Энэ сарын 22-ноос эхлэн Кувейт, Ирак улс элсэн түйрэнд дарагдлаа.
Зам гүүр элсэнд дарагдаж, бараг юм харагдахаа больжээ.
Цаг уурчид элсэн шуургыг хоёр өдөрт намдана гэж мэдээлсэн ч үргэлжилсээр байна.
Цагдаа, эрүүлийг хамгаалах, аюулгүй байдлын албанаас бусад албан газруудыг амрааж, их, дээд сургуулийн шалгалтыг хойшлуулж, нисэх буудал, бирж хаагджээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш есөн удаа элсэн шуурга болж байгааг эрдэмтэд цаг агаарын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.
Иракийн Байгаль орчны яамнаас дараагийн 20 жилд Иракт жилд 272 хоног элсэн шуургатай байх тооцоо гаргажээ.
Сэтгэгдэл ( 0 )