Буриадын Цаг уурын шинжилгээний газраас өнөөдөр мэдээлэл хийж, Улаан-Үд, Загарай, Эвлэг, Сэлэнгэ нийт дөрвөн аймгийн нутгийг ой, хээрийн түймрийн хамгийн аюултай бүс гэж зарлалаа.
Мөн Захаамин, Хурамхаан, Ах, Түнхэн аймагт гал түймэр гарах эрсдэл өндөр байна.
Башкир, Эрхүү, Красноярск муж, Сибирь тэр чигтээ ойн түймэрт автаад байгаа юм. Ихэнх түймэр иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлийн улмаас гарчээ. Улаан-Үдийн ойролцоох ойд бөөгийн ёс заншил үйлдсэн иргэд түүдэг галаа дутуу унтраасан, ойд зугаалсан хүмүүс тамхины ишээ хаясан, шар өвс шатаасан зэрэг олон жишээ байна.
ОХУ-д гал түймрийн эсрэг дэглэм зөрчсөн иргэнийг 4000-5000 рубль, хуулийн этгээдийг 300 мянгаас 400 мянган рублиэр торгож шийтгэдэг. Сибирийн Омск хотод таван хүний амь нас түймэрт хохирсны дараа мужийн дарга Виктор Лупиносыг албан үүргээ хариуцлагагүй хийсэн хэргээр баривчилжээ.
Красноярск мужид нийт 20 түймэр асч байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд 518 байшин, 309 обьект, 61 машин шатаж, 7 хүн нас баран, 19 хүн гэмтжээ. Ялангуяа шар өвc шатааснаас үйдсэн түймэрт тус мужийн Уяр хотын тал нь шатсан байна.
Сэтгэгдэл ( 1 )