Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг саатуулж, байцаалт мэдүүлэг авч, улмаар цагдан хорих саналаа прокурорт хүргүүлсэн билээ. Ингээд дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Д.Эрдэнэбилэгийг ийнхүү хорих болсон шалтгаан нь Хөгжлийн банкнаас зээл аваад, чанаргүй зээлийн ангилалд багтсан асуудалтай холбоотой хэмээж буй.
Ямартай ч Д.Эрдэнэбилэгийг баривчлах үеэр Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист АТГ-ын мөрдөгч нар нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг хураасан ба ХУД-т байрлах гэрт нь нэгжлэг хийсэн юм.
Д.Эрдэнэбилэгийн талаар хэн юу хэлэв?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, үг хэлэхдээ "Д.Эрдэнэбилэг төрд гомдож байна гэж байгааг ойлгохгүй байна. Яагаад гэвэл Д.Эрдэнэбилэг өөрөө төр байсан. Шулуухан хэлэхэд, Д.Эрдэнэбилэг тухайн үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн Банкны бүх удирдлагыг томилсон. Хоёр намыг ч хоёуланг нь удирдаж байсан.
Эрдэнэт, Монголросцветмет, Дархан, Хөтөл, Бор-Өндөр, Багануурыг хууль бусаар авсандаа гомддоггүй юм бол гомдох эрхтэй хүн биш. Д.Эрдэнэбилэг энэ асуудалд олон оролцогч байгаа гэж хэлж байна билээ. Би нэвтрүүлгийг нь харсан. Энд бүх хууль хяналтын байгууллагынхан, шүүгчид байсан. Үүнийг ТЕГ-ын дарга нь удирдан зохион байгуулсан. Харин одоо Засгийн газар хууль ёсны бизнесийн төлөө зогсож байна. Дахин ийм систем Монголд битгий бүрэлдээсэй гэж бодож байна. Хөгжлийн Банктай холбоотой асуудалд байр сууриа илэрхийлж байна билээ. Уг нь бол зээл авсан бол төлөх ёстой. Огт төлөгдөхгүй байгаа зээлийг бид яах вэ. Олон нийт үүнийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна” гэдгийг онцолсон.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж “Д.Эрдэнэбилэгийн мафийн сүлжээг тайлах хэрэгтэй. Энэ хамгийн аюултай зүйл. Ганц сайд, гишүүн битгий хэл төр дийлэхээ байчихсан байна шүү дээ” гэж олон нийтэд байр сууриа хуваалцаж байв.
Сангийн сайд Б.Жавхлан мөн Д.Эрдэнэбилэгийн хамааралтай гэгдэж буй “Кью Эс Си” ХХК нь Хөгжлийн банкнаас 204 тэрбум төгрөгийн зээл авч, "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авахад ашигласан” гэдгийг өмнө нь мэдэгдэж байсныг энд тодотгох нь зүйтэй.
Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр /2022.05.04/ Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ "Олны анхаарлыг татаад буй ”Кью Эс Си” компанийн асуудлаас эхлээд цаг алдалгүй шийдэх ёстой зүйл бий. Тухайлбал, 2018 онд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан мөнгөн дүнг “Кью Эс Си” компанид улсаас төлөх тухай шийдвэр цэцээс гарсан. Үүний дагуу УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн. ”Кью Эс Си” компанийн өрийг барагдуулахын тулд таван зүйл дээр хэлэлцээ хийж, харилцан суутгах замаар тооцоондоо оруулах асуудлыг тусгасан байдаг. Мөн Дархан дахь Төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг цуцалсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол төрийн өмчийн үйлдвэр. Тус үйлдвэрийн зээл нь “Кью Эс Си” компанийн нэр дээр байдаг юм. Иймд зээлээ төлөх шаардлага тавихад тус компанийн зүгээс авсан зээлээрээ гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн тул төмөрлөгийн үйлдвэрийн зээлийн эргэн төлөлтийг хариуцах ёстой гэсэн тайлбар өгч байгаа. "Хөтөл" дээр ч мөн адил. Авсан зээлээ гэрээний дагуу хөрөнгө оруулалт хийсэн гэдэг тайлбарыг өгдөг. Иймд хуулийн байгууллагын оролцоо чухал байна" гэдгийг анхааруулсан.
