Өнөөдөр өглөө 07.57 цагт ОХУ-ын Эрхүү хотоос №306/305 Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг хөдөллөө.
Цар тахлын улмаас 2020 оноос хойш зогсоод байсан зорчигчдын галт тэрэг ийнхүү хоёр жилийн дараа сэргэж байгаа нь энэ юм. Галт тэрэг маргааш өглөө 06.38 цагт УБ-т ирэх юм.
Восток-Телеинформ агентлаг “Энэ галт тэрэг долоо хоногт нэг удаа явна. Баасан гарагт Эрхүүгээс хөдлөж, Ням гарагт буцаж ирнэ. Монголын галт тэрэг ч бас долоо хоногт нэг удаа үйлчилнэ. Өнөөдрийн гал тэргэнд 153 зорчигч суусан. Монголын хилийг давахдаа эрүүл мэндийн бичиг бөглөж, халуунаа хэмжүүлнэ. Амны хаалттай байх шаардлагатай. Амны хаалт байхгүй бол үйлчлэгч нараас авах боломжтой. Харин Монголоос ОХУ-д ирэх тохиолдолд 48 цагийн дотор өгсөн шинжилгээний хариу шаардаж байгаа” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Welcome Russians :)
Ашгүй дээ
orosd 1 dollar ni 72 rubbeli bolood togtson bna.ted dollar ogt sonirohgui ch dee. rubbeli harin changaraad bna ho.
Za dollaraa beldeerei, manaid uzeed avaad bh yu bhav