Фото: Цар тахлын дараах анхны Бразил багт наадам

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26


Рио-де-Жанейрогийн Багт наадам бол дэлхийн хамгийн том багт наадам.
 

Энэ наадамд бүтэн жил бэлтгэдэг.
 

Багт наадамд дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид ирж, зочид буудлын үнэ тэнгэрт хаддаг.
 

Самбодромд бүтэн таван өдрийн турш самба бүжгийн наадам болж, 80 мянган хүн үзнэ.
 

Өнгөрсөн жил цар тахлын улмаас наадам цуцлагдсан бол энэ жил хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар болгож, хойшлуулсан юм.
 

Уламжлал ёсоор бол Багт наадам Пасхагаас 40 хоногийн өмнө болдог.
 

Самбодромд наадам 1980 оноос хойш явагдаж байгаа.
 

Цар тахлын үед энд вакцинжуулалтын цэг ажиллаж, орон гэргүй хүмүүсийг тусгаарлаж байв.
 

Бразилд ковидоор 660 мянган хүн амиа алдсан.
 

Одоо Засгийн газраас эдийн засгаа сэргээхээр хичээж байна.
 

Хамгийн анхны Багт наадам 1932 онд болж байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top