Ардчиллын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.
-Та ардчиллын анхдагчдын нэг, сүүлийн үед Х.Баттулгыг АН-ын дарга болгохоор идэвхтэй дэмжих болсон. Гэвч Дээд шүүх та бүхний хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж буцаажээ. Ер нь экс Ерөнхийлөгч яагаад заавал намын дарга байх ёстой юм бэ?
-Нам бол гишүүддээ тулгуурладаг байгууллага. КОВИД-19-ийн өмнө намын лидерүүд удирдлагыг залууст өгөөд үзье гэсэн. Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын хэн нь ч намд сонирхолтой биш байлаа. Гэтэл нөгөө талд Д.Сосорбарам, С.Эрдэнэ, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарын хэдэн хүн баг үүсгэж, намын нэрийг барих болсон. Үндсэндээ Иргэний бүртгэлийн газрын нэг ажилтны хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Монголын улс төрийн том нам байхгүй болох зам руу орсон. Бараг байхгүй гэж ч болно.О.Цогтгэрэл бол сайн ажилласан, цар тахлын хоёр жилд бүх аймаг, сумдаар явж уулзалт хийсэн боловч нөгөө талын хашруудын дэргэд хүч дутаж байна.
Ийм тохиолдолд үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, тэр хэмжээнд намынхаа эрх ашгийг хамгаалах хүн байх ёстой. Миний бодлоор ингэж чадах хүн одоогоор Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос өөр алга. Энэ тохиолдолд Х.Баттулга сунгаанд нэр дэвшиж, би эхнээс нь дэмжсэн. Хоёр жилийн өмнө бол О.Цогтгэрэл, Ж.Батсуурь хоёрын аль нэгийг намын дарга болоосой гэж бодож байсан. Гэтэл нөгөө талд хөрөнгө мөнгөтэй, арга чаргатай улс нийлэн АН-ыг хүчгүйдүүлж байна. Иймд нэр хүндтэй, туршлагатай, үндэсний хэмжээнд явах хүн гарч ирж С.Эрдэнэ гуай, Дээд шүүх хоёроос намаа авч чадна гэсэн гарцыг олж харсан.
-АН-ын хүчин төгөлдөр тамга С.Эрдэнэд бий. Х.Баттулга нар хүчээр булаах гэж байна гээд байгаа шүү дээ?
-Нөгөө талд хөрөнгө мөнгө, сошиал сурталчилгаа илүү байна л даа. Бодит үнэн нь Дээд шүүхийн өнөөдрийг хүртэлх бүртгэлд АН даргагүй байгаа.С.Эрдэнийг Дээд шүүх хүлээн зөвшөөрөөгүй.Яагаад гэвэл манай намын дүрэм эргэж буцах зүйлгүй нэг л утгатай. “Сонгуульд ялагдсан бол намын дарга шууд огцорсонд тооцно” гэж заасан.Тэр журмаар 2020 оны сонгуулийн дараа С.Эрдэнэ тамгаа хадган дээр тавиад Ц.Туваанд өгсөн. Ингээд Ц.Туваан даргын үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл тэр үед цар тахал гарч хөл хорио тогтоосон. Иймд намын даргын сунгааг орон даяар явуулах бололцоо хомс болсон. Үүнийг ашиглан С.Эрдэнэ “Надад гэрчилгээ байгаа” гээд 100 айл дээр очоод тамга хийлгүүлээд авчихсан. Ингэж хоёр тамганы хэрэг үүссэн.
Уг нь 100 айл дахь Иргэний бүртгэл хуулийн этгээдийг бүртгэдэг болохоос улс төрийн намын бүртгэл эрхэлдэг байгууллага биш. Дээд шүүх ч гэсэн энэ асуудалд тэрний зөв, буруу гэж хэрэг тасалдагтай адил хандах ёсгүй. Үүнийг нь эрх баригч нам өөртөө ашигтайгаар эргүүлж 2021 оноос асуудлыг сунжруулж ирлээ.
