The Diplomat: Хийн хоолой Монголын Орос, Хятадаас хараат байдлыг нэмэгдүүлнэ

2022 оны 05 сарын 15

“The Diplomat”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский хүүхэд насаа Монголын уул уурхайн хот  Эрдэнэтэд өнгөрөөсөн. Тухайн үед Монголын тусгаар тогтнол ЗХУ-аас ихээхэн хараат  байсан бөгөөд 1973 онд Чилид төрийн эргэлт гарсны дараа коммунист орон  нөөцөө  нөхөх зорилгоор Эрдэнэтийн зэсийн уурхайг хөгжүүлж байв. Харин өнөөдөр  Зеленский Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд үндэстнээ удирдан чиглүүлж байгаа энэ үед Монгол Москвагаас хараат байдлаа нэмэгдүүлэх хийн хоолойн хэлэлцээр рүү харанхуйгаар орж байна.  Монголыг дамнасан байгалийн хийн хоолой барих санаа  шинэ зүйл биш бөгөөд 2018 онд болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр анх яригдаж эхэлсэн.  2019 онд Газпром болон Монголын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани “Сибирийн хүч 2”-ын Монголын газар нутаг дээгүүр тавигдах  “Союз-Восток” хийн хоолойн ТЭЗҮ-ийг хийж эхэлсэн.

Энэ оны эхээр Монголын эрх баригчид  болон "Газпром" компани "Союз-Восток"-ын ТЭЗҮ-ийг баталсан ч "Сибирийн хүч 2"-ын ерөнхий ТЭЗҮ-ийн ажил үргэлжилж байна. Оросууд Украин руу довтолж эхэлснээс хойш хэдхэн хоногийн дараа "Эрдэнэс Монгол" болон "Газпром" компани 2024 онд баригдаж эхлэхээр төлөвлөж буй уг хоолойн инженерийн болон зураг төслийн ажлын гэрээнд гарын үсэг зурсан. Хэдийгээр байгалийн хийн хоолой барих ямар ч туршлагагүй ч “Союз-Восток” төслийн техникийн болон санхүүгийн асуудлыг үнэлэхэд Монголын тал  хөндлөнгийн зөвлөхүүдийг оролцуулаагүй байна. Гуравдагч этгээдийг татан оролцуулснаар  дамжуулах хоолойн санхүү, инженерчлэл, байгаль орчны асуудлыг илүү нарийвчлан судлах боломжтой ч Монголын Улс ч, Газпром ч  тийм сонирхолгүй байна.

Гуравдагч этгээдийн оролцоогүйгээр Монгол Улс ОХУ-аас ихээхэн хэмжээний зээл авч, зардлынхаа тодорхой хэсгийг санхүүжүүлэхийн зэрэгцээ байгалийн хийн транзит тээврийн төлбөрөөс төлөхийг зөвшөөрч магадгүй юм. ЗХУ-ын үеийн Эрдэнэтийн зэсийн уурхайн бүтээн байгуулалттай  төстэй энэ хувилбараар бол  Монгол Улс  үндэслэлгүй зардлын дарамтыг үүрч, төслийн үр ашгийг урт хугацаанд хүртэхгүй байх магадлалтай.

"Союз-Восток"-ыг улс төрөөс ангижруулж, олон нийтийн хяналтаас холдуулснаас  харахад ОХУ  Монголын клептократ улс төрийн ангитай  хамтран ажилласан нь тодорхой байна. Украины дайнтай холбоотойгоор Монголын олон нийтийн тодорхой хэсэг Оросын байгалийн хий дамжуулах хоолойг газар нутаг дээгүүрээ дамжуулан өнгөрөөх нь зөв эсэхэд эргэлзэж байна. Гэсэн хэдий ч  Монголын улс төрийн намуудын аль нь ч уг төслийг эсэргүүцэхийг хүсэхгүй байгаа бололтой. 2010-аад оны дунд үеэс ОХУ орос хэл, соёлыг сурталчлах үйл ажиллагаагаа нэмэгдүүлж,  цэргийн тусламж үзүүлж, Монгол дахь  ЗХУ-ын үеийн дайны дурсгалт газруудыг сэргээсэн. Цаашлаад Москва тавдугаар  сарын 9-ний Ялалтын баярыг Оросоос ялгагдахааргүй хэлбэрээр Монголд экспортложээ.

