Финланд болон Швед барууны орнуудын цэргийн эвсэл болох НАТО-д гишүүнээр элсэхээр болсон тухайгаа мэдэгдсэнээр олон жилийн турш баримталж ирсэн төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлогоосоо ухраад байгаа билээ. Харин яг энэ үед ОХУ улам бүр хүрээгээ тэлж, хил рүү нь ойртсоор буй НАТО-гийн эсрэг ямар хариу арга хэмжээ авах бол гэдэг дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Финланд улс өнгөрсөн долоо хоногт тус байгууллагад өргөдөл гаргахаар болсноо зарласны дараа Москва үүнийг таатай хүлээж авахгүй байгаагаа илэрхийлсэн.
Шведийн эрх баригч Социал-демократ нам НАТО-д элсэхийг дэмжиж, Финланд улс НАТО-д элсэх хүсэлт гаргахаа албан ёсоор мэдэгдсэний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО өргөжиж буй асуудал гэдгийг онцолсон байна. Кремлийн бусад өндөр албан тушаалтан НАТО улам өргөжиж буй нь ноцтой алдаа гэж мэдэгдээд байгаа юм. Финланд, Швед хоёрыг НАТО-д гишүүнээр элсүүлэх асуудал хараахан дуусаагүй байгаа. Учир нь, НАТО-гийн эвслийн 30 гишүүн улсын парламентын зөвшөөрөл шаардлагатай бөгөөд одоогоор Турк эсэргүүцлээ илэрхийлээд байна.
НАТО-ГИЙН ӨДӨӨН ХАТГАЛГА
Олон жилийн турш ОХУ НАТО-гийн холбоотнуудын агаарын орон зайд ойртож эсвэл ойр ойрхон өдөөн хатгасан дайралт хийсээр байсан бөгөөд сүүлийн хэдэн жил энэ алхамынх нь давтамж нэмэгдсэн. Шинжээчид Швед, Финланд улс НАТО-д элсэх шийдвэр гаргасан тул ОХУ-ын өдөөн хатгалгад бэлэн байх ёстой гэдгийг анхааруулж байна. АНУ-ын Европ дахь армийн командлагч асан, чөлөөнд гарсан дэслэгч генерал Бен Ходжес даваа гарагт CNBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ нь Балтын тэнгис болон Хойд туйлын аюулгүй байдлыг бүхэлд нь өөрчилнө” гэж мэдэгджээ. Тэрбээр “Мэдээж агаарын орон зайн зөрчлүүд гарсаар байх болно.
Гэхдээ бид холбоотнууд бөгөөд мэргэжлийн түвшинд хариу үйлдэл үзүүлэх болно. Оросуудын хүсэж буй зүйл бол удахгүй 32 нас хүрэх НАТО-гийн 30 улстай тулалдах явдал юм. Путин Финланд, Шведийг заналхийлэх болно. Гэхдээ түүний цэргийн хүчний дийлэнх нь Украинд байгаа тул түүнд хийж чадах зүйл алга. Тиймээс тэд Швед эсвэл Финландын эсрэг бодит аюул учруулахгүй” гэжээ.
КИБЕР ХАЛДЛАГА БА ЦЭРГҮҮД
Швед, Финландын аль аль нь НАТО-д элсэж буй нь Оросын эсрэг алхам биш гэдгээ илэрхийлсээр байгаа ч Москва Украинд ямар ч шалтгаангүйгээр түрэмгийлсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хэмээн мэдэгдэж буй. Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон ням гарагт CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа НАТО-д элсэх нь аюулгүй байдлынхаа хувьд хамгийн сайн зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлж, "Ямар хариу арга хэмжээ авах нь Путинээс хамаарна. Бид Оросын зүгээс ирэх кибер болон бусад халдлагад бэлэн” гэжээ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАЙН
НАТО-г хүрээ тэлснийг эсэргүүцэж, Оросоос ирэх шийтгэл нь эрчим хүчний салбарт байж магадгүй гэдгийг шинжээчид онцолж байна. ОХУ Европын холбооны хийн импортын 40 орчим хувийг бүрдүүлдэг учраас энэ салбарт хүчирхэг хэвээр байна. Европ газрын тос, байгалийн хийн хувьд Оросоос хараат байдлаа багасгахын тулд өөр эрчим хүчний эх үүсвэр хайж байгаа ч Москвагаас хамааралтай хэвээр байна. “AXA Investment Managers” группийн ахлах эдийн засагч Гиллес Моек даваа гарагт "ОХУ Европын холбоонд нийлүүлэх хийн нийлүүлэлтээ хаах боломж байсаар байна" гэж мэдэгджээ. Финландын удирдагчид НАТО-д элсэхийг дэмжиж байгаагаа зарласнаас нэг өдрийн дараа Оросын төрийн өмчит Интер РАО компани Финландад цахилгаан эрчим хүч экспортлохоо зогсоож байгаагаа зарласан.
ОХУ ЯМАР БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛСЭН БЭ?
Даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдэл хийж, “Швед, Финланд НАТО-д элсэхээр төлөвлөж буй нь алсдаа ихээхэн сөрөг үр дагавартай тэдний хувьд бас нэг ноцтой алдаа" хэмээжээ. Тэрбээр мөн "Энэ шийдвэрийн үр дүнд Финланд, Шведийн аюулгүй байдал бэхжихгүй. НАТО-гийн цар хүрээ өргөжсөнөөр бид аюулгүй байдлаа ямар хэлбэрээр хангах вэ гэдэг тусдаа асуудал юм. Энэ нь Финланд, Швед хоёр эвсэлд элсэх нь практикийн хувьд ямар үр дүнд хүрэхээс хамаарна. Бид үүнийг зүгээр өнгөрөөнө гэж байхгүй” гэсэн байна.
ОХУ НАТО-г өргөжин тэлэхийг удаан хугацааны туршид эсэргүүцсээр ирсэн. Тус холбоог 1949 онд АНУ, Канад хамтран байгуулсан тул Москва дургүйцэх нь гайхах зүйл биш юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Edgeer 2 uls NATO d elsseneer jiriin irgediinh ni taivan amidral batalgaagui bolj ayul zanal.aidas dund amidrah ehlel tavihdaj ch magadgui l yum.Ene taivan amidraltai ulsuud uursdiin nutag deeree gal duudaj bui ni hugjil devshil.taivan amidral ni udahgui ugui bolj magad.
Нато бол доллорын эздийн ооосын аюул гэж европын орнуудыг эрхшээлдээ байлгах башир арга.удахгүй наад барууныхан өрнөдынхөн задрана .далайн улсууд живнэ. Тун удахгүй
NO NATO!
Нөтто шал хэрэггүй байнууллага. Худлаа уриан доор нь Амерк тэргүүтнүүд буруу үйлдэл хийсээр ирсэн. Тараах хэрэгтэй л лээ. Огт хэрэггүй! Нзэгнэгч , мөнгө урссан байгууллага.
NATO gai
НАТО тар тар