Бага насны хүүхдийн хоолойг боож, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бага насны хүүхдийн хоолойг боож, ухаан алдуулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины хоолойг боож, ухаан алдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус тоглоомын талбайд тоглож байсан ойролцоо насны танихгүй хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхжээ. Улмаар охины амьсгал боогдож, ухаан алдсан бөгөөд түүнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэжээ.

Охины биеийн байдал хүндэвтэр, тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа ба охины биед халдсан хүүхдийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.  

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юура(202.55.188.125) 2022 оны 05 сарын 06

Хүүхдүүд нэгнээ нохой болгож ингэж тоглоод байдаг юм байна лээ , Эцэг эх нь хараа хяналтнүй хүүхдээ гаргаад хоолойд нь уяа хийж байхад хаана байсан юм бээ? Манайд ийм явдал тохиолдсон 2 найз нэгнээ нохой гээд зуслан дээр оосорлоод явж байхад нь болиулсан 5 настай хүүхдүүд юу мэдэх вээ дээ тоглоом гээд л саваагүйтсэн нь бидний анхааруулж хэлээгүй хайнга зангаас болж байгаа.

4  |  1
K(202.55.188.41) 2022 оны 05 сарын 05

Ymr llryn batsan be

0  |  0
aav(192.82.87.184) 2022 оны 05 сарын 25

odoo huuhdee zoriud deerelhuu zodoonch bolgoj usgudug bolson bainalee. deer n hudalchh, yaj l bol yaj gutgej chaddag. hudlaa uildag. manai barnii neg davarsan ah duus bainaa. eej aav n hudlaa huuhdee umuurnu.

13  |  0
Зочин(192.82.89.59) 2022 оны 05 сарын 25

Миний хүүхэд гээд хүүхдээ өмөөрөөд байдаг оркууд. Үр хүүхдээ шоронгийн хадаас болохоор нь ойлгох биз. Хүн өрөвдөх сэтгэл алга. Хүн биш боож. Багш үг хэлсэн ч өмөөрөөд байдаг хүмүүс

15  |  0
Bi(203.23.49.69) 2022 оны 05 сарын 04

Huuhedteigee sain yarilts, ymar hun bolj bgaag sain ajigla surga, humuujuul!!!!!!!!!!!!!!

1  |  0
Багш(202.126.89.98) 2022 оны 05 сарын 04

0  |  0
Заяа(192.82.69.236) 2022 оны 05 сарын 25

Хүүхдээ боль бай тэгэж болохгүй найзыга хайрла энэ тэрийг заахгүй Миний ганц гэж солиорсон авгай нар эхэссэнтэй холбоотой гэртээ нөхрөө дийлдэг гараад хаана ч хамаагүй орилж явдаг балиар авгаайн хүүхэд л бгаа .Одоо бүгдийг дийлж бгаа ч эргээд хүүхэд чинь боогдож үхнэ гэдгийг сайн ойлгоорой

36  |  0
Russel(154.66.132.133) 2022 оны 05 сарын 06

Сайн байна уу Хатагтай ноён\nТанд зээл хэрэгтэй юу гэвэл jeanpaulrusell@gmail.com хаягаар бидэнтэй холбоо барина уу\nWhatsApp: 0033 7 55 40 49 85

2  |  3
c(66.181.181.199) 2022 оны 05 сарын 04

ma ohiniig bas ueiih n bandia ahdaa zagnuulj bhdaa harlaa gd tolgoieuu n tsohison bsan ohin uwduud bna gd uilaad bsan tarhiniih n ariin ya n taumursun bsan yagaad iim zerleg bolgochood toodoggui etaeg eh n buruu uildliig n heldeggui bnaaa

1  |  0
Mashbat Tsendmaa(202.21.107.74) 2022 оны 05 сарын 05

Etseg ex n baisiimyy? Baigaagyu bol etseg exiin ner? Bsan bol booson xynii ner? Bitii iim zavaan um bicheed bai. \n\n

2  |  0
Яя(192.82.86.216) 2022 оны 05 сарын 25

Эцэг эхчүүдээ үр хүүхдээ анаараачээ. Биеийн хүчирхийллээс гадна сэтгэл санаа үгээр нэгнийгээ аймаар хүчирхийлж бна хүүхдүүд. Хэл амаар доромжлох, бүлэг бүлгээрээ нийлж нэгнээ гадуурхаж бна

