БНХАУ 10 гаруй жилийн дараа нүүрсний импортоо тэглэлээ

2022 оны 05 сарын 03

БНХАУ нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах зорилго, зорилт дэвшүүлсэн ч эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэйгээр нүүрс олборлолт болон импортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаа билээ.

Хятадын эрчим хүчний ихэнх хувийг дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэдэг бөгөөд энэ станцуудын хэрэглээнд зориулах нүүрсийг дотооддоо олборлохын дээр түнш орнуудаасаа авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхээр болж байв. Тэгвэл Хятад улс нүүрсний импортын татварыг тэглэхээр болсон байна.

Энэ шийдвэр тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Импортын татварыг тэглэхээр болсон нь үндэсний эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой гэж Хятадын эрх баригчид мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр,нүүрсний импортын татварыг 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тэглэх юм байна. Тус улс антрацитаас эхлээд коксжих нүүрс хүртэлх янз бүрийн төрлийн нүүрсний бүтээгдэхүүнд 3-6 хувийн тариф ногдуулдаг. БНХАУ өмнө нь нүүрсний импортыг дэмжих зорилгоор татвараа тэглэж байсан ч сүүлийн 10  гаруй жил огт тэглээгүй билээ.

Бээжин  хамгийн сүүлд 2008 онд дэлхийн эдийн засаг АНУ-д санхүүгийн хямралд автсан үед нүүрсний татвараа тэглэсэн. Харин 2014 онд импортын татвараа сэргээсэн.  Энэ алхам нь Индонез, Орос, Монгол зэрэг нүүрс экспортлогч орнуудад ч ашигтай гэж шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч Канберрагийн Хятад руу чиглэсэн өдөөн хатгасан бодлогын улмаас хоёр талын хурцадмал харилцаа улам хүйтэрсээр байгаа энэ үед Хятад руу хийх Австралийн нүүрсний экспорт төдийлөн өсөх байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Орос-Украины мөргөлдөөний улмаас олон улсын зах зээлд нүүрсний үнэ өссөөр байна.

Түүхий нефть, байгалийн хийн үнэ өсөхийн хэрээр Европын орнууд, тэр байтугай АНУ ч нүүрс рүү шилжиж байна. 2008-2013 оны хооронд зургаан жилийн хугацаанд нүүрсний импорт 40.4 сая тонноос 300 сая тонн болтлоо өссөн тухай хэвлэлүүд гаалийн мэдээллээс иш татан мэдээлж байна. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэйгээр Монголоос импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан, ОХУ-аас импортлоход төлбөр тооцооны асуудал хүндрэлтэй байгаа, АНУ, Канадын  нүүрс үнэтэй, олдоц нь хязгаарлагдмал байгаа гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. 

Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын шинэ бодлого нь хил дамнасан дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ Оросын экспортлогчдод ашигтай байх магадлал өндөр гэнэ. ОХУ найман жил барьсан Хятадтай холбох анхны төмөр замын гүүр болох Тунжян-Нижнеленинское гүүрний хэсгийг албан ёсоор дуусгаснаа өнгөрсөн лхагва гарагт зарласан.

Энэ гүүр нь төмрийн хүдэр, нүүрс, мод зэрэг түүхий эдийг тээвэрлэх зориулалттай. Хятадын юаниар тооцсон Оросын импортын зарим бараа ч  уг төмөр замаар дамжин хэдийнээ Хятадын боомтуудад ирсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхийдөө түүхий газрын тос зэрэг бусад түүхий эдээс гадна нүүрсний үнэ өссөн нь үйлдвэрлэлийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа юм.  Үүний үр дүнд үйлдвэрлэлийн үнийн индекс гуравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар өсөж, зах зээлийн таамаглалаас даваад буй. БНХАУ-ын хувьд хүн амын өсөлт, үйлдвэржилтийн хэмнэлийг даган эрчим хүчний эрэлт ч нэмэгдсээр байгаа юм. 2013 онд гэхэд л эрчим хүчний эрэлт хоёр дахин өсөж байв. 2010 оны дүнгээр, Хятад улс жилд 3.2 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн байна.

Нүүрсний ихэнх хэсгийг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулдагийн дээр нүүрсийг аж үйлдвэр, айл өрхүүд ч ашигладаг аж.  Үүнийг дагаад нүүрсний хэрэгцээ ч нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дотоодоос бүрэн хангах боломжгүй тул бусад орноос нүүрс их хэмжээгээр импортлодог. Хятад улс нүүрс үйлдвэрлэлтээрээ дэлхийд томоохон тооцогддог ч 2015 онд нүүрсний үнэ унасны улмаас олон нүүрсний уурхайгаа хааж байлаа.2019 оны эхний улирлын дүнгээр энэ улс 812 сая тонн нүүрс олборлож байсан бөгөөд олборлолтын гуравны нэгээс дээш хувь Өвөр Монгол, Шаньси, Шэньси гэсэн мужид ногддог юм.  2016 онд БНХАУ 256 сая тонн нүүрс импортлосон бол ердөө 11 сая тонн нүүрс экспортлож байлаа. Харин 2018 онд бүх төрлийн нүүрсний импорт 281 сая тоннд хүрчээ. Хятадын томоохон нийлүүлэгчид нь Индонези, Австрали, Орос юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.83.127) 2022 оны 05 сарын 04

Сэтгүүлчээ гарчигаа зас, хариуцлагатай бай!!!

0  |  0
Russel(154.66.132.133) 2022 оны 05 сарын 04

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 33 7 55 40 49 85

0  |  0
Ойлгомжтой(59.153.114.178) 2022 оны 05 сарын 03

Орос Хятадын түншлэл…

1  |  0
Зоч(103.161.242.150) 2022 оны 05 сарын 04

Сэтгүүлчид минь жаахан мэдлэг мэдэцээ дээшлүүлж байгаа ч дээ. Импортын татварыг тэглэсэн бол нүүрс маань хэл амгүй борлох нь дээ. Нөгөө төмөр замын нарийн царигийн асуудал юу болж байгаа бол...

2  |  0
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 03

Наад гарчигаа, импортоо тэглэсэн биш импортыг татварыг тэглэсэн ш дээ, гарчиг эсрэгээрээ болчоод байна

1  |  0
Top