Энэ долоо хоногийн үйл явдлууд Гэрэл зургаар

2022 оны 05 сарын 24

Дэлхий ертөнцөд болж буй үйл явдлуудыг гэрэл зургаар танилцуулж байна.

Иракт сүүлийн 50 жил болж байгаагүй элсэн шуурга болж байна.

 

Францын шинэ Ерөнхий сайд Элизабет Борн ажилдаа орлоо.

Хятадад цар тахлын хөл хорионы дэглэм зарим хотод үргэлжилсэн хэвээр.

Каннын кино наадамд ОХЖ-ын жүжигчид, сэтгүүлчдийг оруулсангүй.

Их Британийн Хатан хаан Елизавета II энэ жил 96 нас хүрч байгаа. Хатан хаан саяхан  Паддингтон метроны станцад очжээ.

Мариуполь хотын Азовсталь үйлдвэрт хоёр сар бүслэгдсэн Азов батальоны дайчид бууж өглөө.

Финландын ГХЯ-ны сайд Пекка Хаависто НАТО-д элсэх хүсэлт гаргалаа.

Сибирьт олон жилийн дунджаас илүү халж байгаа тул Амьтны хүрээлэнгийн амьтдыг усаар сэрүүцүүлж байна.

Шри Ланкад Засгийн газрын эсрэг жагсаал үргэлжилсээр л.

Сицилид Этна галт уул сэргэлээ.

Испанийн Реал-д шилжихээр тохиролцсон байсан Францын довтлогч Килиан Мбаппе ПСЖ багтаа үлдсэн нь шуугиан тарилаа.

Азовсталь үйлдвэрт бүслэгдсэн Украины цэргүүд энэ хонгиолоор гарч иржээ.

Сармагчны цэцэг өвчин дэлхий дахиныг айлгаж байна.

Токиод болсон Зуны тэмцээнд ёкозүна Тэрүнофүжи түрүүллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Азийн орнуудад айлчилж байна.

Украины Ерөнхийлөгч Зеленски өөрийгөө амь алдсан тохиолдолд засгийн эрх авах хүнийг бэлтгэсэн гэж зарлав.

Хойд Солонгост коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top