Монголын эрх баригч нам Украин дахь Оросын дайныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн олон улсын 20  намын тоонд багтсан нь гайхмаар зүйл биш юм. Тэгээд ч Монгол Улс “Союз-Восток” хийн хоолойн геополитик, геотехникийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна гэж үзэх үндэслэл бага. Улс төрийн зорилгоор ОХУ хий дамжуулахаа зогсоосон тохиолдолд мөнгөн урсгалыг саатуулж, Улаанбаатарын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж, улмаар улсыг өрөнд оруулж болзошгүй юм. Түүнчлэн  Оросын эрчим хүчийг орлох эх үүсвэр болох усан цахилгаан станцтай болох гэсэн Монголын оролдлогыг Орос хаасаар байгаа нь хардлага төрүүлж байна.

Далай ламыг Монголын буддистуудын урилгаар тус улсад  айлчлах болгонд хилээ хааж, дипломат дарамт шахалт үзүүлдэг  зуршилтай Хятадын хувьд мөн давуу тал болох магадлалтай. Газрын тос, байгалийн хийн хоригт баригдсан ОХУ Улаанбаатартай хамтран ажиллаж, Хятад руу экспортоо нэмэгдүүлэхийг улам бүр эрмэлзэх болно. Энэ нь Хятадад шатахууны хямд үнээр тохиролцох хөшүүрэг төдийгүй Монголын буддын шашинтнуудад өөрийн хүсэл зоригоо тулгах хэрэгсэл болж байна. Тодруулбал, Бээжин Монголын буддистуудыг Далай ламтай харилцаагаа таслах, Бээжинг дэмжигч Жавзандамба хутагтыг сонгоход шахалт үзүүлэхэд Москвагаас тусламж хүсэх магадлалтай.

Далай ламаар удирдуулсан Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулах үйл явц нь Төвөдийн буддизмын төлөөх тэмцэл дэх хүчний тэнцвэрт байдлыг ихээхэн хазайлгах бөгөөд Хятад, Монголын харилцаанд удаан хугацаанд тэсрэх бөмбөг болж ирсэн. Далай ламын айлчлалаас болж Бээжин  олон удаа хилээ хааж байснаас гадна хоёр улсын бусад дипломат харилцаанд ч сөргөөр нөлөөлсөөр ирсэн.  Газпромтой тохиролцсоноос үүдэж, Монгол Улсын Орос, Хятад хоёроос хараат байдал нэмэгдэхээр байна. Төслийн өндөр өртөг өндрөөс гадна Монгол Улс ашгийнхаа талаар  хэлэлцэхийг хүсэхгүй байгаа нөхцөлд энэ бүхэн эдийн засгийн хувьд  хамгийн бага ашигтай байж болох юм. Тиймээс "Союз-Восток" хоолойн төслийг илүү сайн цаг иртэл  зогсоох нь Улаанбаатарын хийж чадах хамгийн зөв сонголт юм.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бнмау(66.181.160.57) 2022 оны 05 сарын 17

Аиерик барууныхан монголыг юугаар гийгүүлсэн билээ ганц үйлдвэр барьж өгсөн билүү харинбайсан бүгдийг нь зохион байгуулалттай устгасан бишүү

1  |  0
Эх оронч(202.21.108.179) 2022 оны 05 сарын 18

Манайх оросоос 90 хувийн хамааралтай. Хятадаас 10 хувийн хамааралтай. Манайх оросоос бензин түлш, цахилгаанаа аваад л 90 хувь хүрч байгаа юм. Үүнийг хүмүүс огт ойлгохгүй байна. Хужаагийн Эрээнээс бараа зөөгөөд зөөгөөд 10 хувь хүрэхтэй үгүйтэй байна ш дээ. Бусдын хараат байдлаас гарах гэж бодож байгаа бол 90 хувь руу анхааралаа хандуулах ёстой. Иймийн тулд 1-р-т хийн хоолойг нутгаараа дайруулахгүй байх, 2-р-т УЦС-уудыг олныг барих, болж өгвөл гуравдагч улсын туслалцаатайгаар нэг хоёр зэргийн АЦС барих. 3-р-т Маш хурдан нефть боловсруулах үйлдвэртэй болох. Шинээр хайгуулын ажлыг эрчимжүүлэх

1  |  0
Ха ха ха(202.126.90.24) 2022 оны 05 сарын 17

Шал худлаа солиороод Орос Хятадын дундаас галав юүлж , дэлхий сөнтөл оршихоос хойш . Энэ хоёр улстай эвийг эрхэмлээд , эмэгтэйчүүд Хятад хүүхэд гаргахгүй байвал . Орос бидэнд гай болж укриан шиг дайн зарлахгүй