17  |  1
Багш(202.179.27.38) 2022 оны 05 сарын 25

2 жилийн короногийн гайгаар хүүхдүүд хараа хяналтгүй утас хэрэглэж сошиалаас элдэв муу зүйлийг маш их сурсан. Дээрээс эцэг эх нь хоорондоо хэрэлдэж зодолдож хэлэх хэлэхгүй үгээр биесээ хэлдэг болсноос хүүхдүүд яг тэр чигээр нь дуурайж байна. Хүүхдүүдийн чинь хүмүүжил гамшиг болсон байна лээ. Мөн эцэг эхчүүд өчүүхэн зүйл болонгуут бөөн сүр бадрааж сургууль дээр багш руу, буруутгаж буй хүүхдүүд руу дайрдаг болсон байна. Шууд ангид орж ирээд ангиас зөвшөөрөлгүй хүүхэд гаргаж загнах хэрэг шүүх, орилж хашгирах гээд өөрсдөө ч асар ёс суртахуунгүй болсон байна лээ. Ёс суртахуун хүмүүжилд нийгмээрээ

29  |  0
Монголчууд(59.153.114.178) 2022 оны 05 сарын 25

Монголчуудын гайхалтай зан төлөв бүх юман дээр харагддаг. Нэг жишээ нь энэ үйл явдал. Ижил үйл явдал болсон монголоос өөр тархитай бүх улс үндэстэн эхлээд “би, миний гэр бүл, ойр дотны хүмүүсийн хүүхдүүд ийм үйлдэл хийхгүй байлгахын тулд би яах ёстой вэ, эхлээд би яах ёстой вэ” гэж тархи нь ажилладаг. Монгол тархи болохоор “бид нарт муу муухай юм зурагтаар үзүүлж байна, улсыг удирдаж байгаа хүмүүс тэрийг нь зохицуулах үүрэгтэй, тэд нар болохгүй байна, хүмүүс ийм л шүү дээ” гэдэг. Агуу монгол тархи сэтгэлгээ бол энэ хорвоогоос арчигдаж мөрөж байгаа нэг хувилбар юм. Заяа нь энэ.

16  |  0
unen ug huchtei(202.9.40.165) 2022 оны 05 сарын 04

хүүхэд эцэг эхийн толь гэдгиймдаа. Цаад хүүхдийн ээж аав хүчэрхийлэгч байж мэднэ

6  |  0
зочин(150.129.141.74) 2022 оны 05 сарын 04

Kино их үзэхээрээ ингэж байгааш дээ..

8  |  0
зочин(150.129.140.233) 2022 оны 05 сарын 04

Монголын маань ирээдүйн иргэд яаж л хүмүүжээд байна даа. Миний мэдэх 4-р ангийн хүүхэд по-д донтчихсон. Эхээсээ нууж датаа аваад датагаараа по үздэг байсан. Аймар аймар яана.

3  |  0
Америк цуврал(66.181.161.100) 2022 оны 05 сарын 05

Америк цуврал хүүхдийн киино үзүүлээд байхаар ийм хүмүүжил авч байгаа шүү

11  |  3
Ee(66.181.161.12) 2022 оны 05 сарын 04

Ene utas ger buliin humuujlees bolnodo terns jaahan huuhed yuge medhw.

1  |  0
Зочин (203.91.115.54) 2022 оны 05 сарын 05

Тeлвизээр гарч байгаа кинонд анхаарал хандуулж хууль гаргах хэрэгтэй Хүүхдийн хүмүүжилд маш муу нөлөө үзүүлж бна

16  |  0
А(192.82.83.75) 2022 оны 05 сарын 04

Хар багаасаа яаана даа

4  |  0
зочин(66.181.161.34) 2022 оны 05 сарын 04

эцэг эхээ л дуурайж үйлдэл хийдэг байхгүй юу. гэрт нь тийм зүйл болдог болхоор дуурайж. эцэг эхийг нь шалга

20  |  0
зочин(66.181.161.34) 2022 оны 05 сарын 04

эцэг эхээ л дуурайж үйлдэл хийдэг байхгүй юу. гэрт нь тийм зүйл болдог болхоор дуурайж. эцэг эхийг нь шалга

2  |  0
Top