АТГ ямар учраас Д.Эрдэнэбилэгийг баривчлах болов?
Хөгжлийн банкны хамгийн өндөр дүнтэй зээлдэгчдийн нэг болох "Кью Эс Си", "Хөтөл"-ийн цемент шохойн үйлдвэрийн авсан зээлээр Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банк дахь зээлүүдийг төлж, зориулалтын бусаар ашигласныг АТГ тогтоосон гэж хэвлэлүүд мэдээлж байгаа.
Д.Эрдэнэбилэг хэдэн төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан бэ?
Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компанийн тоонд Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь гээд монголчуудын мэдэх томоохон үйлдвэрүүд багтана. Эдгээр үйлдвэрийг заримыг Худалдаа хөгжлийн банкны охин компани хариуцаж байжээ.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан гэж Засгийн газар үзсэн тул 49 хувийг төрд шилжүүлсэн. Уг асуудлын ард Д.Эрдэнэбилэг байгаа гэх хардлагыг "Кью Эс Си" компанитай холбон хардаж болно. 2018 онд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан мөнгөн дүнг “Кью Эс Си” компанид улсаас төлөх тухай шийдвэр цэцээс гарсан байдаг. Үүн дагуу УИХ-аас Засгийн газарт чиглэл өгсөн. ”Кью Эс Си” компанийн өрийг барагдуулахын тулд таван зүйл дээр хэлэлцээ хийж, харилцан суутгах замаар тооцоондоо оруулах асуудал дээр ажиллаж байгаагаа Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн нь ийм учиртай.
“Кью Эс Си” ХХК нь Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компани юм. Уг компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сард гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байна. Тус зээлийн гэрээгээр 2018 оны 12 дугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан хэдий ч “Кью Эс Си” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичиж, шүүхэд хандсан юм.
Монгол Улсын Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцож, 3 шатны шүүхэд тухай бүр Хяналтын журмаар гомдол гаргаж байсан бөгөөд Улсын Ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг Улсын дээд шүүх 2022 оны нэгдүгээр сард хэлэлцэж, “Кью Эс Си” ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192 572 187 590 244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таванзуун ер/ төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар шүүх шийдвэрлэсэн байдаг.
“Бейзмент” ХХК-д 2010 онд Хөгжлийн банкнаас 61,3 сая ам.долларын зээл олгосон ч зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өр нь 295 тэрбум төгрөг болсон байна. “Бэйзмент” бол ХХБ-ны охин компани гэгддэг.
Сануулахад, 2015 онд Засгийн газар 330 дугаар тогтоол гаргаж, Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хувьчлахаар шийдвэрлэж байв. Хувьчлах доод үнийг 1.386.106.400 төгрөгөөр тогтоож, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддоржийн гарын үсэгтэй тогтоолоор “Бэйзмент” ХХК-д санал болгон худалдсан. Хувьчлах болсон шалтгаан нь ашиггүй ажилласан гэх тайлбартай.
“Хөтөл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нас барснаас хойш өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан бөгөөд өв залгамжлах хуулийн хугацаа өнгөрсөн тул эзэнгүй өмчөөр тооцуулан, төрийн зохих байгууллагын (Хөгжлийн банк) өмчлөлд шилжүүлэх арга хэмжээ авсан юм.
Одоогоор “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болох, улмаар зээлийн эргэн төлөлтийг тус компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны үр дүнгээр богино хугацаанд барагдуулах ажил үргэлжилж байгаа билээ.
