмнэлэгийг цэгцлэх хэрэгтэй дээ хүний гоо схан эд эрхтэнээр тоглоод хэтэрхий хайхрамжгүй хэтэрхий мөнгөний хойноос хөөцөлдсөн бас хариуцлагагүй юмаа
тэр газрынхаа нэр усыг хэлж хүмүүст сэрэмжлүүлэх хэрэгтэй ш дээ юугы ньснуудын одоо ч тэр газар чинь ажилласаар л бгаан бна хүний гоо схан эрүүл мэндээр тоглоод бгаа гоо сханы газруудыг цэгцлэх хэрэгтэй ш дээ
Үлийгээ хийж нүүр нүдээ оролдсон юм бэ?
Тэнэг новш мөрөөрөө явж л байхгүй
Yuugaa hiigeed burhanaas ogson hishgiig oorsdoo ochij suitguuleed mongoo ter luivarchdad ogoodd bdgiin.oorsdoo erguu bolohoor eruul mender chini toglood bhiig harj hanadaggui yumuu.oortoo gomd
Урьд нь бас нэг эмэгтэй хувийн эмэнэлэгт хамартаа филлер шахуулаад нэг нүд нь сохорсон гээд бичээд байсныг санаж байна.Мэргэжлийн хяналтынхаан ажлаа хиие.
Ёндонжамцын Отгонжаргал гэж эмч манай найзад яг ийм үйлчилгээ хийгээд өрөөсөн нүдийг нь сохолчоод одоо зүв зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Одоо Үлэмж клиникт ажиллаж байгаа. Охид хүүхнүүд минь сэрэмжтэй байгаарай. Дахин тэр эмч дээр очиж хохирогч болвоо
Энэ олон борооны мөөг шиг гарч ирсэн болсон болоогүй гоо сайхны эмнэлэгүүдийг шалгаж хаагаачээ
Oxid busguichuud mini eej aavaas zayasan eruul saruul ed erxtenee evden suitgej boloxgui shuu Xairan saixan busgui erul mendeeree xoxirch emch nariin xiisen aldaanii zolios bolloo doo