1  |  0
Хоолой(202.55.180.58) 2022 оны 05 сарын 17

Хоолойтой хоолоогүй энэ 2-оос бүрэн хараат юм чинь ядаж хоолойгоос хэдэн төгрөг олсон нь дээр дээ

1  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 05 сарын 17

Хэдэн төгрөгөөр улсаа худалдах гэс байна эрх баригчид

0  |  1
Зочин(202.21.107.113) 2022 оны 05 сарын 17

Манай төр засгийнхан яагаад манай улсыг тойруулж хийн хоолой татах гээд байна вэ гээд л гүйлдээд байсан. Ямар ч байсан ашигтай л юм байлгүй дээ.

1  |  0
Сайн(202.9.40.202) 2022 оны 05 сарын 17

Төслийг зогсооно гэнэ үү ингэх нь хэнд ашигтай гэж зөвхөн барууны луйварчидад л ашигтай Монгол улс зогсооно гэж байхгүй ээ

2  |  1
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 15

Манай нүүрсний төмөр замыг оросууд яаж гацаалаа. Хор уршгиыг нь одоо бид амсаж бна. Өөрсдөө болохоор нариын царигаар холбогдоод эхэлчихсэн хятадтай

3  |  0
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 17

Баттулгаар дамжуулж оросууд манай нүүрсний төмөр замыг хичнээн жил гацаав. Гэтэл өөрсдөө хятадтай нарийн төмөр замаар холбогдоод эхэлсэн.

3  |  0
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 15

Баттулгаар дамжуулж оросуудын хятад руу нүүрс тээвэрлэх төмөр замыг хэрхэн гацаав. Одоо нарийн бүдүүн төмөр замын асуудлаас болж дахиал наад зах нь 5 -10 жил болно. Хятадууд зүгээр л хурдан шилжүүлэн ачих асуудлыг хурдан шийдчих нь гэж бодож бна уу. Үгүй. Энэ хооронд нүүрсний хэрэглээнээсээ хятад 100 хувь татгалзчихна. Оросууд өөрсдөө болохоор хятадтай нариын царигаар холбогдоод эхэлчихсэн. Оросууд монголчуудыг ингэж л харж үзнэ дээ.

2  |  0
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 15

Үнэн юм их бичжээ. Сүүлийн үед оросын элчингээс хийж буй үйлдэл хэлж буй үг Монголыг үл хүндэтгэж буйг харуулж бна. Азизов гэж нөхөр Монголд хэдэн жил болов ооо

2  |  1
Пан Коручек (192.82.77.128) 2022 оны 05 сарын 15

Ер нь алсдаа эрчим хүч, нефть шатахуун дээрээ нэмээд колони болохоос гадна 2 улсын хоорондын хурц асуудал болох өндөр магадлалтай. Бие даасан тусгаар улсын БОДЛОГОТОЙ байвал зүгээр дээ

2  |  0
Zochin(192.82.75.200) 2022 оны 05 сарын 16

Ene mongoliin ediin zasagt nemertei tusuliig zogsooh asuudliig yariad ehellee. Tsaad sanaa ni orosiig nuraah baruunii bodlogiig mongold heregjuuleh gesen oroldlogo yum daa.Mongoliin zasag ard tumendee ashigtai l huvilbariig songoh estoi.

2  |  0
Я(202.9.46.134) 2022 оны 05 сарын 15

Зааа гуц гуц

3  |  0
иргэн(66.181.178.21) 2022 оны 05 сарын 16

за ёстой хол очиж хуц гэгчээр Оюутолгойн төсөл дээр санаа тавьж анхаруулахгүй яасан юм. Эрдэнэтийн төсөл одоо биднийг тэжээж бна.Манай өрийн төвшинг багасгах хүсэлтэй бол ОУВС, ДБ ,Соросын сан зэргээ татчих

5  |  0
зззз(64.119.16.232) 2022 оны 05 сарын 16

Монгол ашигтай төсөл болохоор хор хутгаач нар их байна

5  |  0
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 15

Бгаа юм. Манай 76 үхриыг эрүүл гэж хэлэхэд хэцүү шүү.

