Энэ сарын 10-нд нас барсан Украины анхны Ерөнхийлөгч Леонид Кравчуктай салах ёс гүйцэтгэх ёслол Киевийн Креща́тикд боллоо.
Ёслолд Киев хотын дарга Виталий Кличко, Соёлын сайд Александр Ткаченко, Дээд Радын тэргүүлэгч асан Александр Мороз, бизнес эрхлэгч Григорий, Игорь Суркис нар оролцжээ.
Мөн Украины хоёр, гурав, тав, зургаа дахь Ерөнхийлөгч нар буюу Леонид Кучма, Виктор Ющенко, Петр Порошенко, Владимир Зеленский нар ирсэн байлаа.
Леонид Кравчук 1991-1994 онд Украины анхны Ерөнхийлөгчийн албыг хашсан.
1991 оны 12 дугаар сарын 8-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, Беларусын Дээд Зөвлөлийн тэргүүн Станислав Шушкевич нартай хамт Украины нэрийн өмнөөс Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар ЗСБНХУ албан ёсоор задарсан түүхтэй.
Сэтгэгдэл ( 0 )