Д.Эрдэнэбилэг тохиролцох саналаа Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоноор дамжуулж илэрхийлэв
Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 148 тоот тогтоолоор “Кью Эс Си” ХХК-тай 2014 оны 04-р сарын 04-ний өдөр байгуулсан Концессын гэрээг цуцалж, улмаар “Кью Эс Си” ХХК болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй Уул уурхайн, металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдал орсон.
Үүнтэй холбоотойгоор “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд үүсээд байгаа өр төлбөрийг ойрын хугацаанд барагдуулахад хамтран ажиллах хүсэлтийг Худалдаа Хөгжлийн банканд гаргасан аж.
Тус банкнаас дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мөн хүсэлт гаргаж, үүсээд буй асуудлыг төр, хувийн хэвшил хамтран шийдэх саналаа уламжлаад байгаа. "Кью Эс Си" ХХК, болон Худалдаа хөгжлийн банкны зүгээс Хөгжлийн банкны зээлийг нэн даруй төлөх, төрийг хохиролгүй болгох талаар ажиллахаа мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 9 )
Orhon bol enkhbayariin hadam duu...... tdb d olon jil ajillaj bn..... sahliin toloo bankiig bazdag hun bololtoi shalga
Баттулга элбэгээ хоёр нийлнэ.Одоо энэ хоёр юуг ч хийхээс буцахаа байсан сайханбилэг эрдэнэбилэг хоёрыг нухна.Энхамгалан элбэгээгийн зоригийн хэргийг илчилнэ. бусад нь мэдэх юмаарч маруухан одоо элбэгээ бултах будилуулах бүх аргаа хэрэглэнэБатүүлийн малгайч босч ирнэЮуны тулд баатар өгөхөв алсын бодолтой өгсөн хэрэг
Баттулга элбэгээ хоёр нийлнэ.Одоо энэ хоёр юуг ч хийхээс буцахаа байсан сайханбилэг эрдэнэбилэг хоёрыг нухна.Энхамгалан элбэгээгийн зоригийн хэргийг илчилнэ. бусад нь мэдэх юмаарч маруухан одоо элбэгээ бултах будилуулах бүх аргаа хэрэглэнэБатүүлийн малгайч босч ирнэЮуны тулд баатар өгөхөв алсын бодолтой өгсөн хэрэг
Баттулга элбэгээ хоёр нийлнэ.Одоо энэ хоёр юуг ч хийхээс буцахаа байсан сайханбилэг эрдэнэбилэг хоёрыг нухна.Энхамгалан элбэгээгийн зоригийн хэргийг илчилнэ. бусад нь мэдэх юмаарч маруухан одоо элбэгээ бултах будилуулах бүх аргаа хэрэглэнэБатүүлийн малгайч босч ирнэЮуны тулд баатар өгөхөв алсын бодолтой өгсөн хэрэг
Элбэгдорж сайханбилэг хоёрянз бүрийн юмыг сэдэхдээ авхаалжтай учир энд улсын ерөнхий прокурор орохгүйгээр бүтэхгүй гэсний дагуу ерөнхий прокурор Алтанхуягийг хугацаанаас нь өмнө тохиролцож ог цруулаад Энхамгаланг авчирч таввьсанаа р бүх тоглоом эхэлсэн Инэгж Эрдэнэбилэгтээ хамгаалалт бэлтгэсэн
Ганц сумаао асуудлыг шийдчихвэл амар биш үү. Луйварчдыг өөгшүүлж, тэдэнд дарлуулдаг төр байгаад ч яадаг юм аан.
Uhej dald or ene sahal erdenebileg shunaliin buzar ym da chi eeree.biznesee anhnaas n bosgohgui ulsiin uikdweruudiig hulgailaad baidag hun hog yma chi
Цүнх баригч ч биш, боссынхоо оймсыг угааж явсан жолоочийг төр, эзэн болгосон нь авилгалд бүрэн идэгдсэнээ хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Orhkob gej huniig shalga