0  |  0
Зочин (192.82.89.182) 2022 оны 05 сарын 16

Өнөөдрийг хүртэл амаараа л ярьлаа. Цаасан дээр буулгаад ингэж ингэж асуудлыг шийднэ гэсэн нэг ч факт баримт алга. Үнэхээр оросуудад тулгаад шаардаад бгаа юм бол манайх яагаад эгийн голынхоо асуудлыг сөргүүлээд тавьж болдоггүй юм бэ. Манайх бензин тосныхоо асуудлыг яагаад ярьж болдоггүй юм бэ. Оросууд 21 зуунд амьдарч бна гэдгээ ухаарахгүй хуучны сэтгэлгээнээсээ салж чадаагүйг украйны болон бусад асуудлууд бэлхнээ харуулж бна. Дээрэлхэж чаддаг ганц улс монгол л үлдэж бна. Яагаад оросууд украйны мариуполь одессаг авах гэж улхйраад бгаа юм бэ гэвэл украйныг монгол шиг далйд гарцгүй болгох гэж

1  |  2
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 15

Оросууд монголчуудыг бие даасан улс гэж бодох нь юу л бол ерөнхий сайдуудыг нь нутагтаа аваачаад л буудчих даг улс шүү дээ. Сүүлийн жишээ эгийн голын усан цахилгаан станц. Худалдаанд тавьж буй гаалийн татвар. Манай экспортын хэмжээ. Манай хөгжил дэвшил нь Орос хятадын хувьд сайн зүйл биш. Бодох юм их бна шүү. Ерөнхий сайдад Доржханд Ганибал гишүүн 2 энэ асуудлаар асуулга тавьсан. Таг чиг. Эхлээд гэрээнийхээ төслийг харах ёстой тохирох ёстой. Аюулгүй байдал зэрэг бүх асуудлаа маш нарийн тусгах ёстой. Монгол энэ асуудалд харанхуй хандаж бна гэсэн бна. Энэ үнэн.

1  |  1
Зочин(192.82.89.182) 2022 оны 05 сарын 15

Бодох л ёстой асуудлуудыг хөндөж. 7 хэмжиж 1 огтол гэдэг дээ. Хоолой тавьсаны дараа энэ чинь оросын өмч гэж явна. Хоолойноос 800 метрийн зайд хамгаалалтын зурвас татна гэж бгаа. Энэ зурвас нь Оросын хил болоод явчих вий. Цэргүүд орж ирэх вий. Монголыг орос хятад 2 хуваах гэж бгаа юм биш биз. Манай эрх мэдэлтэнгүүд гэрээний төслийг эхэлж харж ард түмнээрээ нээлттэй хэлэлцүүлэх хэрэгтэй дээ. Гэрээнийхээ төслийг хараагүй байж ТЭЗҮ энэ тэр яриад бгаа нь сонин. Эхлээд гэрээнийхээ төслийг хараад нарийн шириын юмаа маш сайн тохирсоны дараа техникийнхээ ажилд орох хэрэгтэй дээ. \n

1  |  2
Газ(192.82.71.241) 2022 оны 05 сарын 15

ОХУ -н төлөөлж байгаа албаны хүн буюу элчин сайд албан ёсоор хийн хоолойн хамгаалалт ОХУ асуудал гэж мэдэгдсэн. Өөр улсуудад хийн хоолойн хамгаалалт хий дамжуулагч компанийн хяналтанд дор хоолой дамжин өнгөрч байгаа орны хариуцлах асуудал байдаг.

0  |  0
Зочин(139.5.218.84) 2022 оны 05 сарын 15

Гадны хөлснийхөн , эх орноосоо урвагчид одоо больчихоо. Монгол улсад ашигтай юм бүхэн рүү ингэж шүлсээ үсчүүлж хөлсөөр бичихээ зогсоо. Яаж ч бодсон асар их ашигтай их хэмжээний валют орж ирэх төсөл шүү дээ.

7  |  1
Хххх(202.126.89.39) 2022 оны 05 сарын 15

Оюутолгойгоо юу гэхийн бол британичууд. Баялагийн эзэн монголчууд баялагаа ашиглуулсаны төлөө өрөнд орсон ч байх шиг

3  |  0
baruuniihanii tarhi (202.55.191.130) 2022 оны 05 сарын 15

ene tosol manai mongold asar ih ashigtai tosol shuu. ene tosold mongolchuud mongo gargaj zeel abahgui sh dee. harin manaid 2000 ajiliin bair gargaj bas bus material ed zvils mongoloos aban daa. damjuulsanii holsond 1.5-2 terbum dollar mongold tolon sh dee. baruunii daralt shahaltiig ogt tooj bolohgui shuu..

5  |  0
Top