Орос, Украины дайн эхлээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Дэлхий нийт хоёр улсын дайнд анхаарлаа хандуулж, улс орнуудын эдийн засаг, хориг арга хэмжээ гээд ар араасаа сөрөг үр дагаврыг дагуулсаар байгаа билээ. Дайн тойрсон асуудлыг хөндөн, олон улс геополитикийн ямар бодлого баримталж буй талаар улстөрч, олон улс судлаач, Олон улсын геополитикийн төвийн орлогч дарга Наталья Макееватай ярилцлаа.
-Орос, Украины дайныг дэлхий нийт өөр өөрийн өнцгөөс харж дүгнэж байна. Ихэнх хувь нь Украины талд орж байна шүү дээ. В.Путин Ялалтын баяраар ОХУ Украинд цэргийн ажиллагаа явуулсан нь цаг үеэ олсон, цорын ганц зөв шийдвэр байсан” гэж хэлсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Та бүхэн энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Орос, Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. ОХУ болон Украин улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсээд хоёр сар гаруй болж байна. Дайн үүсэх гол шалтгаан нь Украин улс Европын холбоонд элсэх хүсэлтээ өгсөнтэй холбоотой, мөн Украин дахь орос иргэдийг хоморголон устгаж, оросоор ярьдаг хүмүүсийг хөнөөж геноцит хийж байсантай холбогдож энэ бүх цэргийн ажиллагаа эхэлсэн. Мөн түүнчлэн хэрвээ Украин улс Европын холбоонд элсчих юм бол АНУ өөрийн зэр зэвсэг, агаарын эсэргүүцэгч ойрын болон холын пуужингуудаа Украинд суурилуулж эхэлнэ гэсэн үг. Энэ нь Моксва руу цохилт өгөхөд тавхан минутын зайтай болж ойртож байгаа юм. Хэрэв АНУ Польшоос Москва руу пуужин харвахад 15 минут байдаг. Одоогийн байдлаар Европын холбоо ОХУ хоёрыг тусгаарладаг хоёр улс байдаг нь Украин, Беларус улс юм. Тавхан минутын зайнд цохилт өгөх юм бол хариу арга хэмжээ авах цаг хугацаа байхгүй болно гэсэн үг. Энэ бүх асуудлын улмаас ОХУ-ын аюулгүй байдлыг хангах болон дэлхий нийтийн олон туйлт системийг бүрдүүлэхийн тулд, АНУ-ыг дангаар нь ноёрхуулахгүйн тулд цэргийн ажиллагаа эхэлсэн.
В.Путин Ялалтын баяраар дэлхийн энх тайвны төлөө дайныг эхлүүлсэн гэж мэдэгдэл хийсэн. АНУ-ын түрэмгийллийг зогсоох, нэг туйлт системийг олон туйлт систем рүү шилжүүлэх, Хойд Атлантын цэргийн нэгдэл буюу НАТО-гийн хүрээг хумих, барууны орнуудын өргөн далайцтай довтолгооноос хамгаалахын тулд Орос улс арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн гэдгээ ч хэлсэн. НАТО хуучны системтэй улс орныг өөртөө нэгтгэж байгаа нь дэлхийн геополитикийг тогтворгүй байдалд хөтөлж байна. В.Путинын хэлсэнтэй би төдийгүй адил бодолтой байна.
-АНУ хоёр улсын дайны явцад хөндлөнгөөс нөлөөлж буй нь цаашид ямар эрх ашиг, боломжийг харсанд оршиж байна вэ?
-АНУ нь ганц ОХУ, Украины асуудалд оролцож байгаа ч биш. Иран, Сирийн асуудалд оролцсоор ирсэн бөгөөд энэ удаа Украины асуудалд маш их хүч хаяж оролцож байгаа. Маш том мэдээллийн хэрэгсэл CNN, BBC зэргээрээ янз бүрийн сөрөг мэдээллийг цацах, үнэнийг мушгин гуйвуулж, зөвхөн Украины талд үйлчилж байна. Үүний томоохон илрэл нь оросын олзны цэргийг украинчууд тамлаж байгаа бичлэгийг CNN, BBC санаатайгаар нуун дарагдуулж байна. АНУ-ын сонирхол нь нэгдүгээрт, Украиныг Европын холбоонд элсүүлж өөрийн зэр зэвсэг, цэрэг армийг Украины нутаг дэвсгэрт байрлуулах юм. Хоёрдугаарт, дэлхий дахинд тодорхой хэмжээний том, жижиг мөргөлдөөн, дайн самуун үүсгэж зэвсэг техник нийлүүлснээр тэд асар их ашиг олж байгаа. Гуравдугаарт, манай хоёр улсын дайнд хөндлөнгөөс оролцож дэлхий дахинд тогтворгүй байдал үүсгэснээрээ эргээд АНУ-ын эдийн засагт сөргөөр биш эергээр нөлөөлж эхэлдэгт байгаа юм. Мөн түүнчлэн, АНУ, Украиныг дэмжин турхирах, зэр зэвсгээр хангаж байгаа нь хожим Украиныг дотоодод хагаруулдах, Украинд өөрсдийн ноёрхлоо тогтоох, Украины байгалийн баялагт эзэн суух гэсэн атгаг санаа агуулж буй хэрэг юм.
