"Петрочайна"-г ХААЛТТАЙ сонсохоор зүтгэсэн ГИШҮҮД ХЭН БАЙВ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дорнод аймаг дахь Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хаалттай сонсож байна. Байнгын хорооны хуралдаан цагтаа эхэлсэн ч гишүүдийн зүгээс хаалттай горимд шилжих санал гаргав. 

Мэдээллийг хаалттай сонсох саналыг Б.Энх-Амгалан, Ц.Сэргэлэн нарын гишүүд гаргаж, Байнгын хорооны дарга Б.Баттөмөр дэмжсэн юм. 

Ялангуяа Ц.Сэргэлэн гишүүн "Хаалттай хэлэлцсэн нь дээр. Алуулна шүү" хэмээн хэлж байгаа нь, мөн Байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ үед ихэд сандран, микрофоноос холдож, "Харин яах уу, яах уу..." гэсээр хуралд нээлттэйгээр оруулж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой сонсголыг үтэр түргэн "Хаалттай" горимд шилжүүлж байгааг бичлэгээс харж болно. 


УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нь Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшин, сонгогдсоныг сануулахад гэмгүй. 

Сануулахад, Дорнод аймгийн Матад, Халх гол гэх хоёр ч сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин тамсаг"-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ТВ8 телевизийн "Эрэл" сурвалжлагын хамт олон цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байгаа билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хөндөж, хэлэлцсэн бөгөөд БНХАУ-тай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх Ажлын хэсгийг байгуулахаар тогтсон талаар мэдэгдсэнийг энэ дашрамд сануулах нь зүйтэй болов уу.

УИХ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНД ХЭН ХЭН БАГТДАГ ВЭ?

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.157) 2022 оны 05 сарын 19

Хоёр хөршийнхөө дарамтанд орохгүй тулд Ерөнхийдөагчийн засаглалыг бус парламентын засаглалыг 1992 онд сонгосон. Гэтэл УИХ нь бас л хөршүүдийнхээ дарамтанд орж байгаа бол УИХ байх шаардлага алга. Юу гишүүдийн тоог нэмэх харин ч УИХ -ыг тарааж, ард түмний засаглалтай болох ёстой .

0  |  0
Эгэл(139.5.219.194) 2022 оны 05 сарын 20

Янз нь хааж нуух юм ихтэй учраас хаалттай хэлэлцэж,булхай нь ч бултайж байна даа

1  |  0
Ккк(64.119.23.94) 2022 оны 05 сарын 20

Гөлөгнүүдийн байж байгаа гээ.

2  |  0
Уншигч(64.119.24.166) 2022 оны 05 сарын 20

Нөгөө нээлттэй ардчилсан гэдэг нөхдүүд ард түмнээсээ нуух гэдэг нь хэтэрч аманд ордог нь хаалттай хэлэлцэе гэдэг болж.хулгай нь илрэхээс үхтлээ айдаг болж.одоо тэр хаалттай гэж санал гаргадаг хулгайчууд болиорой.та нарыг хэн бэ гэдгийг ард түмэн мэднэ шүү.

2  |  0
зочин(66.181.184.25) 2022 оны 05 сарын 20

ДААНЧ ЯАВДАА. АВАХ ЮМ АЛГА

1  |  0
Top