Тэгэхээр С.Эрдэнэ “Тамга надад байна” гэхээр хүмүүс “Энэ хүн л дарга нь юм байна” гэж ойлгодог. Гэтэл бүртгэл дээр нь байхгүй учир Дээд шүүх түүнийг хүлээж авахгүй нь байна шүү дээ. Сонгууль дууссаны дараа хоёр тал Дээд шүүхэд хандсан. Дээд шүүх тайлбар өгөхдөө нэгдүгээрт, С.Эрдэнэ намын дарга биш, танай дүрэмд тийм байгаа учир бүртгэх бололцоогүй. Хоёрдугаарт, танай хүчин төгөлдөр байгууллага Үндэсний Бодлогын хороо /ҮБХ/, нөгөө нь намын Их хурлаас байгуулагдсан Дотоод сонгуулийн хороо юм байна. Энэ байгууллагууд нь асуудлаа шийдээд ирүүл гэдэг.Дарга байхгүй учир Үндэсний Бодлогын хороо дүрмийнхээ дагуу Их хурлаа хурлаа зарлаж, дотоод сонгууль, сунгаа явуулж, Х.Баттулга, Ж.Батсуурь нар 21 аймаг, есөн дүүргийг тойрч, гишүүдтэйгээ уулзаж, цахим нь “но”-той гэж үзсэн тул гишүүд цаасаар саналаа өгсөн. Үүнд намын анхан шатны 300-гаад нэгж тамгаа дарж Дээд шүүхэд хүргүүлсэн.
-Гэхдээ энэ сунгааг “Хүчин төгөлдөр биш” болохыг Ж.Батсуурь гишүүн баталж, нэрээ татсан шүү дээ?
-Ж.Батсуурь гишүүний хувьд өөрөө дүрмээ зөрчсөн. Дотоод сонгуулийн журмаар сунгаа зарлагдаж, эхэлсэн л бол зогсоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэр татах боломжгүй. Гэтэл Ж.Батсуурь “Би дүрмийн бус юманд орчихож” гэсэн. Уг нь залуу хүн жаахан тэвчээр гаргаад үзэх байтал улс төрийн тоглоом болчихлоо. ҮБХ-ны гишүүнийхээ хувьд өөрөө тэр сунгааг зарлуулж, нэрээ дэвшүүлж, орон даяар явж бүх уулзалтаа хийчихээд яг санал хураалт болоход тэгж хэлдэг нь ямар учиртай юм. Тийм байсан бол тэр хүртэл юугаа хийж явсан юм бэ. Мөнгөө зарж, цаг заваа зориулж явж явчихаад эцэст нь “Өө, би андуураад явж байсан байна лээ” гэсэн. Бодвол нөгөө талаас “Наадахдаа битгий ор, манайд хүрээд ир” гэсэн байх.
-Ерөнхийлөгч намаас түдгэлздэг. Х.Баттулга суудлаасаа буусны дараа намын гишүүнчлэлээ сэргээсэн үү. Дүрэмгүй “хаанчлал” тогтоох гэж дайраад байгаа юм биш үү?
-Энэ хоёр талтай. Нэгдүгээрт, өнөөдөр ямартай ч 21 аймгийн наймд нь, 330 сумын 180-д АН засгийн эрх барьж байна. Нийслэлээс Сүхбаатар дүүрэг байгаа. Анхан шатны энэ байгууллагууд сая Х.Баттулгын төлөө саналаа өгч, тамгаа авчирч газрын зурагт дарж үзүүллээ. Хоёрдугаарт, Х.Баттулга намын гишүүн мөн үү, биш үү гэж эрх зүйн асуудал ярьж байна. Би анхан шатны бүртгэл хөтөлдөг хүн биш учир хэлж мэдэхгүй. Гэхдээ намын даргад нэр дэвшигчид сая дотоод сонгуулийн хороонд материалаа бүртгүүлж өгөхдөө бүх шаардлагыг хангасан байж таарна. Наад зах нь намын гишүүнийхээ татварыг төлсөн байна гэсэнн шалгуур бий.
Тэр болгоныг хангасан гэж үзэж, намын даргын сунгаанд нэр дэвшүүлсэн байна. Зарим хүн Х.Баттулгыг дэвшингүүт нэрээ татсан. Тэдэнд өрсөлдөгчөө нэр дэвшүүлэхгүй байх сонирхол байж болно шүү дээ. Материалыг нь хараад, намын гишүүн биш гэж татуулаад өөрөө дэвшиж болох. Гэтэл тэгээгүй. Нөгөө талаас авч үзвэл намаас түдгэлзэнэ гэдэг түдгэлзүүлэх нөхцөл алга болбол автоматаар гишүүн гэж тооцогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, намаас гарсан биш. Тэгэхээр тухайн хүн Ерөнхийлөгч боллоо, намаас түдгэлзэнэ, суудлаас буулаа автоматаар намын гишүүний эрх сэргэнэ гэсэн үг. Эрх зүйн хувьд ялгаатай ойлголт.
