Владимир Путин зөвхөн Украины эсрэг дайн эхлүүлсэн ч Оросын Ерөнхийлөгчийн цэргийн кампанит ажил олон орныг тэр дундаа дэлхийн хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн хувьд шийтгэл болоод байна. Төгсгөл нь харагдахгүй байгаа энэ дайнаас үүдэлтэй эдийн засгийн хохирол 2022 оны дунд болон эцэс гэхэд дэлхийн зарим хэсэгт сүйрлийн шинжтэй болж магадгүй гэдгийг ажиглагчид онцолж байна.
Дэлхийн банкны мэдээлснээр Украины үйлдвэрлэл энэ жил 45 хувиарч буурахаар байгаа бөгөөд зүүн болон баруун Европ уналтад орж магадгүй гэнэ. ОХУ сүүлийн үед эдийн засгийн зарим тоо баримтаа нийтлэхээ больсон ч мөн л хямралтай тулгарч байгаа нь дамжиггүй. АНУ-ын эдийн засаг уналтад орохгүй байгаа мэт боловч өсөлт нь удаашраад эхэлсэн. Африк, Ойрхи Дорнод, Азийн ядуу орнууд Европ, АНУ-аас илүү их хохирол амсаж магадгүй гэдгийг судлаачид анхааруулж буй.
ОРОСЫН ТҮРЭМГИЙЛЭЛ ДЭЛХИЙ НИЙТЭД ДАРААХ ДӨРВӨН БАЙДЛААР НӨЛӨӨЛЖ БАЙНА
Эрчим хүч-Орос бол дэлхийн гурав дахь том газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэгч бөгөөд улс орнууд Оросоос эрчим хүч худалдан авахаа зогсоохыг хичээж, Москваг орлогын эх үүсвэргүй болгохоор төлөвлөж байгаа юм. Хориг арга хэмжээ нь Оросын зарим эрчим хүчний борлуулалтыг аль хэдийн тасалдуулсан боловч үнэ өндөр хэвээр байгаа нь Орос эрчим хүчнээс ихээхэн орлого олоход нөлөөлж байгаа юм. Тийм ч учраас Европ энэ жил гэхэд Оросын нефтийг бүрэн хориглохоор ажиллаж байна. Оросын эрчим хүчнээс хамгийн их хамааралтай Европт эрчим хүчний үнэ огцом өссөн.
Хоол хүнс-Дэлхийн хүнсний зах зээлд гамшиг ойртож байгааг зарим шинжээч анхааруулсаар байгаа юм. Оросууд түрэмгийлэхээс өмнө Украин дэлхийн наранцэцгийн тосны 30, арвайн зургаа, улаан буудайн дөрөв, эрдэнэ шишийн гурван хувийг үйлдвэрлэдэг байв. Орос Украины Хар тэнгисийн бүх боомтыг бүсэлснээр Киев дэлхийн бусад улс руу хүнсний бүтээгдэхүүн экспортлох боломжгүй болсон юм. Түүнчлэн дайнаас үүдэлтэйгээр ирээдүйн үр тарианы тариалалт 10-35 хувиар буурч болзошгүй тухай тооцоо гарсан. Мөн Орос бол наранцэцгийн тос, улаан буудай, арвайн томоохон экспортлогч юм. Оросын хүнсний экспортын эсрэг шууд хориг арга хэмжээ аваагүй ч тус улсын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авч байгаа нь эдгээр тээвэрлэлтийг бууруулж байна. ОХУ азотын бордооны хамгийн том экспортлогч бөгөөд тус улсын Засгийн газар экспортоо зогсоогоод буй. Украинд заналхийлсэн холбоотнууд болох Орос, Беларусь хоёулаа бордооны гол бүрэлдэхүүн хэсэг болох калийн гол үйлдвэрлэгч. Хориг арга хэмжээ нь хоёр орны калийн нийлүүлэлтэд нөлөөлж байна. Тариалалт, тээвэрлэлт нь илүү үнэтэй болж байгаа тул эрчим хүчний үнэ огцом өсөх нь хүнсний үйлдвэрлэлийн өртөгийг нэмэгдүүлдэг. Орос Украинд довтолж эхэлснээс хойш улаан буудайн үнэ 30 орчим хувиар өссөн байна. Дэлхий дахинд бордооны үнэ 230 хувиар өссөн нь ирээдүйд хүнсний үнэ өсөх болон тариаланчдын ургац багасна гэсэн үг.
Тогтворгүй байдал- Германд, Польшид дараа нь ОХУ-д Элчин сайдаар 10 гаруй жил ажилласан Рюдигер фон Фрич саяхан “Der Spiegel” өгсөн ярилцлагадаа "Путиний тооцоолсноор үр тарианы нөөц тасарсаны дараа өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүс эдгээр бүс нутгуудаас дүрвэж, Европ руу гарахыг оролдоно. Тэрбээр дүрвэгсдийн шинэ урсгалаар Европыг тогтворгүй болгож, барууны орнуудыг Оросын эсрэг авсан хатуу хориг арга хэмжээнүүдээ цуцлахаас өөр аргагүй байдалд хүргэхээр төлөвлөж байна” гэжээ.
Тээвэрлэлт-Дэлхийн усан тээврийн нийт ажиллах хүчний 11 орчим хувийг Орос, дөрвөн хувийг Украин бүрдүүлдэг байна. Хориг арга хэмжээ болон дайнаас үүдэлтэйгээр ажиллах хүчний хомсдолд орж, зарим бүс нутагт боомтын түгжрэлийг улам дордуулж болзошгүй юм. ОХУ болон Украин дахь дайныг урьдчилан таамаглах аргагүй бөгөөд хэн нэгэн Путинийг огцруулбал эсвэл Украин тулалдааны талбарт ялалт байгуулбал гэнэт дуусаж магадгүй юм. Хэзээ нэгэн цагт энхтайван цогцлоход асар урт тусламж хүсэгчдийн жагсаалт бий болох магадлал өндөр.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Эцсийн эцэст АНУганцаар ноёрхолоо тогтоон барихын тулд Украйнаар бамбай рийж европынгтурхирч байна.Тийм ч учраас европууд нэгдэж чадахгүй өвөр хоородоо дотоодоо санал зөрөлдөөнтөй байгаа нь үнэн.Хохирч байгаа нь ч үнэн.Эрдэмтэд бизнеменүүд нь засгийн газруудаа хэлээд сануулаад байгаа ш дээ.Ард иргэд ч янз бүрийн хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлсээр
ukrainiig lag bolgoh gej yadchihjee. nazional undserheg uzeltei huligaan deeremchid, neonazistuudaar duursen uls l bolson. Delhiid tednii gaihuulaad baih yum yu ch bhgui. oorsdiinh ni medeld bgaa Odessiin boomtiig oorsdoo end tendgui mina tavij usan ongots oroh argagui bolgoson. unen zov medeelel tavij baigaachee...
Танай баруун л хамгийн их хохирогч болж нөлөөллөө алдаж бна даа. Эдийн засгууд нь ч ээлж дарааллаараа буурч бна. Гоё бгаа биз