-Өмнө нь газар нутгаа алдсан улсууд ОХУ-тай нэгдэж дайнд цэргээ оруулж байгаа гэдэг нь үнэн үү? Сая ялалтын баяраар холбоотон улсдаа баярын мэнд хүргэсэн байсан?
-ОХУ-ын цэргийн ажиллагаанд олон орон цэргийн нэгдлээ татан оруулж байгаа. Тухайлбал, Сирийн цэргийн нэгдэл сайн дураараа нэгдэн оролцож дэмжлэг үзүүлж байгаа.
Энэхүү мэдээлэл нь үнэн. Ялалтын баяраар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэлээн хэдэн орны Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгчид баярын захидал илгээж, мэнд хүргэсэн. Тухайлбал, Ирак, Иран, Сири, Казакстан, Туркменистан, Узбекистан зэрэг орны ард түмэнд Ялалтын баярын мэндчилгээ илгээсэн.
-ОХУ-ын цэргүүд Украинд хүчирхийлэл үйлдэж, гэм зэмгүй хүүхдүүдийг хөнөөж байгаа гэсэн мэдээллийг Украинчууд дамжуулж байгаа. Бодит байдал дээр нөхцөл байдал ямар байгаа вэ?
-ОХУ-ын Украин дахь цэргийн тусгай ажиллагааг буруутган, мушгин гуйвуулж буй олон орон бий. Тэрний дунд АНУ болон Их Британи улсууд оройлон оролцож дэлхий дамнасан сайтаараа, мэдээллийн хэрэгслэлээрээ, өөрсдийн санхүүжүүлдэг байгууллагуудаараа, CNN, BBC зэрэг дэлхийн хэмжээний мэдээллийн сувгаараа дамжуулан янз бүрийн троллууд бодит байдлаас хэт тасарсан, харлуулсан худал ташаа мэдээллийг тарааж байна.Үүн дотор ОХУ-ын цэргүүд чөлөөлсөн хот тосгоныхоо ард иргэдийг үй олноор устгаж байна, хүчирхийлж байна, бөмбөгдөж байна гэдэг мэдээллийг цацаж байгаад харамсаж байна.
Бодит нөхцөл байдал дээрээ тийм биш. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа нь тодорхой цэргийн объектуудад, ялангуяа цэргийн хэрэгсэл агуулсан агуулах, цэргийн бааз, удирдлагын штабуудыг нь онилон тусгай пуужингаар харван устгаж байгаа.
-Дайн хэр сунжрах төлөвтэй байна вэ. Хоёр улсын энхийн хэлэлцээр ямар түвшинд байна вэ?
-Цэргийн тусгай ажиллагааны хугацаа төлөвлөснөөс тодорхойгүй хугацаанд сунгагдсан. Хоёр улсын энхийн хэлэлцээр мухардалд орсон байдалтай байна. Эхний хэлэлцээр Беларус улсад, хоёр дахь хэлэлцээр Турк улсад гээд хэд хэдэн удаа энхийн зөвшилцөлд хүрэх гэж оролдсон боловч амжилтгүй боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах В.Мединский тодорхой мэдэгдлүүдийг тухай бүрд нь гаргаж байсан. ОХУ-ын талаас аль болох эв найрамдалтай харилцааг эрхэмлэж, энхийн хэлэлцээрт хүрэхийг эрмэлзсэн. Гэвч Украины талын төлөөлөгчид энэ саналыг хүлээж аваагүй, тэд хэлэлцээрийг аль болох хойшлуулах ашиг сонирхолтой байсан. Одоогийн байдлаар хоёр талууд гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зураагүй, харилцан гал нээсэн, энхийн хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар хойшилсон, ийм байдалтай байна.