-Х.Баттулга нар Улсын дээд шүүхэд нөлөөлж, шийдвэр гаргуулах нь гэж С.Эрдэнэ даргатай АН-ынхан, хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү нар хэлдэг. Энэ хардлага уу, бодитой юу?
-Яг үнэнийг хэлэхэд, Дээд шүүхэд нөлөөлж байгаа нь гудамжинд байгаа Х.Баттулга биш, өнөөдрийн эрх барьж байгаа нам, тэдэнтэй хамтран ажиллаж байгаа О.Баасанхүү мэтийн улс. Хүмүүс ялгаатай зүйлийг ойлгохгүй байна. Улс төрийн намын бүртгэлийн асуудлыг Дээд шүүх эрхэлдэг. Түүнээс тэд намыг шүүдэггүй. Уг нь сонгууль зохион байгуулдаг учраас энэ асуудлыг СЕХ эрхэлдэг баймаар. Өнөөдөр Дээд шүүх яаж байна гэхээр хамаг цаг зав барж, сөхөртөл явуулж байна. Намын Их хурал аль дөрөвдүгээр сарын 07-нд хуралдсан. Одоо ч тэр Их хурал нээлттэй байгаа. Яагаад гэвэл хэн намын дарга болохоос хамаарч үргэлжлүүлж хуралдахын тулд Их хурлаа хаагаагүй, нээлттэй орхисон.
Дахин асуудал гарвал газар дээр нь шийдэхийн тулд ингэж зохицуулсан. Их хурал нээлттэй үед ҮБХ ямар нэг шийдвэр гаргах боломжгүй. Яагаад гэвэл дүрэмдээ “Их хурлын чөлөөт цагт намын эрх барих эрх мэдлийг шилжүүлнэ үү гэхээс, хуралдаж байгаа үед ҮБХ, дотоод сонгуулийн хороо ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Тиймээс гишүүд одоо намын Их хурлын шийдвэрийг хүлээгээд сууцгааж байна. Тиймээс Дээд шүүх өмнөх ҮБХ-ны шийдвэрийг гол болгоно. Харин С.Эрдэнэ нарын сая хуралдуулсан ҮБХ-ны хурал, түүнээс зарласан ротаци хүчингүй гэсэн үг. Өнөөдөр АН-ын Их хурал хүчин төгөлдөр үргэлжилж байгаа. Энэ мэт зүйлүүд дээр С.Эрдэнэ нар эрх баригч намтай нийлчихээд Монголын улс төрийн том намыг хямралд хүргэж байна.
-Гэхдээ АН 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнийг дэвшүүлсэн. Өөр сонголт байгаагүй байх. Тэр бас өөрөө “Хэн нэгэн зайл гэсэн зоргоор зайлах гэж би 32 жил улс төрд зүтгээгүй” гэж хэлж байгаа шүү дээ?
-Түүнийг Дээд шүүх л хийчихсэн. Нөгөө талаас нь хүн гаргаж ирэхгүйн тулд тэгж шийдсэн. Түүнээс биш АН-д нэр дэвшүүлэх хүн олдохгүй байсан юм биш. Хэнийг ч дэвшүүлсэн ядаж л С.Эрдэнэ шиг гишүүдийнхээ тооноос бага санал авахгүй. Саяын сунгаанд Х.Баттулгын төлөө 110 мянган хүн санал өгсөн. Гэтэл С.Эрдэнэ 80 гаруй мянган хүний санал авсан шүү дээ. Ойлгож байна уу, намын дотоод сонгуулийн хорооны гишүүдийн тооноос бага санал авсан байгаа биз. Энэ чинь манай нам С.Эрдэнийг дэвшүүлээгүй гэдгээ ард түмэнд зарласан гэсэн үг.
-Тэгэхээр таны үзэж байгаагаар Дээд шүүх Х.Баттулгыг намын даргаар батлахаас аргагүй, бичиг баримтыг нь нягтлаад байдал тодорхой болчихсон гэсэн үг үү?
