Монте Карлод өчигдөр болсон Chanel+ загварын шоунд тус брэндийн эрэгтэй элчин төлөөлөгчдөөс Өмнөд Солонгосын од G-Dragon ганцаараа оролцсон.
G-Dragon Шанел брэндийг өөрийн Peaceminusone загвартай хослуулан, тун дэгжин харагдаж байсан ч фэнүүд нь түүний эрүүл мэндэд ихэд зовсон байна.
Зурган дорхи сэтгэгдлээс дурдвал “Яагаад ийм тураа вэ”, “G-Dragon ийм туранхай билүү?”, “Гуч гарсан эр хүн шүү дээ”, “Өвчин туссан юм болов уу”, “Арай туранхай байна”, “Гоё хувцасласан ч нэг л биш” зэрэг санаа зовсон үг ихэнх нь байлаа.
Сэтгэгдэл ( 0 )