ОХУ-ын зүгээс Украины Ерөнхийлөгчид тодорхой дөрөвхөн шаардлагыг хүргүүлсэн. Хамгийн нэгдүгээрт Украин улс нь зэвсэггүй бүс болох, хоёрт Украин улс нь Донецкын бүгд найрамдах улс болон Луканскын бүгд найрамдах улсыг тусгаар улс гэж зарлах, гуравт Кремийн хойгийг ОХУ-ын газар нутгийн нэг субъект гэдгийг хүлээн зөвшөөрөх, дөрөвт Украин улс нь ОХУ болон бусад улстай харилцахдаа нээлттэй энхийг баримтлагч, төвийг сахисан улс байх гэсэн ийм үндсэн шаардлага байгаа. Харин Украины зүгээс ОХУ-ыг цэргээ татаж, манай нутаг дэвсгэрийг орхино уу гэсэн хүсэлтийг тавьсан.
-ОХУ цэрэг хүчний хувьд хэр их хохирол амсаад байна вэ. Мөн дайнд буриад, халимаг зэрэг бага үндэстэнгүүдийг татан хоморголж байгаа нь геноцит биш үү. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-ОХУ-ын хувьд тодорхой хэмжээний хохирлыг амсаж байгаа. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сарын 25-нд ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас цэргийн ажиллагааны хохирлыг гаргасан. Энэхүү мэдээллээс ОХУ-ын 1335 цэргийн албан хаагчид амь үрэгдсэн гэж байгаа боловч Украины Батлан хамгаалахын яамнаас энэхүү тоог үгүйсгэн ОХУ-ын амь үрэгдсэн цэргүүд 20 мянга хол давсан гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл юм.
Энэхүү цэргийн ажиллагаанд Алс дорнод болон Сибирийн тойргоос гэрээт цэргүүдийг татан авчирч байгаа. Энэ бүсэд буриад, халимаг хүмүүс ихэвчлэн амьдардаг. Заавал бага ястан үндэстэнг тухайлан шилж сонгосон зүйл байхгүй учраас геноцит гэж хэлж болохгүй. Яагаад Алс дорнод болон Сибирээс цэргээ татаж байна гэхээр зэвсэгт мөргөлдөөнд улс орон цэргүүдээ оруулахдаа төв нийслэлээ тодорхой хамгаалалттай, бүрэн бүтэн үлдээх ёстой байдаг. Тиймээс Моксвагийн гарнизон болон төв нийслэлийн ойр хавийг хамгаалж буй цэргийн гарнизон бүрэн бүрэлдэхүүнээрээ үлдсэн.
-Энэхүү дайн нь дэлхийн геополитикт хэрхэн нөлөөлж буй гэж үзэж байна вэ?
-Яг одоо болж буй нөхцөл байдал нь Украин, ОХУ хоёр улсын дунд болж буй зүйл биш юм. Энэ бол ОХУ, АНУ хоорондын дунд жинхэнэ хүйтэн дайн үргэлжилж байна. Энэ нь дэлхий нийти нэг үзэл баримтлалаас олон туйлт үзэл баримтлалтай шилжиж буйтай холбоотой. Үүний тод жишээ бол ОХУ-ын тусгай ажиллагааг БНХАУ, Энэтхэг, Беларус, Хойд Солонгос, Казакстан, Серб, Иран, Ирак улсууд идэвхтэй дэмжиж байгаа. Тийм учраас долларын ханш унаж олон туйлт систем бий болно гэдэгт олон улсын шинжээч хүний хувьд, олон улсын геополитикийн төвийн орлогч даргын хувьд итгэлтэй байна.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Америкийн байден чөтгөр лүүгээ тонилоосой
Олон улсын геополитикийн төвийн орлогч дарга нь ийм явцуу бодолтой жинхэнэ рашист байна. Тусгаар улс руу халдан түрэмгийлж дайрч орчихоод ОХУ-ын талаас аль болох эв найрамдалтай харилцааг эрхэмлэж, энхийн хэлэлцээрт хүрэхийг эрмэлзсэн гэж ш....даг хаха
tanai site er n dain putiniig demjsen aguulgatai medeelel ih oruulah yma.huchirhiillig demjigch dargatai ymuu haashaa ym be.haramsaltaiya
Хуцдаг пизда вэ,иди нахуй
Зөв шдээ