-Дээд шүүх бол улс төрийн намыг шүүдэг байгууллага биш. Хэрүүлийг нь хагалдаг байгууллага биш. Дүрмийн дагуу байна уу гэдгийг хянаад бүртгэж авдаг ийм л үүрэгтэй байгууллага. Тиймээс Дээд шүүх тэр шийдвэрээ л гаргах учиртай юм шүү дээ, уг нь.
-Бидний сая ярилцсан намын хямралыг шийдэх гарцыг та юу гэж харж байна вэ?
-Намын хямрал, улс орны хямрал, улс төрийн тогтворгүй байдал, МАНАН гэж хэлдэг үзэгдэл, шүүхийн хараат бус байдал гээд олон асуудал Үндсэн хуультай холбоотой. 1992 оноос хойш Үндсэн хуулийн дагуу бүх хувилбараар сонгууль явуулж үзлээ. 2020 оны сонгуулийг 1992 оны Сонгуулийн хуульд үндэслэж хийсэн. Тэгэхээр сонгуулиас хамаарахгүй байна. Ер нь бол ард түмнээс асуух хоёр асуулт байж, “Монгол Улс парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалыг хүчтэй болгоод явах уу” гэж. Өнөөдөр энэ хоёр асуултын хариу дээр тулж ирчихээд байна.
Манай улсын хувьд Ерөнхийлөгчийн засаглал байхад болохгүй юм байхгүй. Тэглээ гээд дарангуйлал тогтчихдог юм биш. Асуудлыг түргэн шуурхай шийдэх, хариуцах эзэнтэй байх гэхчлэн сайн талууд бий. Гэсэн хэдий ч нэг нам давамгайлсан Ерөнхийлөгч, УИХ-тай явж байгаа сүүлийн жилүүдийн нөхцөл байдлаас ажиглахад парламентын засаглалаа хүчтэй болгох хэрэгтэй юм байна. Үүний тулд парламентаа хоёр танхимтай болгох ёстой.
-Гэхдээ наадах чинь ухралт шүү дээ, өөр шинэ гарц, дэвшил хөгжлийн тухай яриасай гэж зарим нь шүүмжилж байна лээ?
-Аливаа шинэ зүйл гэдэг мартагдсан хуучин зүйл байдаг. 1990 онд шилжилтийн үеийн Үндсэн хууль гэж байсан. Одоо харж байхад тэр зөв хувилбар байж. Өөрөөр хэлбэл, засаг, захиргааны нэгжид тулгуурласан 430 депутаттай байсан. Өнөөдөр хүн ам өссөн, Улаанбаатар хотын хороодоос төлөөлөл орууллаа гэхэд 600 гаруй депутаттай байна гэсэн үг. Тэр үеийн хэллэгээр Дээд танхимтай, тэр нь байнгын бус үйл ажиллагаатай. Улс төрийн намын пропорциональ системд тулгуурласан Доод танхим буюу Улсын Бага хуралтай. Түүнийг сонгох маш амархан, намынх нь нэрийг дугуйлчихдаг байсан. Дээд танхимын үүрэг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шүүхийг томилж, Бага хурлын гишүүдээ батална. Бусад үед хууль тогтоох ажлаа хийгээд явна. Хууль хэлэлцэх явцад ард түмний санал пропорционалиар тусна. Энэ хувилбарыг эргэж хэрэгжүүлэх нь зөв юм.
-Гэхдээ парламентын гаднах улс төрийн хүчнүүд УИХ-ын 76 гишүүний тоог нэмэгдүүлье, бүр 215 болгоё гэж шахаж шаардаж байгаа юм билээ. Зөвшилцлийг хангахын тулд дуртай ч дургүй ч гишүүдийн тоог нэмэх нь гэж ойлгосон?
-76-гийн тоог нэмж 100 болгоод ямар ч үр дүн гарахгүй. Иргэдийн хүсэлт 76-гийн дээр нэг юм тавьж өгөхгүй бол болохгүй нь гээд байна шүү дээ. Үнэхээр 20-хон хүний саналаар УИХ хууль баталж гаргаад байна. Иймд нэгдүгээрт, хууль тогтоох байнгын үйл ажиллагаа нь иргэдийн саналын тусгал байх ёстой. Хоёрдугаарт, 76 гишүүн хуцйвалдаад байгаа бол дээр нь нэг юм тавъя. Дээр нь байлгах даруулга нь байнгын бус үйл ажиллагаатай Их хурал, тусгал болгох зүйл нь пропорциональ систем. Би түрүүнд хэлсэн, манайх сонгуулиа бололцоотой бүх хувилбараар явууж үзээд 76 гишүүнтэй нэг танхимтай, тэнд бүх эрх мэдэл нь байхад улс төрийн хүчин төлөвших, сонгогчдын санал хууль тогтоох үйл ажиллагаанд тусгалаа олох, хуйвалддаг байдлыг болиулах ямар ч хөшүүрэггүй болчихоод байна.
Хэрэв хоёр танхимтай болгочихвол бас нэг арга бий. Тэр нь хоёр танхимынхаа сонгуулийн хугацааг зөрүүлж хийж болно. Тухайлбал, Дээд танхим таван жилийн хугацаатай байх. Ингэвэл Доод танхимын гишүүн хоёр удаа солигдож байхад Дээд танхим хэвээр байх нь. Эсвэл Дээд танхимын гишүүдийн тал нь Ерөнхийлөгчийн сонгуулиар солигдож байдаг, ийм сэлгэх арга бий. Ингэж чадвал хууль тогтоох байгууллага, засгийн эрх мэдэл тусдаа бөгөөд хүчтэй байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэгэнт гар хүрвэл ийм л өөрчлөлт хийх хэрэгтэй, өөр зам байхгүй байх.
Ч.ҮЛ-ОЛДОХ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 24 )
Нэгдэж чадахгүй байгаа тул ард түмнийг хуралдуулж намаа биш улсаа аврах ёстой.
Нэгдэж чадахгүй байгаа тул ард түмнийг хуралдуулж намаа биш улсаа аврах ёстой.
Залуу эхнэр зулгааж эхнэр хүүхдүүдээ хаядаг Алтанхуягтан луйварчин новшнуудыг бут цохих хэрэгтэй. Өрөвдөнгүүт өр лүү өшиглөдөг гэдэг нь үнэн. Худлаа эх оронч царайлсан луйварчингуудыг улс төрөөс зайлуул.
АН ыг алтанхуяг,жонкуу 2 тараасан нь үнэн шүү
Сайхан ярилцлага байна
Жанкууг тойрон хүрээлэгчид хэзээ ямар хэрэгт тохогдохоо мэдэхгүй далдагнаж байгээ.Өдөр ирэх тусам юу дагаад хэнийг хүрээлээд байгаагаа амьдралаараа ойлгох болно.Авсан бол өгдөг жамтай сугны үснүүдээ.
АН ийн ч биш монгол улсын ирээдүйн асуудал шийдэгдэнэ \nТЭД л чална
Chi ochij battulgiin booviig doloo chinii физизч gej yu bdag ym
үнэн зөв ярьж байна даа
ҮНЭЭН ҮНЭН
Ёох яасан лайтай хүмүүс вэ
Eeee staaa…. Ene baij baigaa tsaraig ni haraach. Haana henees oldchihson tsus oirtolt ve?
АН-г нэг мөр бодийг нь хөтлөх 2ыг нэрлэж ,хоролмаа ямагт дотроосоо тодордог гэдэг нь үнэхээр ончтой юм аа
Баттулгаас ийм олон одон аваа юу
энэ солиот юу хийсэн гэж баахан шагнал авдаг байна аа? ичиж үхэх минь.
Xi jinpin yamar ih turchihaa ve gej shuud harlaa shdee. Turval yag iim bolno soo
Очиж очиж шүү. АН- ын хувь заяаг шийдэх улсууд бий..Улс орны хувь заяаг арай өөр хүмүүс авч явна шүү. Замын дундаас хаясан улсууд л лав биш...
АН ыг бүрэн сүйрүүлэх хоёрыг нэрлэдэг дурак уу.Энэ чинь аль ерээд онд намаа хаясан амьтан шүү дээ.
Ши жинпинтэй ямар адилхан хүн бэ.
АНыг бол аварчиж магадгүй. Монголын ардчилалыг л сүйрүүлэх байхдаа
Жонхуугаа аваад Алтанхуягаа дагуулаад зайлаарай
Жонхуугаа аваад Алтанхуягаа дагуулаад зайлаарай
Жонхуугаа аваад Алтанхуягаа дагуулаад зайлаарай
Санал бүрэн дүүрэн нэг байна. Ялаар барьцаалагдсан Элбэгдорж, Эрдэнэ, Батүүл нар бол МАНгар даалгавараар улам сөхрүүлнэ.